Page 1
Nokia 2220 slide хэрэглэгчийн гарын авлага
Хэвлэл 3
Page 2
2 Агуулга
Агуулга
Аюулгүй байдал 4
Дэмжлэг 5
Эхлэх 5
SIM карт, зайгаа хийх 5
Зайг цэнэглэх 6
Антен 6
Чихэвч 6
Соронзонгууд ба соронзон
талбайнууд 7
Товчнууд ба эд анги 7
Нэвтрэх кодууд 8
Асаах буюу унтраах 9
Зогсолт горим 9
Товчлуурын түгжээ 9
SIM картгүй ажиллах функцүүд 10
Ар талд ажиллаж буй
хэрэглээнүүд 10
Дуудлагууд 10
Дуудлага хийх, авах 10
Чанга яригч 10
Залгах товчлол 11
Зурвас бичих 11
Бичвэрийн горим 11
Уламжлалт бичвэр оруулах 11
Таамнал бичвэр оруулах 12
Цэсүүдийг үзэх 12
Зурвас 12
Бичвэр ба мультимедиа
зурвасууд 12
Флэш зурвас 13
Nokia Xpress аудио зурвас 14
Имэйл 14
Хормын зурвас 14
Дуут зурвас 14
Зурвасын тохиргоо 15
Харилцах 15
Дуудлагын бүртгэл 16
Тохируулга 16
Горимууд 16
Ая 16
Дэлгэц 16
Огноо ба цаг 17
Холбогч 17
Синхрончлол ба нөөцлөлт 17
Холболт 17
Дуудлага ба утас 18
Дагалдах хэрэгсэл 18
Тохиргоо 18
Үйлдвэрийн тохиргоог сэргээх 19
Операторын цэс 19
Галерей 19
Медиа 19
Камер ба видео 19
FM radio 20
Дуу хоолой бичигч 21
Хөгжим тоглуулагч 21
Програмууд 22
Зохион байгуулагч 23
Сэрүүлэг 23
Цагалбар ба хийх зүйлийн
жагсаалт 23
Вэб буюу Интернет 24
Вэб үйлчилгээнд холбогдох 24
SIM үйлчилгээ 24
Ногоон зөвлөмжүүд 24
Эрчим хүчийг хэмнэх 25
Дахин боловсруулах 25
Дэлгэрэнгүй мэдэх 25
Page 3
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын
мэдээлэл 25
Товъёог 33
Агуулга 3
Page 4
4А ю у л г ү й б а й д а л
Аюулгүй байдал
Энэхүү энгийн удирдамжийг уншина уу. Үүнийг дагаж мөрдөхгүй байвал аюултай
эсвэл хууль зөрчих магадлалтай. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл хэрэглэх бүрэн
гарын авлагыг уншина уу.
АЮУЛГҮЙ АСААХ
Утасгүй утас хэрэглэхийг хориглосон буюу ийм утас нь хөндлөнгийн
шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед тус төхөөрөмжийг
бүү асаа.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬ
Орон нутгийн бүх хууль журмыг дагаж мөрд. Замын хөдөлгөөнд
оролцож байхдаа өөрийн гарыг зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодоход
зориул. Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа нэн тэргүүнд замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг анхаарах ёстой.
ХӨНДЛӨНГИЙН ШУУГИАН
Утасгүй бүх төрлийн төхөөрөмж хөндлөнгийн шуугианд өртөмтгий байж
болох учраас ийм шуугиан ажиллагаанд нь нөлөөлж болно.
ХОРИГ ХЯЗГААРЛАЛТ БҮХИЙ ГАЗАР УНТРАА
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Төхөөрөмжийг нисэх онгоцон дотор
болон эмнэлгийн төхөөрөмж, шатахуун, химийн бодис, тэсэлгээний
бүсийн ойр унтраа.
МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Зөвхөн мэргэжлийн хүмүүс л энэхүү бүтээгдхүүнийг суурилуулах буюу
засварлаж болно.
НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ БА ЗАЙ
Зөвхөн зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл болон зай хэрэглэ. Таарахгүй
бүтээгдхүүн бүү залга.
УСНЫ ХАМГААЛАЛТ
Таны төхөөрөмж усны хамгаалалтгүй. Тиймээс түүнийг хуурай байлга.
Page 5
Дэмжлэг 5
Дэмжлэг
Та бүтээгдхүүнээ хэрхэн хэрэглэх талаар илүү их зүйл мэдэхийг хүсвэл эсвэл
төхөөрөмжөө хэрхэн ажиллах ёстойг сайн мэдэхгүй байвал, хэрэглэгчийн гарын
авлага, www.nokia.com/support буюу орон нутгийнхаа Nokia вэбсайт дахь
дэмжлэгийн хуудас, эсвэл хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө www.nokia.mobi/support
вэбсайтыг үз.
Хэрэв энэ таны асуудлыг шийдэхгүй байвал дараах аргаар оролдоод үз:
• Төхөөрөмжийг унтрааж асаа: төхөөрөмжөө унтрааж, зайг ав. Нэг минут
орчмын дараа зайгаа буцааж хийгээд, төхөөрөмжөө асаа.
• Хэрэглэгчийн гарын авлагад тайлбарласны дагуу үйлдвэрийн эх тохиргоог
сэргээ.
Хэрэв асуудал шийдэгдээгүй хэвээр байвал, засварлах боломж байгаа эсэхийг
мэдэхийн тулд Nokia-д ханд. www.nokia.com/repair-г үз. Төхөөрөмжөө засварт
явуулахаас өмнө, үргэлж утсан дахь өгөгдлөө нөөцлөн хуулбарлаж бай.
Эхлэх
SIM карт, зайгаа хийх
Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс
нь салгаж бай.
SIM картыг зурах буюу нугалахад карт болон түүнд хадгалаастай харилцахын
мэдээлэл амархан гэмтдэг тул карттай харьцах, түүнийг утсандаа хийж, авахдаа
болгоомжтой байна уу.
1 Арын тагийг төхөөрөмжийн дээд үзүүрээс өргөж ав (1).
2 Зайг ав (2).
3 SIM картны үүрийг нээж, SIM картыг хий (3). Картны контакт гадарга доош
харж, картны ташуу булан төхөөрөмжийн орой руу чиглэсэн байхаар хий.
Үүрийг хаа (4).
4 Зайг хийж (5), арын тагийг буцааж тагла (6).
Page 6
6Э х л э х
Зайг цэнэглэх
Таны зай үйлдвэр дээр хагас цэнэглэгдсэн. Хэрэв төхөөрөмж цэнэг бага байгааг
заавал дараах ажиллагааг гүйцэтгэ:
1 Цэнэглэгчийг ханын залгуурт залга.
2 Цэнэглэгчийг төхөөрөмжид залга.
3 Төхөөрөмжийн цэнэг дүүрсэн болохыг заавал цэнэглэгчийг төхөөрөмжөөс
салгаж, дараа нь тогноос салга.
Та зайгаа тодорхой хугацаанд цэнэглэх хэрэггүй бөгөөд та төхөөрөмжөө
цэнэглэж байхдаа ашиглаж болно. Зай бүрэн цэнэггүй болсон бол дэлгэцэн дээр
цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүртэл хэдэн
минут болно.
Антен
Таны төхөөрөмж дотор болон гадна антентай байж болно. Антен дамжуулах буюу
хүлээн авч байгаа үед шаардлагагүй бол антений хэсэгт хүрэхээс зайлсхий.
Антенд хүрэх нь холбооны чанарт нөлөөлөх бөгөөд илүү их цахилгаан ашиглан
ажиллаж, зайны цэнэг хурдан дуусахад хүргэж болно.
Зурган дээр антенны хавийг саарлаар тэмдэглэж харуулав.
Чихэвч
Сэрэмжлүүлэг:
Чихэвч хэрэглэх үед гаднах чимээг сонсох чадвар буурч болно. Чихэвч хэрэглэх
нь таны аюулгүй байдалд хор учруулахаар байвал бүү хэрэглэ.
Page 7
Эхлэх 7
Энэ төхөөрөмжтэй хамт ашиглахыг Nokia-гаас зөвшөөрсөн гадна төхөөрөмж
буюу чихэвчээс өөр гадна төхөөрөмж буюу чихэвчийг Nokia AV Connector-той
холбохдоо дууны хэмжээнд онцгой анхаар.
Гаралтын дохио төхөөрөмжид гэмтэл учруулж болох тул ийм дохио үүсгэдэг
бүтээгдхүүн бүү холбо. Nokia AV Connector-т хүчдэлийн ямар нэгэн эх үүсвэр бүү
холбо.
Соронзонгууд ба соронзон талбайнууд
Төхөөрөмжөө соронз буюу соронзон орноос хол байлга.
Товчнууд ба эд анги
1 Таслах/Асаах товч
2 Navi™ товч (гүйлгэх товч)
3 Дэлгэц
4 Сонсголын хэсэг
5 Сонгох товчнууд
6 Залгах товч
7 Товчлуур
Page 8
8Э х л э х
8 Камерын линз
9 Чанга яригч
10 Микрофон
11 Цэнэглэгчийн холбогч
12 Чихэвчний холбогч/Nokia AV Connector (3.5 мм)
Тайлбар: Энэ холбогчийг зөвхөн эрх бүхий үйлчилгээний ажилтан ашиглах
зориулалттай тул үүнд хүрэхээс зайлсхий.
Нэвтрэх кодууд
Хамгаалалтын код таны утсыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаалахад тусална.
Урьдчилан тохируулсан код 12345. Та код үүсгэж, өөрчилж болох бөгөөд утсаа
код хүсдэг болгон тохируулж болно. Кодоо нууцалж, утаснаасаа тусдаа
найдвартай газар хадгал. Хэрэв кодоо мартсан байгаад утас тань түгжигдсэн бол,
Page 9
Эхлэх 9
утсанд тань үйлчилгээ шаардагдах бөгөөд үүнд нэмэлт төлбөр авч болно. Нэмэлт
мэдээлэл хүсвэл Nokia Care-ийн цэг буюу утасны борлуулагчдаа ханд.
SIM карттай хамт өгөх PIN код нь картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.
Зарим SIM карттай хамт өгдөг PIN2 код зарим үйлчилгээнд нэвтрэхэд
шаардагддаг. Хэрэв та PIN буюу PIN2 кодыг дараалан гурван удаа буруу
оруулбал PUK буюу PUK2 код оруулахыг танаас хүснэ. Танд эдгээр код байхгүй
бол үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
PIN модуль нь таны SIM картны хамгаалалтын модуль дахь мэдээлэлд нэвтрэхэд
шаардагдана. Гарын үсэг зурах PIN нь дижитал гарын үсгэнд шаардагдаж болно.
Дуудлага хаах үйлчилгээ хэрэглэж байгаа үед дуудлага хаах нууц үг
шаардагдана.
Таны утас нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог хэрхэн хэрэглэхийг
тохируулахдаа Цэс > Тохиргоо > Хамгаалал гэж орно уу.
Асаах буюу унтраах
Асаах товчийг удаан дар.
Зогсолт горим
Утас хэрэглэхэд бэлэн бөгөөд та ямар ч тэмдэгт оруулаагүй үед утас зогсонги
горимд байна.
Сүлжээний эрчим
1
2 Зайны цэнэгийн түвшин
3 Сүлжээний нэр ба операторын эмблем
4 Сонголтын товчлуурын функцүүд
Зүүн сонголтын товчлуурыг дарж Очих та хувийн холбогчийнхоо жагсаалтын
функцүүдэд хандаж болно. Жагсаалтыг үзэж байхдаа, тэдгээрт байгаа
функцүүдийг харахын тулд Сонголт > Сонголтонд ор гэж орох буюу холбогчийн
жагсаалт дахь функцүүдийг зохион байгуулахын тулд Сонголт > Эмхлэх гэж ор.
Товчлуурын түгжээ
Товчлуур түгжих
Товчлуурыг түгжихдээ слайдаа хаагаад, 5 секундын дотор Түгж -ыг сонго.
Товчлуурын түгжээ нээх
Нээх > OK, -г сонгох буюу слайдыг нээ. Хэрэв товчлуурын хамгаалалтын түгжээ
идэвхжсэн байвал, хамгаалалтын код оруулах шаардлагатай болно.
Page 10
10 Дуудлагууд
Товчлуурын автомат түгжээ тавих
Цэс > Тохиргоо > Утас > Автомат товч‐луур хамгаалагч > Идэвхтэй-г сонгоод,
товчлуурын автоматаар түгжигдэх хугацааг тавь.
Товчлуур түгжээтэй үед дуудлагад хариулах
Залга товчийг дар. Та дуудлагыг таслах буюу татгалзахад товчлуур автоматаар
түгжигдэнэ.
Төхөөрөмжийг буюу гарыг цоожилсон үед төхөөрөмждөө программчлан оруулсан
албан ёсны яаралтай тусламжийн дугаар руу залгах боломжтой байж болно.
SIM картгүй ажиллах функцүүд
Зохион байгуулах функцууд, тоглоом гэх мэт зарим функцийг SIM карт
хийлгүйгээр ашиглаж болно. Зарим функц цэсэнд бараантаж харагддаг бөгөөд
ашиглах боломжгүй байдаг.
Ар талд ажиллаж буй хэрэглээнүүд
Программыг цаана нь ажиллуулаад орхих нь зайны хүчдэл их шаардах ба зайны
насыг багасгана.
Дуудлагууд
Дуудлага хийх, авах
Дуудлага хийх
Утасны дугаар, үүний дотор шаардлагатай бол улс, бүсийн кодыг оруулаад,
залгах товчийг дар.
Ирж буй дуудлагад хариулах
Залга товчийг дар.
Дуудлага татгалзах
Таслах товчийг дар.
Дууны хэмжээ тааруулах
Утасны дуудлагын үеэр дээш доош гүйлгэ.
Чанга яригч
Дуудлагын явцад чанга яригч буюу чихэвч ашиглахын тулд Өсгөгч буюу Энгийн
сонгож болно.
Page 11
Зурвас бичих 11
Сэрэмжлүүлэг:
Чанга дуу хөгжмийг удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно.
Хөгжмийг дунд түвшин дээр нь тавьж сонс, түүнчлэн төхөөрөмжийнхөө чанга
яригчийг хэрэглэж байхдаа чихнийхээ ойр бүү барь.
Залгах товчлол
Тоон товчинд утасны дугаар оноох
Цэс > Харилцах > Түргэн залгалтууд гэж орж, хүссэн тоо (2-9) хүртэл гүйлгээд,
Оноох-г сонго. Хүссэн утасны дугаараа оруулах буюу Хайх болон хадгалсан
харилцахыг сонго.
Түргэн залгах функцийг идэвхжүүлэх
Цэс > Тохиргоо > Дуудлага > Хурдан дуудлага > Идэвхтэй гэж ор.
Түргэн залгах функц ашиглан дуудлага хийх
Зогсонги горимд хүссэн тоо бүхий товчоо удаан дар.
Зурвас бичих
Бичвэрийн горим
Бичвэр оруулахдаа (жишээлбэл зурвас бичиж байхдаа) та уламжлалт эсвэл
таамнал бичвэр оруулах аргын аль нэгийг ашиглаж болно.
Та бичвэр бичих үедээ
тэмдэг бүхий таамнал бичвэр оруулах аргын хооронд шилжихийн тулд Сонголт -
ыг удаан дар. Хэл болгонд таамнал бичвэр оруулах арга байдаггүй.
Үсгийн том жижгийг
тэмдэг бүхий уламжлалт бичвэр оруулах арга,
, , -аар илэрхийлсэн.
Үсгийн том жижгийг солихын тулд #-ыг дар. Үсгээс
шилжихийн тулд #-ыг удаан дараад, Тоон горим-ыг сонго. Тооноос үсгийн горимд
шилжихийн тулд #-ыг удаан дар.
Бичиж буй хэлийг тохируулахын тулд Сонголт > Бичих хэл гэж ор.
Уламжлалт бичвэр оруулах
2-оос 9 хүртэлхи тоон товчлуурыг хүссэн тэмдэгтээ гарч иртэл дахин дахин дар.
Боломжит тэмдэгтүүд нь сонгосон бичгийн хэлнээс хамаарна.
Таны оруулахыг хүссэн дараачийн үсэг одоогийн үсэгтэй нэг товчлуур дээр
давхацсан байвал курсор гарч иртэл хүлээгээд үсгээ оруулна.
Хамгийн түгээмэл тэмдэг болон тусгай тэмдэгт рүү хандахын тулд, 1 товчийг
дахин дахин дар. Тусгай тэмдэгтийн жагсаалтад хандахын тулд * дар.
тэмдэг бүхий тоон горимд
Page 12
12 Цэсүүдийг үзэх
Таамнал бичвэр оруулах
Таамнал бичвэр оруулах нь шинэ үг өөрөө нэмж болдог толь бичиг дээр
суурилсан.
1 2-оос 9 хүртэлхи товчлууруудыг ашиглан үг бичиж эхэл. Нэг үсэг бичихдээ
тухайн товчлуурыг нэг л дар.
2 Үгийг батлахын тулд баруун тийш гүйлгэх буюу зай ав.
• Хэрэв тухайн үг буруу байвал * товчлуурыг олон дарж, жагсаалтаас үгээ
сонго.
• Үгийн ард ? тэмдэг байвал, таны бичих гэсэн үг толинд байхгүй гэсэн үг.
Тухайн үгийг толинд нэмэхийн тулд Үсэглэх -ыг сонго. Уламжлалт бичвэр
оруулах аргаар үг оруулж, Хадгал -ыг сонго.
• Нийлмэл үг бичихийн тулд үгийн эхний хэсгийг оруулаад, түүнийгээ
батлахын тулд баруун тийш гүйлгэ. Үгийн сүүлийн хэсгийг бичээд үгээ
баталгаажуул.
3 Дараачийн үгийг бичиж эхэл.
Цэсүүдийг үзэх
Утасны функцүүдийг цэсүүдэд бүлэглэсэн байгаа. Цэсийн бүх функц, сонголтыг
энд тодорхойлоогүй.
Зогсолтын горимд Цэс -ыг сонгоод, хүссэн цэс буюу дэд цэс рүү орж үзнэ үү. Одоо
байгаа цэсийн түвшнээс гарахын тулд Гарах буюу Буцах -ыг сонго. Зогсолтын
горим руу шууд эргэн орохын тулд таслах товчийг дар. Цэсийн харагдацыг
өөрчлөхийн тулд Цэс > Сонголт > Үндсэн цэс хар..
Зурвас
Та бичвэр, мультимедиа, дуут, флэш зурвасууд , болон имэйлийг уншиж, бичиж,
илгээж, хадгалж болно. Танай сүлжээ буюу үйлчилгээ үзүүлэгч зурвасын
үйлчилгээ үзүүлдэг тохиолдолд л ийм үйлчилгээг ашиглаж болно.
Бичвэр ба мультимедиа зурвасууд
Та зурвас үүсгэж, өөрийн сонголтоороо зураг зэрэг зүйл хавсаргаж болно.
Зурваст файл хавсаргах үед бичвэр зурвас автоматаар мультимедиа зурвас
болон хувирдаг.
Бичвэр зурвас
Таны төхөөрөмж нэг зурваст ноогдох үсгийн тооноос илүү бичвэр зурвас явуулах
боломжтой. Урт зурвасыг хоёр буюу түүнээс олон зурвас болгон илгээнэ. Танай
үйлчилгээ үзүүлэгч үүний дагуу төлбөр авч болно. Өргөлт буюу бусад тэмдэг
хэрэглэдэг тэмдэгтүүд болон зарим хэл илүү их зай эзэлдэг тул нэг зурваст илгээх
тэмдэгтийн тоог багасгадаг.
Page 13
Зурвас 13
Нийт үлдсэн тэмдэгтийн тоо, илгээхэд шаардагдах зурвасын тоог харуулдаг.
Зурвас илгээхийн тулд төхөөрөмждөө зөв зурвасын төвийн дугаар хадгалсан
байх ёстой. Ердийн үед энэ дугаарыг таны SIM картаар дамжуулан хэвшүүлж
тогтоодог. Энэ дугаарыг гараар тохируулахын тулд Цэс > Зурвас > Зурвас
тохиргоо > Бичвэр зурвас > Зурвасын төв > Төв нэмэх-г сонгоод, үйлчилгээ
үзүүлэгчээс өгсөн нэр, дугаарыг оруул.
Мультимедиа зурвас
Мультимедиа зурваст бичвэр, зураг, дууны буюу видео клип агуулагдаж болно.
Зөвхөн таарах функц бүхий төхөөрөмж л мультимедиа мессеж хүлээн авч, үзүүлж
чадна. Мессежийн гарч ирэх байдал хүлээн авагч төхөөрөмжөөс хамааран өөр
өөр байж болно.
Утасгүй сүлжээ нь MMS мессежийн хэмжээг хязгаарлаж болно. Оруулсан зураг
энэ хязгаараас давсан бол төхөөрөмж түүнийг MMS-ээр явуулахын тулд
жижигрүүлж болно.
Анхаарах зүйл: Мессежийг нээхдээ болгоомжтой байна уу. Мессеж нь хорлонтой
программ буюу таны төхөөрөмж болон компьютерт халтай өөр программ
агуулсан байж болно.
Мультимедиа зурвасын үйлчилгээ (MMS) байгаа эсэхийг тодруулах, ийм
үйлчилгээ захиалахын тулд, үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу. Та мөн ийм
үйлчилгээний тохиргоог татан авч болно.
Бичвэр буюу мультимедиа зурвас үүсгэх
1 Цэс > Зурвас > Зурвас үүсгэх > Зурвас гэж ор.
2 Хүлээн авагч нэмж оруулахын Түүнд: тулд мэдээллийн талбай руу гүйлгэж
очоод хүлээн авагчийн дугаарыг эсвэл имэйл хаягийг, эсвэл Нэмэх руу орж
хүлээн авагчийг сонго. Хүлээн авагч болон сэдэв нэмж, илгээх сонголтыг
тохируулахын тулд Сонголт -ыг сонго.
3 Бичвэр: руу гүйлгэж очоод, зурвасын бичвэрээ оруул.
4 Зурваст агуулга хавсаргахын тулд дэлгэцийн ёроолд байх хавсралтын даруул
дээр дарж, хүссэн төрлийн агуулгаа сонго.
5 Зурвасыг илгээхийн тулд Илгээх -ыг дар.
Зурвасын төрлийг дэлгэцийн дээд талд заасан байх бөгөөд зурвасын агуулгаас
хамааран автоматаар өөрчлөгдөнө.
Үйлчилгээ үзүүлэгчид зурвасын төрлөөс хамааран төлбөрөө өөрөөр тооцож
болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.
Флэш зурвас
Флэш зурвас нь хүлээн авангуут тэр даруй дэлгэцэн дээр гарч ирдэг бичвэр
зурвас юм.
Page 14
14 Зурвас
1 Флэш зурвас бичихийн тулд Цэс > Зурвас > Зурвас үүсгэх > Флаш зурвас гэж
ор.
2 Хүлээн авагчийн утасны дугаарыг оруулаад, зурвасаа бичиж (дээд тал нь 70
тэмдэгт), Илгээх гэж ор.
Nokia Xpress аудио зурвас
MMS ашиглан аудио зурвасыг хялбархан үүсгэж, илгээ.
1 Цэс > Зурвас > Зурвас үүсгэх > Дуут зурвас гэж ор. Дуу бичигч нээгдэнэ.
2 Зурвасаа хэлж бичүүл.
3 Утасны дугаар олохын тулд Түүнд: -д нэг буюу түүнээс олон утасны дугаар
оруулах буюу Нэмэх -ыг сонго.
4 Зурвасыг илгээхийн тулд Илгээх -ыг сонго.
Имэйл
Имэйл унших, бичих, илгээхийн тулд төхөөрөмжөөрөө POP3 буюу IMAP4 имэйл
данс руугаа нэвтэрнэ үү. Имэйл илгээхдээ имэйл програм ашиглах нь имэйлийг
бичвэр зурвас байдлаар илгээхтэй адилгүй.
Та имэйл хэрэглэхээсээ өмнө имэйл данстай болж, тохиргоог нь зөв хийсэн байх
ёстой. Имэйл данс байгаа эсэх, тохиргоо нь хийгдсэн эсэхийг шалгахын тулд
имэйл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу. Та имэйлийнхээ тохиргоог зурвас
байдлаар хүлээн авч болно.
Имэйл програмд нэвтрэх
Цэс > Зурвас > Имэйл гэж ор.
Анхаарах зүйл: Мессежийг нээхдээ болгоомжтой байна уу. Мессеж нь хорлонтой
программ буюу таны төхөөрөмж болон компьютерт халтай өөр программ
агуулсан байж болно.
Хормын зурвас
Та хормын зурвас (IM, сүлжээний үйлчилгээ) ашиглан онлайн хэрэглэгчдэд
богино зурвас илгээж болно. Та үйлчилгээг захиалж, хэрэглэхийг хүссэн IM
үйлчилгээгээ бүртгүүлэх ёстой. Энэ үйлчилгээ байгаа эсэх, үнэ хөлс,
зааварчилгаа зэргийг үйлчилгээ үзүүлэгчээсээ тодруулна уу. IM үйлчилгээ
үзүүлэгч бүрийн цэс ялгаатай байна.
Үйлчилгээнд холбохын тулд Цэс > Зурвас > Шуурхай зурвас гэж ороод, дэлгэц
дээр гарч ирэх зааварчилгааг дагана уу.
Дуут зурвас
Дуут шуудангийн хайрцаг нь сүлжээний захиалгын үйлчилгээ байж болно. Нэмэлт
мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Page 15
Харилцах 15
Дуут шуудангийн хайрцаг руугаа залгах
1-г удаан дар.
Дуут шуудангийн хайрцгийн дугаар засах
Цэс > Зурвас > Дуут зурвас > Д. шуудан. хайр-цгийн дугаар гэж ор.
Зурвасын тохиргоо
Цэс > Зурвас > Зурвас тохиргоо гэж ороод дараах сонголтуудаас сонго:
Ерөнхий тохирг. — Илгээсэн зурвасуудын хуулбарыг утсандаа хадгалж,
зурвасын санах ой дүүрэн бол хуучин зурвасаа дарж бичиж, зурвастай холбоотой
бусад тохиргоог суурилуул.
Бичвэр зурвас — Зурвас очсон тайлан авахыг зөвшөөрч, SMS зурвасын төв
болон SMS имэйл суурилуулж, дэмждэг тэмдэгтийн төрлийг сонгож, бичвэр
зурвастай холбоотой бусад тохиргоог суурилуул.
Мультмедиа зур. — Зурвас очсон тайлан авахыг зөвшөөрч, мультимедиа
зурвасын төрхийг тохируулж, мультимедиа зурвас, рекламыг хүлээн авахыг
зөвшөөрч, мультимедиа зурвастай холбоотой бусад тохиргоог суурилуул.
Үйлчил. зурвас — Үйлчилгээний зурвасуудыг идэвхжүүлж, үйлчилгээний
зурвасуудтай холбоотой тохиргоог суурилуул.
Харилцах
Цэс > Харилцах гэж ор.
Та нэр, утасны дугааруудыг утасны санах ойнд буюу SIM картны санах ойнд
хадгалж болно. Утасны санах ойнд харилцахыг та утасны дугаар болон бичвэр
зүйлтэй хадгалж болно. SIM картны санах ойнд хадгалсан нэр, утасны дугаар
тэмдэглэгээтэй.
Харилцах нэмэх
Нэрс > Сонголт > Шинэ харилц. нэм гэж ор.
Харилцахад тодруулга нэмэх
Ашиглаж буй санах ой Утас буюу Утас ба SIM эсэхийг шалга. Нэрс -ыг сонгоод,
нэр хүртлээ гүйлгэж, Тодруул > Сонголт > Тодруулга нэм гэж ор.
Харилцах хайх
Нэрс-г сонгоод, харилцахын жагсаалт дундуур гүйлгэх буюу харилцахын нэрийн
эхний үсгүүдийг оруул.
Утасны санах ой болон SIM картны санах ойн хооронд харилцах хуулах
Нэрс-ыг сонгоод, харилцах хүртлээ гүйлгэж, Сонголт > Харилцах хуул гэж ор . S IM
картны санах ойнд та нэр бүрт нэг утасны дугаар л хадгалж чадна.
Page 16
16 Дуудлагын бүртгэл
Харилцахаа SIM картдаа хадгалах уу, утасны санах ойд хадгалах уу гэдгээ
сонгох, харилцахын жагсаалт дахь нэр, утасны дугаар хэрхэн харагдахыг сонгох,
харилцахын санах ойн багтаамжийг харахын тулд Тохиргоо гэж ор.
Та vCard стандартыг хангасан төхөөрөмжөөс харилцахын мэдээллийг нэрийн
хуудас хэлбэрээр хүлээн авах буюу илгээж болно.
Нэрийн хуудас илгээх
Нэрс-ыг сонгоод, мэдээллийг нь илгээхийг хүсч буй харилцах хүртлээ гүйлгэж,
Тодруул > Сонголт > Н-н хуудас илгээ гэж ор.
Дуудлагын бүртгэл
Өөрийн дуудлага, зурвас, өгөгдөл, синхрончлолын тухай мэдээллийг үзье гэвэл
Цэс > Бүртгэл гэж ороод, боломжтой сонголтуудаас сонго.
Тайлбар: Үйлчилгээ үзүүлэгчээсээ авсан дуудлага, үйлчилгээний жинхэнэ
нэхэмжлэл нь сүлжээний функц, нэхэмжлэл, татвар тооцоход бүхэлдэх арга
зэргээс хамааран өөр өөр байж болно.
Тохируулга
Горимууд
Таны утас өөр өөр үйл явдал, орчинд зориулж дуудлагын аяа өөриймшүүлж
болдог, горимууд гэх янз бүрийн бүлэг тохиргоонуудтай.
Цэс > Тохиргоо > Горим гэж ороод хүссэн горимоо сонгоод, дараах
сонголтуудаас сонго:
Идэвхжүүлэх — сонгосон горимоо идэвхжүүлэх
Өөриймсүүлэх — горимын тохиргоо өөрчлөх
Хугацаатай — горимыг тодорхой хугацаанд идэвхтэй байхаар тохируулах.
Горимын цаг дуусахад цаг тавиагүй өмнөх горим нь идэвхтэй болно.
Ая
Та сонгосон идэвхтэй горимын аяын тохиргоог өөрчилж болно.
Цэс > Тохиргоо > Аялгуунууд гэж ор. Та Горимууд цэснээс ижил тохиргоо олж
болно.
Дэлгэц
Дэлгэцийн зураг, фонтны хэмжээ зэрэг утасны дэлгэцтэй холбоотой бусад
функцийг харах буюу тохируулахын тулд Цэс > Тохиргоо > Дэлгэц-г сонго.
Page 17
Тохируулга 17
Огноо ба цаг
Цэс > Тохиргоо > Огноо ба цаг гэж ор.
Огноо, цагийг тохируулах
Огноо ба цагийн тохиргоо гэж ор.
Огноо, цагийн форматыг тохируулах
Огноо ба цагийн форматын тохир. гэж ор.
Утас одоо байгаа цагийн бүсийн дагуу цаг, өдрөө автоматаар тааруулдаг болгох
Огноо & цаг автоматаар тааруул (сүлжээний үйлчилгээ)-г сонго.
Холбогч
Хувийн холбогчууд ашиглан та утасныхаа байнга ашигладаг функцүүдэд түргэн
хандах боломжтой.
Цэс > Тохиргоо > Миний холбогч гэж ор.
Сонгох товчнуудад утасны функцүүдийг оноох
Баруун сонголтын товч буюу Зүүн сонго. товч-г сонгоод, жагсаалтаас нэг функц
сонго.
Гүйлгэх товчинд холбогч функц сонгож оноох
Жолоодлогын товч гэж ор. Хүссэн чиглэл рүүгээ гүйлгэж Өөрчлөх буюу Оноох -ыг
сонгоод, жагсаалтаас нэг функц сонго.
Синхрончлол ба нөөцлөлт
Цэс > Тохиргоо > Синх. ба нөөц гэж ор тэгээд дараах сонголтуудаас сонго:
Өг. дамжуулал — Төхөөрөмж сүлжээний серверээ (сүлжээний үйлчилгээ)
хооронд нь синхрончилж, сонгосон өгөгдлөө хуулбарла.
Холболт
Багц өгөгдөл
Ерөнхий багцын радио үйлчилгээ (GPRS) нь гар утсыг интернет протокол (IP)
дээр суурилсан сүлжээгээр өгөгдөл илгээж, хүлээн авдаг болгох сүлжээний
үйлчилгээ юм.
Энэ үйлчилгээний тохиргоог хийхдээ Цэс > Тохиргоо > Холболт > Пакет
өгөгдөл > Пакет өгөгдлийн холболт гэж ороод дараах сонголтуудаас сонгоно:
Хэрэгтэй үед — програмд шаардагдах үед багц өгөгдлийн холболт тогтоох.
Програмыг хаахад холболт тасарна.
Үргэлж онлайн — утас асаахад багц өгөгдлийн сүлжээнд автоматаар холбогдох
Page 18
18 Тохируулга
Дуудлага ба утас
Цэс > Тохиргоо > Дуудлага гэж ор.
Ирж буй дуудлагыг шилжүүлэх
Дуудлага шилжүүл (сүлжээний үйлчилгээ)-г сонго. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя
гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Дуудлага хийх оролдлого амжилтгүй болсны дараа арван удаа автоматаар
дугаар цуглуулах
Автоматаар дахин залгах > Идэвхтэй гэж ор.
Утсаараа ярьж байхдаа ирж буй дуудлагын мэдэгдэл авах
Дуудлага хүлээж байна > Идэвхжүүлэх (сүлжээний үйлчилгээ)-г сонго.
Дуудаж буй хүндээ дугаараа үзүүлэх буюу нуух
Миний дуудла гын ТТ илгээ (сүлжээний үйлчилгээ)-г сонго.
Слайдыг нээх буюу хааж дуудлагыг авах буюу таслах
Слайдаар дуудлага авах гэж ор.
Цэс > Тохиргоо > Утас гэж ор.
Дэлгэцийн хэлийг тохируулах
Хэлний тохиргоо > Утасны хэл гэж ор.
Дагалдах хэрэгсэл
Утас таарах хөдөлгөөнт дагалдах хэрэгсэлтэй холбоотой буюу холбогдсон
байвал л энэ цэс болон түүний янз бүрийн сонголтууд харагдана.
Цэс > Тохиргоо > Өргөтгөлүүд гэж ор. Нэг дагалдах хэрэгсэл сонгоод, тухайн
дагалдах хэрэгслээс хамаарч нэг сонголтыг сонго.
Тохиргоо
Та зарим үйлчилгээнд шаардагддаг тохируулга ашиглан утасныхаа тохиргоог
хийж болно. Таны үйлчилгээ үзүүлэгч эдгээр тохируулгыг танд илгээж болно.
Цэс > Тохиргоо > Тохиргоо гэж ороод дараах сонголтуудаас сонго:
Стандарт тохиргоо — утсанд хадгалагдсан үйлчилгээ үзүүлэгчдийг харж, гол
үйлчилгээ үзүүлэгчийг тогтоох
Стр.г бүх прог.д идэвхжүүлэх — дэмждэг програмуудад зориулсан үндсэн
тохиргоог идэвхжүүлэх
Эрхэмлэсэн хандах цэг — хадгалагдсан хандах цэгүүдийг харах
Page 19
Операторын цэс 19
Төх. менежерийн тохиргоо — утсандаа програм хангамжийн шинэчлэлийг хүлээн
авахыг зөвшөөрөх буюу хориглох. Энэ сонголт нь таны утаснаас хамаараад
байхгүй ч байж болно.
Хувийн тохиргоо — янз бүрийн үйлчилгээнд зориулсан хувийн шинэ данс гараар
нэмэх, тэдгээрийг идэвхжүүлэх буюу устгах. Хувийн шинэ данс нэмэхийн тулд Ш.
нэмэх буюу Сонголт > Шинээр нэмэх гэж ор. Үйлчилгээний төрлийг сонгоод,
шаардлагатай үзүүлэлтүүдийг оруул. Хувийн дансыг идэвхжүүлэхийн тулд тухайн
данс руу гүйлгэж, Сонголт > Идэвхжүүлэх-ыг сонго.
Үйлдвэрийн тохиргоог сэргээх
Утасны үйлдвэрийн тохиргоог сэргээхийн тулд Цэс > Тохиргоо > Үйлдвэр. тох.
сэргээх гэж ороод дараах сонголтуудаас сонго:
Зөвхөн тохиргоо сэргээх — хувийн ямар ч өгөгдлийг устгахгүйгээр бүх
эрхэмлэлийн тохиргоог анхны байдалд нь оруулах
Бүгдийг сэргээх — бүх эрхэмлэлийн тохиргоог анхны байдалд нь оруулж,
харилцах, зурвас, медиа файл, идэвхжүүлэх түлхүүр зэрэг хувийн өгөгдлийг
устгах
Операторын цэс
Танай сүлжээний операторын үзүүлдэг үйлчилгээний портал руу ханд. Нэмэлт
мэдээлэл авъя гэвэл сүлжээний оператордоо хандана уу. Оператор
үйлчилгээний зурвас явуулан энэ цэсийг шинэчилж болно.
Галерей
Та Галерейд зураг, видео клип, хөгжмийн файлуудыг эмхэлж болно.
Галерейн агуулгыг үзэх
Цэс > Галерей гэж ор.
Медиа
Камер ба видео
Таны төхөөрөмж 480x640 пиксел нарийвчлал бүхий зураг авч чадна.
Камерын горим
Хөдөлгөөнгүй зургийн функцийг хэрэглэх
Цэс > Медиа > Камер гэж ор.
Татах буюу холдуулах
Дээш буюу доош гүйлгэ
Page 20
20 Медиа
Зураг авах
Зураг ав гэж ор.
Тольдох горим, цагийг тохируулах
Сонголт > Тохиргоонууд > Зураг тольдох хугацаа гэж ор.
Зургийн цагийг идэвхжүүлэх, олон зураг хурдан хурдан авахын тулд Сонголт гэж
ороод хүссэн сонголтоо хийнэ үү.
Видео горим
Видео функцийг ашиглах
Цэс > Медиа > Видео гэж ор.
Видео клип бичиж эхлэх
Бичлэг гэж ор.
Бичлэг хийхэд чанар багатай видеог илүү удаан бичиж болно. Чанарын тохиргоог
өөрчилж, видео клипийн үргэлжлэх хугацааны дээд хэмжээг тогтоохын тулд,
Цэс > Медиа > Камер > Сонголт > Тохиргоонууд > Видео клипийн чанар буюу
Видео клипийн урт-г сонго.
Камер ба видео горимын хооронд шилжих
Камер буюу видео горимд зүүн буюу баруун тийш гүйлгэ.
FM radio
FM радио нь утасгүй төхөөрөмжийн антенаас өөр антенаар ажиллана. FM радиог
зөв зохистой ажиллуулахын тулд таарах чихэвч буюу нэмэлт хэрэгсэл
төхөөрөмжид залгах хэрэгтэй.
Сэрэмжлүүлэг:
Чанга дуу хөгжмийг удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно.
Хөгжмийг дунд түвшин дээр нь тавьж сонс, түүнчлэн төхөөрөмжийнхөө чанга
яригчийг хэрэглэж байхдаа чихнийхээ ойр бүү барь.
Цэс > Медиа > Радио гэж ор эсвэл зогсолтын горимд *-ыг удаан дар.
Ойролцоох суваг хайх
Гүйлгэх товчийг зүүн буюу баруун тийш удаан дар.
Суваг хадгалах
Хүссэн сувгаа тааруулаад, Сонголт > Станц хадгалах-г сонго.
Page 21
Медиа 21
Хадгалсан сувгуудын хооронд шилжих
Суваг хооронд шилжүүлэхдээ зүүн буюу баруун тийш гүйлгэх буюу хүссэн сувгаа
хадгалсан дугаарын товчийг дар.
Дууны хэмжээ тааруулах
Дээш буюу доош гүйлгэ
Радиог цаана дуугаргасан хэвээр үлдээх
Таслах товчийг дар.
Радиог хаах
Таслах товчийг удаан дар.
Дуу хоолой бичигч
Бичлэг хийж эхлэх
Цэс > Медиа > Хураагч-г сонгоод, дэлгэц дээрх бичлэгийн товчийг дар.
Сүүлийн бичлэгийг сонсох
Сонголт > Сүүлч тоглуулах гэж ор.
Сүүлийн бичлэгийг мультимедиа зурвасаар илгээх
Сонголт > Э-н бичлэг илгээ гэж ор.
Хөгжим тоглуулагч
Таны утас дуу хөгжим буюу бусад MP3, AAC дууны файл тоглуулах хөгжим
тоглуулагчтай болно.
Сэрэмжлүүлэг:
Чанга дуу хөгжмийг удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно.
Хөгжмийг дунд түвшин дээр нь тавьж сонс, түүнчлэн төхөөрөмжийнхөө чанга
яригчийг хэрэглэж байхдаа чихнийхээ ойр бүү барь.
гэж ор Цэс > Медиа > Хөгжим.
Тоглож эхлэх буюу түр зогсоох
Гүйлгэх товчийг дар.
Одоогийн дууны эх рүү алгасч очих
Зүүн тийш гүйлгэ.
Өмнөх дуу руу алгасч очих
Зүүн тийш хоёр удаа гүйлгэ.
Page 22
22 Програмууд
Дараачийн дуу руу алгасч очих
Баруун тийш гүйлгэ.
Одоогийн дууг буцааж хураах
Гүйлгэх товчийг зүүн тийш удаан дар.
Одоогийн дууг урагш гүйлгэх
Гүйлгэх товчийг баруун тийш удаан дар.
Дууны хэмжээ тааруулах
Дээш буюу доош гүйлгэ
Хөгжим тоглуулагчийн дууг хаах буюу нээх
#-г дар.
Хөгжим тоглуулагчийг цаана дуугаргасан хэвээр үлдээх
Таслах товчийг дар.
Хөгжим тоглуулагчийг хаах
Таслах товчийг удаан дар.
Програмууд
Таны утасны програм хангамжид Nokia утсанд тусгайлан зориулж зохиосон зарим
тоглоом, Java™ програм багтсан байж болно.
Цэс > Програм гэж ор.
Тоглоом буюу програм нээх
Тоглоомууд буюу Цуглуулга гэж сонго. Тоглоом буюу програм руу гүйлгэж очихыг
хүсвэл Нээх -г сонго.
Тоглоом болон програм суулгах боломжтой санах ойн хэмжээг харах
Сонголт > Санах ойн төлөв гэж ор.
Тоглоом буюу програм татах
Сонголт > Татац > Тоглоомын татац буюу Прог. татац гэж ор.
Таны утас J2ME™ Java програмуудыг дэмждэг. Програмыг татахаасаа өмнө
утастай тань таарах эсэхийг шалга.
Анхаарах зүйл: Java Verified™-ын сорилтод тэнцсэн, Symbian Signed зэрэг зөвхөн
найдвартай эх сурвалжийн программ болон программ хангамжийг суулгах буюу
ашигла. Зөвхөн найдвартай эх сурвалжаас л программ суулгах буюу ашигла.
Татсан програмуудыг Галерей-ны оронд Програм-нд хадгалж болно.
Page 23
Зохион байгуулагч 23
Зохион байгуулагч
Сэрүүлэг
Цэс > Эмхлэгч > Сэрүүлэг гэж ор.
Сэрүүлгийг идэвхжүүлэх буюу идэвхгүй болгох
Сэрүүлэг: гэж ор.
Сэрүүлгийн цагийг тавих
Сэрүүлэг: гэж ор.
Долоо хоногийн тодорхой өдрүүдэд сэрүүлэг дуугарахаар тохируулах
Давталт: гэж ор.
Сэрүүлгийн аяыг өөриймсүүлэх
Сэрүүлгийн ая: гэж ор.
Сэрүүлгийн цагийг хойшлуулах хугацааг тааруулах
З-ж д-сах х-цаа: гэж ор.
Сэрүүлгийг зогсоох
Зогс гэж ор.
Хэрэв та утсаа нэг минутаас дээш хугацаагаар дуугаргах буюу Зүүр.х -ыг
сонговол, сэрүүлэг түр хугацаагаар хойшилж, дахин дуугарна.
Цагалбар ба хийх зүйлийн жагсаалт
Цэс > Эмхлэгч > Цагалбар гэж ор. Өнөөдрийг хүрээлж тэмдэглэсэн. Аль нэг
өдөрт тэмдэглэл хийсэн бол тэр өдрийн тоо нь тод фонттой харагдана.
Цагалбарын тэмдэглэл нэмэх
Тухайн өдөр хүртэл гүйлгэж, Сонголт > Тэмдэглэл хийх-г сонго.
Тэмдэглэлийн тодруулгыг үзэх
Тэмдэглэл хүртэл гүйлгэж, Харах -г сонго.
Цагалбараас бүх тэмдэглэлийг устгах
Сонголт > Тэмдэглэл устгах > Бүх тэмдэглэл гэж ор.
Хийх зүйлийн жагсаалтыг үзэх
Цэс > Эмхлэгч > Хийх ажил жагсаалт гэж ор.
Page 24
24 Вэб буюу Интернет
Хийх зүйлийн жагсаалтыг ач холбогдлын дарааллаар нь ангилж харуулна.
Тэмдэглэл нэмэх, устгах, илгээх, түүнийг хийгдсэн гэж тэмдэглэх, хийх зүйлийн
жагсаалтыг эцсийн хугацаагаар нь ангилахын тулд Сонголт -г сонго.
Вэб буюу Интернет
Та утасныхаа хайлтын програмаар интернетийн янз бүрийн үйлчилгээнд хандаж
болно. Вэб хуудсуудын дүр төрх дэлгэцийн хэмжээнээс хамаарч харилцан
адилгүй байж болно. Вэб хуудсуудын бүх нарийвчилсан хэсгийг үзэх боломжгүй
байж магадгүй.
Таны утаснаас хамааран вэб үзэх функц цэсэнд Вэб буюу Интернет, цаашид Вэб
гэх, байдлаар харагдаж болно.
Анхаарах зүйл: Та өөрөө итгэдэг, халтай программаас найдвартай хамгаалдаг
үйлчилгээг л хэрэглэ.
Эдгээр үйлчилгээ байгаа эсэх, эдгээрийн үнэ хөлс, зааварчилгаа зэргийг
үйлчилгээ үзүүлэгчээсээ тодруулна уу.
Та үйлчилгээ үзүүлэгчээсээ хайлтын програмд шаардлагатай тохиргоо бүхий
зурвас хүлээн авч болно.
Вэб үйлчилгээнд холбогдох
Цэс > Вэб > Эхлэл гэж ор. эсвэл зогсонги горимд 0-г удаан дар.
Үйлчилгээнд холболт хийсний дараа та түүний нүүрнүүдийг үзэж эхэлж болно.
Утасны товчлууруудын функц нь өөр өөр үйлчилгээнд өөр өөр байж болно.
Утасны дэлгэц дээрхи бичвэр зааврыг дагана уу. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл
үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
SIM үйлчилгээ
Таны SIM карт нэмэлт үйлчилгээ үзүүлж болно. Таны SIM карт энэ цэсийг дэмждэг
тохиолдолд л та энэ цэс рүү нэвтэрч болно. Цэсийн нэр, агуулга байгаа
үйлчилгээнээс хамаарна.
Ногоон зөвлөмжүүд
Энд байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ хэрхэн оруулж болох талаар
зөвлөмжүүд өгсөн.
Page 25
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл 25
Эрчим хүчийг хэмнэх
Зайг бүрэн цэнэглэж дуусаад, цэнэглэгчийг төхөөрөмжөөс салгахдаа, мөн
цэнэглэгчээ тогноос салга.
Хэрэв та дараах зөвлөгөөг дагавал зайгаа байн байн цэнэглээд байх хэрэггүй
болно:
• Програм, үйлчилгээ, холболтыг хэрэглээгүй үедээ хааж, идэвхгүй болго.
• Дэлгэцийн гэрэлтэлтийг бууруул.
• Таны төхөөрөмжид дараах функц байдаг бол тодорхой хугацаанд идэвхгүй
байсны дараа тог хэмнэх горимд ордог болгон тохируул.
• Шаардлагагүй дуу, тухайлбал товчлуурын болон дуудлагын дууг идэвхгүй
болго.
Дахин боловсруулах
Nokia утсанд орсон ихэнх материалыг дахин боловсруулж болдог. Nokia
бүтээгдхүүнээ хэрхэн дахин боловсруулалтад өгөхийг олж мэдье гэвэл
www.nokia.com/werecycle вэбсайтыг үзэх буюу хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө
www.nokia.mobi/werecycle руу орж үзнэ үү.
Сав баглаа боодол болон хэрэглэгчийн гарын авлагаа орон нутгийнхаа дахин
боловсруулах хөтөлбөрийн дагуу дахин боловсруулалтад өг.
Дэлгэрэнгүй мэдэх
Төхөөрөмжийнхөө байгаль орчинтой холбогдох шинж чанарын талаар нэмэлт
мэдээлэл олж авахыг хүсвэл www.nokia.com/ecodeclaration-г үз.
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Ерөнхий мэдээлэл
Таны төхөөрөмжийн тухай
Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй төхөөрөмжийг EGSM 900, 1800 МГц-ийн сүлжээ-д хэрэглэхийг
зөвшөөрсөн. Сүлжээний талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Таны төхөөрөмжинд урьдчилан суулгасан гуравдагч этгээдийн интернет сайтын хавчуурга болон гогцоо байж болох
бөгөөд танд гуравдагч этгээдийн сайт руу хандах боломж олгож болно. Эдгээр нь Nokia-той холбоогүй бөгөөд Nokia
тэднийг баталгаажуулах буюу тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Хэрэв та ийм сайтад нэвтэрвэл, аюулгүй байдал
буюу агуулгын урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай.
Сэрэмжлүүлэг:
Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад функцийг хэрэглэхийн тулд төхөөрөмжийг асаасан байх ёстой. Утасгүй
төхөөрөмж хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.
Энэхүү төхөөрөмжийг ашиглахдаа бүх хуулийг дагаж мөрдөн, орон нутгийн зан заншил, бусдын хувийн нууц, хууль
ёсны эрх, үүний дотор зохиогчийн эрхийг хүндэтгэнэ үү. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зарим зураг, ая дуу болон
бусад агуулгыг хуулбарлах, өөрчлөх, шилжүүлэх боломжгүй байж болно.
Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал мэдээллийнхээ нөөц хуулбарыг хийж, бичгээр бүртгэл хөтөл.
Page 26
26 Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо аюулгүй байдлын дэлгэрэнгүй зааврыг үзэхийн тулд хэрэглэгчийн гарын
авлагыг уншина уу. Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.
Энэхүү гарын авлага дахь дүрс зураг нь таны төхөөрөмжийн дэлгэц дээр байгаа дүрс зургаас өөр байж болно.
Төхөөрөмжийнхөө тухай бусад чухал мэдээлэл олж авъя гэвэл хэрэглэгчийн гарын авлагыг үзнэ үү.
Сүлжээний үйлчилгээ
Төхөөрөмжөө ашиглахын тулд та утасгүй холбооны үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авах ёстой. Зарим функц сүлжээ
болгонд байхгүй; зарим функцийг ашиглахаасаа өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай тохиролцоо хийх шаардлагатай
байж болно. Сүлжээний үйлчилгээнд өгөгдлийн дамжуулалт хийгдэнэ. Эх сүлжээндээ болон бусад сүлжээнд роуминг
хийх үеийн үнэ төлбөрийн талаар тодруулгыг үйлчилгээ үзүүлэгчээсээ асууж тодруул. Танай үйлчилгээ үзүүлэгч ямар
ямар төлбөр ногдохыг тайлбарлаж өгнө. TCP/IP протоколд ажилладаг WAP 2.0 протокол (HTTP ба SSL) зэрэг тусгай
технологи, хэлнээс хамаарсан тэмдэгт зэргийг дэмждэг сүлжээний дэмжлэг шаарддаг энэ төхөөрөмжийн зарим
функцийг ашиглахад тань нөлөөлөх хязгаарлалтууд зарим сүлжээнд байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн зарим функцийг идэвхгүй болгохыг хүссэн байж болно. Ингэсэн
тохиолдолд эдгээр функц нь таны төхөөрөмжийн цэс дээр гарч ирэхгүй. Таны төхөөрөмж мөн цэсийн нэрс, дараалал,
дүрс зэрэг өөриймсүүлсэн зүйлтэй байж болно.
Ойг хуваах
Энэхүү төхөөрөмжийн дараах функцүүд санах ойг хуваан хэрэглэж болно: мультимедиа зурвас илгээх (MMS),
имэйлийн хэрэглээ, шуурхай зурвас илгээх. Эдгээр функцүүдийн нэг буюу хэд хэдийг ашиглах тохиолдолд бусад
функцүүдэд хэрэглэх санах ойг багасгаж болно. Хэрэв таны төхөөрөмж санах ой дүүрсэн гэсэн зурвас харуулбал,
хувааж хэрэглэдэг санах ойд хадгалаастай мэдээллээсээ устга.
Дижитал эрхийн менежмент
Агуулгын эзэмшигчид оюуны өмч, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа янз бүрийн дижитал эрхийн
менежментийн (DRM) технологи ашиглаж болно. Энэхүү төхөөрөмж DRM хамгаалалттай агуулгад нэвтрэхийн тулд
янз бүрийн DRM программ хангамж ашигладаг. Энэхүү төхөөрөмжийн тусламжтай OMA DRM 1.0-ын хамгаалалттай
агуулгад нэвтэрч болно. Хэрэв тухайн DRM программ хангамж нь агуулгыг хамгаалж чадахгүй бол агуулга эзэмшигч
DRM хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх DRM программ хангамжийн чадварыг хүчингүй болгохыг хүсэж болно.
Ийнхүү хүчингүй болгох нь таны төхөөрөмжид байгаа DRM хамгаалалттай агуулгын хүчинтэй хугацааг сунгахаас
сэргийлж болно. Ийм DRM программ хангамжийг хүчингүй болгох нь бусад DRM буюу DRM–ийн бус программаар
хамгаалагдсан агуулгыг ашиглахад нөлөөлөхгүй.
Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай агуулга нь тус агуулгыг ашиглах таны эрхийг тодорхойлсон
идэвхжүүлэх түлхүүртэй хамт өгөгдөнө.
Нэмэлт хэрэгсэл
Сэрэмжлүүлэг:
Зөвхөн Nokia-гаас энэхүү загварт хэрэглэхийг зөвшөөрсөн зай, цэнэглэгч, дагалдах хэрэгслийг хэрэглэ. Бусад аливаа
төрлийн зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд баталгаа хүчингүй болохоос гадна аюултай байж
болно. Ялангуяа, зөвшөөрөлгүй цэнэглэгч буюу зай хэрэглэвэл гал гаргах, тэсэрч дэлбэрэх, гоожих зэрэг аюул учирч
болно.
Зөвшөөрөгдсөн дагалдах хэрэгсэл байдаг эсэхийг борлуулагчаасаа асууж тодруул. Дагалдах хэрэгслийн цахилгааны
утсыг салгахдаа цахилгааны утаснаас бус харин залгуураас барьж тат.
Зай
Зай ба цэнэглэгчийн тухай мэдээлэл
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай. Энэ төхөөрөмжид хэрэглэх зориулалттай зай нь BL-4C юм. Nokia энэ
төхөөрөмжид зориулж зайн өөр загварууд гаргаж болно. Энэхүү төхөөрөмжийг дараах цэнэглэгчээс тог авч байгаа
нөхцөлд хэрэглэх зориулалттай: AC-3. Цэнэглэгчийн загварын дугаар залгуурын төрлөөс хамааран өөр өөр байж
болно. Залгуурын төрөл дараах хувилбаруудын аль нэг нь байж болно: E, EB, X, AR, U, A, C, K, UB.
Page 27
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл 27
Зайг хэдэн зуун удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч аажимдаа ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон
идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино байвал зайг соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн зайг ашиглаж, энэ
төхөөрөмжид зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн цэнэглэгчээр зайгаа цэнэглэ.
Зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу зайг удаан хугацаагаар ашиглаагүй бол эхлээд цэнэглэгчийг холбоод, дараа
нь салгаад, дараа нь зайгаа цэнэглэж эхлэхийн тулд дахин холбох хэрэгтэй байж болно. Зай бүрэн цэнэггүй болсон
бол дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүртэл хэдэн минут болно.
Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.
Зөв цэнэглэх. Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай. Бүрэн цэнэглэгдсэн
зайг цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг
хэрэглэхгүй байвал аажмаар цэнэгээ алддаг.
Хэт их, бага хэм ээс з айл схий . Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд байлгахыг хичээ. Хэт их бага температур зайны
чадлыг багасгаж, цэнэгийг амархан дуусгана. Халсан буюу хөрсөн зайтай төхөөрөмж түр хугацаагаар ажиллахгүй
болж болно. Хөлдөх хэмээс доогуур хэмтэй хүйтэн үед зайны чадал маш хязгаарлагдмал байдаг.
Богино холболт бүү үүсгэ. Зайны нэмэх (+) хасах (-) туйлуудыг зоос, бичгийн хавчаар, үзэг зэрэг метал объектоор шууд
холбосноос болж санамсаргүй богино холболт үүсч болно. (Эдгээр нь зайн дээр метал тууз мэт харагдана.) Тухайлбал
та халаас буюу цүнхэндээ нөөц зайгаа авч явах үед ийм санамсаргүй богино холболт үүсч болно. Туйлуудыг хооронд
нь богино холболтоор холбосноор зай буюу холбогч объектыг гэмтээж болно.
Хаях. Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг дотоодын хууль тогтоомж, журамд заасан зохицуулалтын дагуу
хая. Боломжтой үед дахин ашигла. Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
Гоожих. Зайг задалж, зүсч, нээж, няцалж, нугалж, хатгаж, жижиглэж болохгүй. Зай гоожсон тохиолдолд, зайны шингэнг
арьс буюу нүдэндээ хүргэхээс сэргийл. Хэрэв хүргэчихвэл, хүргэсэн газраа нэн даруй усаар зайлах буюу эмнэлгийн
тусламж ав.
Гэмтэл. Зайг өөрчилж, дахин боловсруулж, гадны биет оруулахыг оролдож, ус буюу бусад шингэнд хийж болохгүй.
Зайг гэмтээвэл тэсэрч болно.
Зөв хэрэглэх. Зайг зөвхөн зориулалтаар нь ашигла. Зайг буруу хэрэглэвэл гал гарах, тэсэрч дэлбэрэх зэрэг аюул учирч
болно. Хэрэв төхөөрөмж буюу зайг ялангуяа хатуу газар унагаагаад гэмтээсэн гэж бодож байвал түүнийг үргэлжлүүлэн
ашиглахаасаа өмнө үйлчилгээний төв рүү аваачиж үзүүл. Гэмтсэн цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү ашигла. Зайгаа бага
насны хүүхдээс хол байлга.
Оригинал Nokia зайг таних зааварчилгаа
Өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлж оригинал Nokia зай ашиглаж бай. Та оригинал Nokia зай авч байгаа
эсэхээ шалгахын тулд Nokia-гийн албан ёсны үйлчилгээний төв буюу борлуулагчаас худалдан авч, дараах үе
шаттайгаар голограм шошгыг нь шалга:
Голограмыг шалга
1 Шошгон дээрх голограмыг харвал нэг өнцгөөс нь Nokia-гийн гар барьсан эмблем харагдах бөгөөд өөр нэг өнцгөөс
харвал Nokia Original Enhancements лого харагдана.
Page 28
28 Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
2 Голограмыг зүүн, баруун тийш, доош, дээш өнцөгдүүлж харвал тал тус бүрт 1, 2, 3, 4 цэг харагдана.
Эдгээр үе шатаар шошгыг амжилттай шалгаснаар оригинал зай гэдгийг зуун хувь батлахгүй. Та шошгон дээрээ
голограмтай Nokia зайгаа оригинал мөн эсэхийг баталж чадахгүй буюу Nokia-гийн оригинал зай биш байж магадгүй
гэх шалтгаан байвал түүнийг хэрэглэлгүйгээр хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны засвар үйлчилгээний төв
буюу борлуулагч дээр очиж тусламж хүс.
Nokia-гийн оригинал зайны тухай нэмж мэдэхийг хүсвэл www.nokia. com/battery-ийг үзнэ үү.
Төхөөрөмжөө арчлах
Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн тул нямбай эдлэх хэрэгтэй. Таны баталгаат хугацааг
хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
• Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас, чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг электрон хэлхээг зэврүүлж
болох эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж норвол, зайг аваад, солихынхоо өмнө төхөөрөмжийг бүрэн хатаа.
• Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх буюу хадгалж болохгүй. Түүний хөдөлдөг эд анги, электрон
элементүүд гэмтэж болно.
• Төхөөрөмжийг их буюу бага хэмтэй газар бүү хадгал. Өндөр хэм электрон төхөөрөмжийн насыг богиносгож, зайг
гэмтээх буюу зарим хуванцарыг хайлуулах буюу матийлгаж болно. Төхөөрөмжийг хүйтэн газраас авчран ердийн
хэмд бүлээцүүлэхэд төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон хэлхээний самбарыг гэмтээж болно.
• Энэхүү гарын авлагад заагаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
• Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй. Ширүүн харьцах нь дотоод хэлхээний самбар, нарийн
механикийг эвдэж болно.
• Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу бодис, цэвэрлэгч уусмал, угаалгын хүчтэй нунтаг бүү хэрэглэ.
Төхөөрөмжийн гадаргыг цэвэрлэхдээ зөвхөн зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур хэрэглэ.
• Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд ангийг гацааж, зөв ажиллахад нь саад болно.
• Зөвхөн нийлүүлсэн буюу баталгаатай антенаар хуучин антенаа соль. Баталгаагүй антен, өөрчлөлт, нэмэлт
хэрэгсэл төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж болно.
• Цэнэглэгчийг дотор хэрэглэ.
• Хадгалахыг хүссэн өгөгдөл, тухайлбал харилцах, цагалбарын тэмдэглэл зэргийн нөөц хуулбарыг хий.
• Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд төхөөрөмжийг үе үе анхны байдалд оруулж, унтраан, зайг
авч бай.
Эдгээр зөвлөмжүүдийг төхөөрөмж, зай, цэнэглэгч, аливаа дагалдах хэрэгсэлдээ нэгэн адил хэрэглэ.
Дахин боловсруулах
Хэрэглэсэн электрон бүтээгдхүүн, зай, баглаа боодлын материалаа үргэлж зориулалтын хаягдал цуглуулах цэгт
буцааж тушааж бай. Ингэснээр та хог хаягдал хяналтгүй хаягдахаас сэргийлж, материалыг дахин боловсруулах
ажиллагааг дэмжинэ. Бүтээгдхүүний байгаль орчны мэдээлэл, Nokia бүтээгдхүүнээ хэрхэн дахин боловсруулах
ажиллагаанд буцаах тухай мэдээллийг www.nokia.com/werecycle, буюу nokia.mobi/werecycle вэбсайтуудаас үз.
Page 29
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл 29
Таны бүтээгдхүүн, зай, гарын авлага, хайрцаг саван дээр хэрээслэж дарсан дугуйтай хогийн сав байвал цахилгаан,
электрон бүх бүтээгдхүүн, зай, аккумляторыг ашиглалтаас гарахад нь тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг. Энэ
шаардлага Европын Холбоонд үйлчилнэ. Эдгээр бүтээгдхүүнийг хотын ангилаагүй хог хаягдал байдлаар бүү хая.
Хүрээлэн буй орчны талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл www.nokia.com/environment вэбсайтаас Эко-Тунхаглал
бүтээгдхүүнийг үзнэ үү.
Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл
Энэ төхөөрөмжийн гадарга никельгүй.
Бага насны хүүхдүүд
Таны төхөөрөмж ба түүний нэмэлт хэрэгслүүд тоглоом биш. Эдгээрт жижиг эд анги агуулагдаж болно. Тэдгээрийг бага
насны хүүхдээс хол байлга.
Ажиллах орчин
Энэхүү төхөөрөмжийг чихэндээ наан ердийн байрлалаар буюу биеэс дор хаяж 2,2 сантиметр (7/8 инч) зайтай ашиглах
үед RF-ийн удирдамжид заасан шаардлагад нийцнэ. Биедээ зүүж явах зориулалттай аливаа сав, бүсний хавчуурга,
тогтоогчид метал агуулагдаж болохгүй бөгөөд таны биеэс дээр заасан хэмжээнд байх ёстой.
Өгөгдлийн файл, зурвас илгээхийн тулд сүлжээнд сайн холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд холболт
сайн болох хүртэл өгөгдлийн файл буюу зурвас хойшлогдож болно. Дамжуулалт дуусах хүртэл ашиглалтын зайны
талаархи зааврыг баримтлах ёстой.
Төхөөрөмжийн эд ангиуд соронзон шинжтэй. Метал материал төхөөрөмжид татагдаж болно. Кредит карт буюу бусад
соронзон хадгалах хэрэгслийг төхөөрөмжийн ойр бүү байлга. Учир нь эдгээрт хадгалаастай мэдээлэл арчигдаж болно.
Эмнэлгийн төхөөрөмж
Радио дамжуулах төхөөрөмж, үүний дотор утасгүй утас ажиллуулахад хангалтгүй хамгаалалт бүхий эмнэлгийн
хэрэгслийн ажиллагаанд нөлөөлж болно. Эмнэлгийн хэрэгсэл гадны радио долгионы энергиэс хангалттай
хамгаалагдсан эсэхийг тухайн хэрэгслийг үйлдвэрлэгчээс буюу эмчээс асууж зөвлө. Хананд өлгөсөн дүрэм журмын
дагуу та төхөөрөмжөө унтраах ёстой бол унтраа. Эмнэлэг буюу эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд радио
долгионы энергид мэдрэмтгий төхөөрөмж хэрэглэж болно.
Суулгасан эмнэлгийн төхөөрөмж
Утасгүй төхөөрөмжийг зүрхний аппарат, суулгасан кардиовертер дефибриллятор зэрэг эмнэлгийн төхөөрөмжид
нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд дор хаяж 15.3 сантиметр (6 инч) зайтай байлгахыг эмнэлгийн төхөөрөмж
үйлдвэрлэгчид зөвлөж байна. Ийм хэрэгсэл бүхий хүмүүс дараах зүйлийг баримтлах хэрэгтэй:
• Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгслээс үргэлж 15.3 сантиметр (6 инч) хол байлга.
• Утасгүй төхөөрөмжийг цээжний халаасандаа бүү хийж яв.
• Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгслийн эсрэг талын чихэнд барьж ярь.
• Та эмнэлгийн хэрэгсэлд нөлөөлж байна гэж бодвол утасгүй төхөөрөмжийг унтраа.
• Суулгасан эмнэлгийн хэрэгслийн тухайд үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрд.
Утасгүй төхөөрөмжөө суулгасан эмнэлгийн хэрэгсэлтэй цуг хэрэглэх талаар асууж тодруулах зүйл байвал эмнэлгийн
үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлд.
Сонсголын аппарат
Зарим дижитал утасгүй төхөөрөмж сонсголын аппаратад нөлөөлж болно.
Page 30
30 Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Тээврийн хэрэгсэл
Радио долгионы дохио нь моторт тээврийн хэрэгсэлд буруу суурилуулсан буюу хангалтгүй хамгаалсан электрон
системд, тухайлбал шатахуун шахах электрон систем, шарвалтын эсрэг электрон тоормозын систем, хурд удирдах
электрон систем, аваарын дэрний систем зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл тээврийн хэрэгсэл буюу
төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгчээс асууж тодруул.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх
ёстой. Буруу суурилуулалт буюу үйлчилгээ аюултай бөгөөд таны баталгаат хугацааг хүчингүй болгож болно. Таны
тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх төхөөрөмж зөв суурилагдсан эсэх, зохистой ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалга.
Төхөөрөмж, түүний эд анги, дагалдах хэрэгсэлтэй нэг дор шатдаг шингэн, хий, бусад тэсрэх материал хадгалах буюу
авч явж болохгүй. Аваарын дэр асар их хүчээр тэлэгддэгийг сана. Төхөөрөмж буюу нэмэлт хэрэгслээ аваарын дэр
гарч ирэх хэсэгт бүү байрлуул.
Нисэх онгоцонд суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх онгоцон дотор утасгүй теле төхөөрөмж хэрэглэвэл нисэх
онгоцны ажиллагаанд аюултай бөгөөд хуулинд харшилж болно.
Тэсэрч магадгүй орчин
Төхөөрөмжөө тэсэрч дэлбэрч болзошгүй агаар мандалтай ямар ч газар унтрааж бай. Өлгөсөн бүх зааврыг дагаж мөрд.
Ийм газар нэг оч хаяхад л тэсэрч дэлбэрэх буюу гал гарч хүний биед гэмтэл учруулах буюу хүний амь насанд ч хүрч
болно. Шатахуун дахин цэнэглэх цэгүүдэд, тухайлбал үйлчилгээний станцын шатахуун түгээгүүрийн дэргэд
төхөөрөмжөө унтрааж бай. Шатахууны депо, агуулах, түгээлтийн цэгүүд, химийн үйлдвэр, тэслэх дэлбэлэх ажиллагаа
явагдаж байгаа газрын хязгаарлалтуудыг дагаж мөрд. Тэсэрч дэлбэрч болзошгүй агаар мандалтай газруудыг гол
төлөв тодорхой тэмдэглэсэн байдаг. Төхөөрөмжөө унтраахыг зөвлөдөг газруудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүр,
усан онгоцны тавцангийн доорхи зай, химийн бодис дамжуулах, агуулах байгууламж, агаарт химийн бодис, үр тариа,
тоос, металын нунтаг зэрэг мөхлөг агуулагдаж байдаг газар орно. Энэ төхөөрөмжийг шингэрүүлсэн хий (пропан, бутан
зэрэг) хэрэглэдэг тээврийн хэрэгслийн ойролцоо хэрэглэхэд аюулгүй эсэхийг тодорхойлохдоо үйлдвэрлэгчээс нь
асууж тодруулах ёстой.
Яаралтай тусламжийн дуудлага
Анхаарах зүйл: Энэхүү төхөөрөмж радио дохио, утасгүй сүлжээ, утас кабелийн сүлжээ, хэрэглэгчийн программчилсан
функцүүдийг ашиглан ажилладаг. Таны төхөөрөмж интернетээр дамжуулан утасны дуудлага хийх боломжтой бол
интернет утас болон үүрэн утсаа хоёуланг нь идэвхжүүл. Энэхүү төхөөрөмж үүрэн утасны сүлжээ болон интернетээр
утасны дуудлага хийх функцүүдээ хоёуланг нь идэвхжүүлсэн үед яаралтай тусламжийн дугаар руу эдгээр хоёр замаар
дуудлага хийхийг оролдож болно. Бүх нөхцөл дэх холболтыг баталгаажуулах боломжгүй. Та эмнэлгийн яаралтай
тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага хийхдээ утасгүй төхөөрөмжид хэзээ ч бүрэн найдаж болохгүй.
Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ:
1 Төхөөрөмж асаагүй байвал асаа. Дохионы хүч хангалттай эсэхийг шалга. Таны төхөөрөмжөөс хамааран та
дараах алхмуудыг хийх шаардлагатай байж болно:
• Таны төхөөрөмж SIM карт ашигладаг бол түүнийг хий.
• Төхөөрөмж дотроо идэвхжүүлсэн дуудлагын тодорхой хязгаарлалтуудыг арилга.
• Горимоо Офлайн буюу Нислэг горимоос идэвхтэй горим руу шилжүүл.
2 Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч удаа "дуусга" товчийг дарж болно. Тэгээд утсыг дуудлага
хийхэд бэлэн болго.
3 Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай тусламжийн дугаарыг оруул. Яаралтай тусламжийн дугаар өөр өөр
байдаг.
4 Залга товчийг дар.
Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ шаардлагатай бүх мэдээллийг аль болох үнэн зөв өг. Таны утасгүй төхөөрөмж
осол болсон газар байгаа цорын ганц холбооны хэрэгсэл байж болно. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа
бүү тасал.
Гэрчилгээний мэдээлэл (SAR)
Энэхүү хөдөлгөөнт төхөөрөмж радио долгионтой холбоотой удирдамжийн шаардлагыг биелүүлж байна.
Page 31
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл 31
Таны хөдөлгөөнт төхөөрөмж радио дамжуулагч буюу хүлээн авагч юм. Энэ нь олон улсын удирдамжид заасан радио
долгионы хязгаараас хэтрэхгүй байхаар бүтээгдсэн. Эдгээр удирдамжийг бие даасан шинжлэх ухааны ICNIRP
байгууллагаас нас, эрүүл мэнд зэргийг үл харгалзан бүх хүнийг хамгаалахад чиглэсэн аюулгүй байдлын анхан шатны
шаардлагыг тусган боловсруулсан болно.
Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдамжид Тусгай шингээлтийн хувь буюу SAR хэмээх хэмжилтийн нэгжийг хэрэглэдэг.
ICNIRP-ын удирдамжид заасан SAR-ын хязгаар хэмжээ нь 10 грамм эд эсэд дундажаар 2.0 ватт/килограмм (Вт/кг)
байна. SAR-ын сорилыг явуулахдаа бүх туршсан давтамжийн долгион дээр төхөөрөмж хамгийн дээд хүчний түвшнээр
мэдээлэл дамжуулах үед стандарт ажиллагааны байршлыг ашиглан явуулна. Ажиллаж буй төхөөрөмжийн SAR-ын
түвшин дээд түвшний утгаас доогуур байж болно. Учир нь тус төхөөрөмж сүлжээнд л хүрэхэд шаардлагатай хүч
хэрэглэх зориулалттай. Энэхүү хэмжээ нь та сүлжээний суурь станцад хэр ойрхон байгаа зэрэг олон хүчин зүйлээс
хамааран өөрчлөгдөнө.
ICNIRP-ын удирдамжийн дагуу төхөөрөмжийг чихэндээ наан хэрэглэх үеийн SAR-ын хамгийн өндөр утга нь 0,73 Вт/
кг.
Төхөөрөмжийн нэмэлт хэрэгслийг хэрэглэхэд SAR-ын утга өөрчлөгдөж болно. SAR утга нь тухайн улсын тайлан болон
туршилтын шаардлага, сүлжээний долгионоос хамааран өөр өөр байж болно. SAR-ын тухай нэмэлт мэдээлэл авъя
гэвэл www.nokia.com вэбсайтад тухайн бүтээгдхүүний танилцуулгаас үзэж болно.
Page 32
32
СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУХАЙ
МЭДЭГДЭЛ
NOKIA CORPORATION энэхүү RM-590 бүтээгдхүүн нь
1999/5/EC тоот удирдамжид заасан гол шаардлагууд
болон бусад холбогдох заалтуудтай нийцэж байгаа
болохыг үүгээр мэдэгдэж байна. Стандарт шаардлагыг
хангасан тухай мэдэгдлийг http://www.nokia.com/phones/
declaration_of_conformity/ хаягаар орж авч болно.
© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
Nokia, Nokia Connecting People, Navi нь "Nokia
Corporation"-ы барааны тэмдэг буюу бүртгэлтэй барааны
тэмдэг юм. Nokia tune нь "Nokia Corporation"-ы дууны
тэмдэг юм. Энд дурдсан бусад бүтээгдхүүн, компанийн
нэр нь тухайн эзэмшигчийнхээ барааны тэмдэг буюу
барааны нэр байж болно.
Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр
энэ баримт бичгийн агуулгыг хэсэгчлэн буюу бүтнээр нь
аль ч хэлбэрээр хувилах, дамжуулах, түгээх, хадгалахыг
хориглоно. Nokia тасралтгүй боловсронгуй болгох
бодлого хэрэгжүүлдэг. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр
энэ баримт бичигт тодорхойлсон аливаа бүтээгдхүүнийг
өөрчлөх, боловсронгуй болгох эрхтэй.
Includes RSA BSAFE cryptographic or security protocol
software from RSA Security.
Java and all Java-based marks are trademarks or registered
trademarks of Sun Microsystems, Inc.
Энэ бүтээгдхүүнийг "MPEG-4 Visual Patent Portfolio
License"-ийн дагуу дараах зориулалтаар ашиглахыг
зөвшөөрнө(i) хувийн хэрэгцээний буюу арилжааны бус
үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчийн "MPEG-4 Visual
Standard"-ын дагуу кодолсон мэдээлэлтэй холбоотой
хувийн болон арилжааны бус хэрэгцээнд (ii) лицензтэй
видео нийлүүлэгчийн нийлүүлсэн MPEG-4 видеотой
холбоотой хэрэгцээнд тус тус ашиглахыг зөвшөөрнө.
Өөр аливаа зориулалтаар лиценз олгохгүй бөгөөд
дурдахгүй. Нэмэлт мэдээлэл, тухайлбал сурталчилгаа,
дотоод хэрэгцээ болон арилжааны зориулалттай
холбоотой мэдээллийг "MPEG LA, LLC"-аас авч болно.
http://www.mpegla.com-ыг үз.
ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭНД
NOKIA БУЮУ ТҮҮНИЙ ЛИЦЕНЗИЙГ ЭЗЭМШИГЧ
АЛИВАА ЭТГЭЭД НЬ АЛИВАА МЭДЭЭЛЭЛ, ОРЛОГО
АЛДАГДАХ, ЭСХҮЛ ОНЦГОЙ, ТОХИОЛДЛЫН,
НӨХЦӨЛДСӨН БУЮУ ШУУД БУС АЛИВАА БАЙДЛААР
ҮҮССЭН ХОХИРЛЫГ ХАРИУЦАХГҮЙ.
ЭНЭХҮҮ БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА НЬ
"БАЙГААГААРАА" БИЧИГДСЭН. ХОЛБОГДОХ
ХУУЛИАР ШААРДААГҮЙ БОЛ ЭНЭХҮҮ БАРИМТ
БИЧГИЙН ҮНЭН ЗӨВ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ,
АГУУЛГЫН ТАЛААР ЯМАР НЭГЭН ТӨРЛИЙН
ИЛЭРХИЙ БУЮУ ДАЛД УТГАТАЙ БАТАЛГАА, ҮҮНИЙ
ДОТОР БАРААНЫ БОРЛОГДОХ ЧАДВАР БОЛОН
ТОДОРХОЙ ЗОРИЛГОД ТОХИРСОН ЭСЭХ ТАЛААР
(ГЭХДЭЭ ЭДГЭЭРЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ) БИТҮҮ
УТГАТАЙ БАТАЛГАА ГАРГААГҮЙ. NOKIA УРЬДЧИЛАН
МЭДЭГДЭЛГҮЙГЭЭР ЯМАР Ч ҮЕД ЭНЭХҮҮ БАРИМТ
БИЧГИЙГ ЗАСЧ ӨӨРЧЛӨХ БУЮУ ҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ
ЭРХТЭЙ.
Тухайн бүтээгдхүүн худалдаанд байгаа эсэх болон
эдгээр бүтээгдхүүний хэрэглээ, үйлчилгээ нь бүс
болгонд өөр өөр байна. Nokia-гийн борлуулагчаасаа
нэмэлт мэдээлэл авч, хэлний сонголт байгаа эсэхийг
асууна уу. Энэхүү төхөөрөмжид АНУ болон бусад улс
орны экспортын хууль, тогтоомжид хамаарах бараа,
таваар, технологи, программ хангамж орсон байж болно.
Хууль зөрчсөн өөрчлөлт хийхийг хориглоно.
Таны төхөөрөмжтэй хамт ирсэн гуравдагч этгээдийн
программыг Nokia-тай хамаарал, холбоогүй хувь хүн
буюу хуулийн этгээд зохиосон ба өмчилж байх
магадлалтай. Nokia гуравдагч этгээдийн программуудын
зохиогчийн болон оюуны өмчийн эрхийг эзэмшдэггүй
болно. Тийм учраас Nokia эцсийн хэрэглэгчийг дэмжих,
программын ажиллагаа, программ болон эдгээр
материалд байгаа мэдээллийн төлөө хариуцлага
хүлээхгүй. Nokia гуравдагч этгээдийн программд
баталгаа гаргахгүй.
ПРОГРАММУУДЫГ АШИГЛАСНААР ТА ТУХАЙН
ПРОГРАММЫГ ХОЛБОГДОХ ХУУЛИАР
ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮРЭЭНД ШУУД БУЮУ ШУУД БУС
ЗАМААР ӨГСӨН БАТАЛГААГҮЙГЭЭР, БАЙГАА
БАЙДЛААР НЬ НИЙЛҮҮЛСНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ
БАЙГАА БОЛНО. ТҮҮНЧЛЭН NOKIA, ТҮҮНИЙ
САЛБАРУУД БАРААНЫ ӨМЧЛӨХ ЭРХ, БОРЛОГДОХ
ЧАДВАР, ТОДОРХОЙ ЗОРИЛГОД ТОХИРСОН ЭСЭХ,
МӨН ПРОГРАММ НЬ АЛИВАА ГУРАВДАГЧ
ЭТГЭЭДИЙН ПАТЕНТИЙН ЭРХ, ЗОХИОГЧИЙН ЭРХ,
БАРААНЫ ТЭМДЭГ, БУСАД ЭРХИЙГ ХӨНДӨӨГҮЙ
БОЛОХ (ГЭХДЭЭ ЭДГЭЭРЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ)
ТАЛААР ШУУД БÀ ШУУД БУСААР ЯМАР НЭГ
МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА ГАРГААГҮЙ БОЛОХЫГ
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА.
/Хэвлэл 3 MN
Page 33
Товъёог 33
Товъёог
Тэмдэг/тоо
IM 14
Nokia дэмжлэгийн мэдээлэл 5
PIN 8
SIM карт 5, 10
А
аудио зурвас 14
ая 16
Б
бичвэрийн горим 11
В
вэб 24
Г
Галерей 19
горимууд 16
Д
дагалдах хэрэгсэл 18
дуудлагууд 10
дуудлагын бүртгэл 16
дуу хоолой бичигч 21
дэлгэц 16
дэмжлэгийн нөөц 5
З
зай 5
— цэнэглэж байна 6
зохион байгуулагч 23
зурвас
— аудио зурвас 14
зурвас бичих 11
зурвасын төвийн дугаар 12
И
имэйл 14
интернет 24
Н
нууц үг 8
нэвтрэх код 8
О
операторын цэс 19
Ө
өгөгдөл нөөцлөх 17
П
програм 22
С
синхрончлол 17
сүлжээнээс гадуурхи горим 10
Т
таамнал бичвэр оруулах 12
товчлуурын түгжээ 9
товчлуурын хамгаалалт 9
товчнууд 7
тоглоом 22
тооны горим 11
тохиргоо 16
— огноо 17
— тохируулга 18
— үйлдвэр 19
— цаг 17
тохируулга 18
— ая 16
— дэлгэц 16
түргэн залгах 11
У
уламжлалт бичвэр оруулах 11
утасны тохиргоо 18
Ф
флэш зурвас 13
Х
хайлтын програм 24
хамгаалалтын код 8
Page 34
34 Товъёог
холбогч 17
хормын зурвас 14
Ч
чихэвч 6