Nokia 1650 User's Guide [mn]

Page 1
Nokia 1650 ашиглах заавар
9202430
Дугаар1 MN
Page 2
СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ NOKIA CORPORATION энэхүү RM-305 бүтээгдхүүн нь 1999/5/EC тоот удирдамжид заасан гол шаардлагууд болон бусад холбогдох заалтуудтай нийцэж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Стандарт шаардлагыг хангасан тухай мэдэгдлийн хувь http://www.nokia.com/phones/declaration_ of_conformity/ хаяг дээр бий.
© 2007 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан.
Nokia, Nokia Connecting People, Navi нь “Nokia Corporation”-ы барааны тэмдэг буюу бүртгэлтэй барааны тэмдэг юм. Nokia ая нь “Nokia Corporation”-ы дууны тэмдэг юм. Энд дурдсан бусад бүтээгдхүүн, компанийн нэр нь тухайн эзэмшигчийнхээ барааны тэмдэг буюу барааны нэр байж болно.
Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэ баримт бичгийн агуулгыг хэсэгчлэн буюу бүтнээр нь аль ч хэлбэрээр хувилах, дамжуулах, түгээх, хадгалахыг хориглоно.
US Patent No 5818437 and other pending patents. T9 text input software Copyright (C) 1997-2007. Tegic Communications, Inc. All rights reserved.
Nokia тасралтгүй боловсронгуй болгох бодлого хэрэгжүүлдэг. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ баримт бичигт тодорхойлсон аливаа бүтээгдхүүнийг өөрчлөх, боловсронгуй болгох эрхтэй.
0434
Page 3
ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭНД NOKIA БУЮУ ТҮҮНИЙ ЛИЦЕНЗИЙГ ЭЗЭМШИГЧ АЛИВАА ЭТГЭЭД НЬ АЛИВАА МЭДЭЭЛЭЛ, ОРЛОГО АЛДАГДАХ, ЭСХҮЛ ОНЦГОЙ, ТОХИОЛДЛЫН, НӨХЦӨЛДСӨН БУЮУ ШУУД БУС АЛИВАА БАЙДЛААР ҮҮССЭН ХОХИРЛЫГ ХАРИУЦАХГҮЙ.
ЭНЭХҮҮ БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА НЬ “БАЙГААГААРАА” БИЧИГДСЭН. ХОЛБОГДОХ ХУУЛИАР ШААРДААГҮЙ БОЛ ЭНЭХҮҮ БАРИМТ БИЧГИЙН ҮНЭН ЗӨВ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ, АГУУЛГЫН ТАЛААР ЯМАР НЭГЭН ТӨРЛИЙН ИЛЭРХИЙ БУЮУ ДАЛД УТГАТАЙ БАТАЛГАА, ҮҮНИЙ ДОТОР БОРЛОГДОХ БУЮУ ТОДОРХОЙ ЗОРИЛГОД НИЙЦЭХ БИТҮҮ УТГАТАЙ БАТАЛГАА ГАРГААГҮЙ. NOKIA УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЛГҮЙГЭЭР ЯМАР Ч ҮЕД ЭНЭХҮҮ БАРИМТ БИЧГИЙГ ЗАСЧ ӨӨРЧЛӨХ БУЮУ ҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ ЭРХТЭЙ.
Тухайн бүтээгдхүүн худалдаанд байгаа эсэх болон эдгээр бүтээгдхүүний хэрэглээ, үйлчилгээ нь бүс болгонд өөр өөр байна. Nokia-гийн борлуулагчаасаа нэмэлт мэдээлэл авч, хэлний сонголт байгаа эсэхийг асууна уу.
Энэхүү төхөөрөмж нь цахилгаан болон электрон тоног төхөөрөмжид тодорхой төрлийн аюултай бодис хэрэглэхийг хязгаарласан 2002/95/EC тоот удирдамжийн стандарт шаардлагыг хангадаг.
Экспортын хяналт Энэхүү төхөөрөмжид АНУ болон бусад улс орны экспортын хууль, тогтоомжид хамаарах бараа, таваар, технологи, программ хангамж орсон байж болно. Хууль зөрчсөн өөрчлөлт хийхийг хориглоно.
9202430/Дугаар 1 MN
Page 4
4
Агуулга
Таны аюулгүй байдлын төлөө ......................................5
1. Эхлэх ..............................................................................9
SIM карт, зайгаа суулгах ....................................................9
Зайг цэнэглэх ...................................................................11
Асаах буюу унтраах .........................................................12
2. Таны төхөөрөмж ........................................................13
Товчнууд ба эд анги .........................................................13
Гол функцууд ....................................................................14
Дуудлага хийх, авах .........................................................15
Чанга яригч .......................................................................15
Текст бичих .......................................................................15
Мессеж .............................................................................16
Утасны жагсаалт ..............................................................17
Радио ................................................................................18
Гэрэл .................................................................................19
Утасны дэвтэр хуваах ......................................................19
3. Зайны тухай мэдээлэл .............................................20
Цэнэглэх, цэнэггүй болгох ...............................................20
Оригинал Nokia зайг таних зааварчилгаа ......................22
Арчилгаа, үйлчилгээ .....................................................25
Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл ...............28
Page 5
5
Таны аюулгүй байдлын төлөө
Энэхүү энгийн удирдамжийг уншина уу. Үүнийг дагаж мөрдөхгүй байвал аюултай эсвэл хууль зөрчих магадлалтай. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл хэрэглэх бүрэн гарын авлагыг уншина уу.
АЮУЛГҮЙ АСААХ
Утасгүй утас хэрэглэхийг хориглосон буюу ийм утас нь хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед тус төхөөрөмжийг бүү асаа.
ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА
Орон нутгийн бүх хуулийг дагаж мөрд. Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа гараа үргэлж чөлөөтэй байлга. Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа нэн тэргүүнд замын аюулгүй байдлыг анхаарах ёстой.
ХӨНДЛӨНГИЙН ШУУГИАН
Утасгүй бүх төрлийн төхөөрөмж хөндлөнгийн шуугианд өртөмтгий байж болох учраас ийм шуугиан ажиллагаанд нь нөлөөлж болно.
Page 6
6
ЭМНЭЛЭГТ БАЙХДАА УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ойр байхдаа утасгүй төхөөрөмжөө унтраа.
НИСЭХ ОНГОЦОН ДОТОР УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Утасгүй төхөөрөмж нисэх онгоцон дотор хөндлөнгийн шуугиан үүсгэж болно.
ШАТАХУУН АВЧ БАЙХДАА УНТРААЖ БАЙ
Тус төхөөрөмжийг шатахуун цэнэглэх цэг дээр бүү хэрэглэ. Шатахуун буюу химийн бодисын ойролцоо бүү хэрэглэ.
ТЭСРЭЛТ ХИЙЖ БАЙГАА ГАЗРЫН ОЙРОЛЦОО УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Тэсрэлт хийж байгаа газар төхөөрөмжийг бүү хэрэглэ.
БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭ
Зөвхөн бүтээгдхүүний баримт бичигт тайлбарласан байдлаар хэрэглэ. Шаардлагагүй үед антены хавьд бүү хүр.
МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Зөвхөн мэргэжлийн хүмүүс л энэхүү бүтээгдхүүнийг суурилуулах буюу засварлаж болно.
НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ БА ЗАЙ
Зөвхөн зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл болон зай хэрэглэ. Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.
Page 7
7
УСНЫ ХАМГААЛАЛТ
Таны төхөөрөмж усны хамгаалалтгүй. Тиймээс түүнийг хуурай байлга.
НӨӨЦ ХУУЛБАР
Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал мэдээллийнхээ нөөц хуулбарыг хийж, бичгээр бүртгэл хөтлөхөө бүү мартаарай.
БУСАД ТӨХӨӨРӨМЖТЭЙ ХОЛБОХ
Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо аюулгүй байдлын дэлгэрэнгүй зааврыг үзэхийн тулд хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу. Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.
ЯАРАЛТАЙ ДУУДЛАГА
Төхөөрөмжийн утасны функц ажиллаж байгаа эсэх, мөн сүлжээтэй эсэхийг шалга. Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч удаа “дуусга” товчийг дарж болно. Тэгээд утсыг идэвхгүй байдалд эргүүлэн оруул. Яаралтай тусламжийн дугаараа оруулаад “залга” товчийг дар. Байрлалаа хэлж өг. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа бүү тасал.
Таны төхөөрөмжийн тухай
Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй төхөөрөмжийг GSM 900, GSM 1800 сүлжээнд хэрэглэхийг зөвшөөрсөн. Сүлжээний талаар нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Page 8
8
Энэхүү төхөөрөмжийн функцүүдийг ашиглахдаа бүх хуулийг дагаж мөрдөн, орон нутгийн зан заншил, бусдын хувийн нууц, хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн эрхийг хүндэтгэнэ үү.
Анхааруулга: Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад функцийг хэрэглэхийн тулд төхөөрөмжийг асаасан байх ёстой. Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.
Сүлжээний үйлчилгээ
Утсаа ашиглахын тулд та утасгүй холбооны үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авах ёстой. Төхөөрөмжийн олон функц нь сүлжээний тусгай үйлчилгээ шаарддаг. Эдгээр үйлчилгээ нь сүлжээ болгонд байхгүй; зарим сүлжээний үйлчилгээг ашиглахаасаа өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай тохиролцоо хийх шаардлагатай байж болно. Таны үйлчилгээ үзүүлэгч танд зааварчилгаа өгч, ямар үнэ өртөгтэйг тайлбарлана. Зарим сүлжээ сүлжээний үйлчилгээг ашиглахад тань нөлөөлөх хязгаарлалтуудтай байж болно. Тухайлбал, зарим сүлжээ нь бүх хэлний үсэг болон үйлчилгээг танихгүй байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн зарим функцийг идэвхгүй болгохыг хүссэн байж болно. Ингэсэн тохиолдолд эдгээр функц нь таны төхөөрөмжийн цэс дээр гарч ирэхгүй. Таны төхөөрөмж цэсийн нэр, дараалал, дүрс зэргийг өөрчлөх тусгай тохиргоотой байж болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Page 9
9
 Nokia-гийн нэмэлт үйлчилгээ
интернетэд
Nokia бүтээгдхүүнтэй тань холбоотой хэрэглэгчийн гарын авлагын сүүлийн хувилбар, нэмэлт мэдээлэл, татан авах зүйлүүд, үйлчилгээ зэргийг олж авъя гэвэл www.nokia.com/ support буюу орон нутгийн Nokia вэбсайтыг үзнэ үү.
1. Эхлэх
 SIM карт, зайгаа суулгах
Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.
Бүх SIM картыг бага насны хүүхэд хүрэхгүй газар хадгал.
SIM картын үйлчилгээ байгаа эсэх, энэ үйлчилгээг ашиглах тухай мэдээлэл авъя гэвэл SIM карт борлуулагчдаа хандана уу. Энэ нь үйлчилгээ үзүүлэгч буюу бусад борлуулагч байж болно.
Энэ төхөөрөмжийг BL-5C зайтай ашиглах зориулалттай.
1. Суллах товчийг дарж, арын тагийг гулсуулан ав (1). Зайг өргөж ав (2).
2. SIM картны гэрийг хавчсан тогтоогчоос нь дээш болгоомжтой өргө (3). SIM картыг хийхдээ, ташуу буланг баруун дээд талд, алтан шаргал контактыг
Page 10
10
доош нь харуулсан (4) байна. SIM картын гэрийг хаагаад, түүнийг байранд нь оруулж түгжихийн тулд дээрээс нь дар (5).
3. Зай ба арын тагийг буцааж хий (6, 7).
Тайлбар: Нүүрийг нь авахаасаа өмнө дандаа унтрааж, цэнэглэгч болон бусад аливаа төхөөрөмжөөс салгаж бай. Нүүрийг нь сольж байхдаа электрон элементэд гар хүрэхээс зайлсхий. Төхөөрөмжийг хадгалж, ашиглахдаа нүүрийг нь хийсэн байх ёстой.
Page 11
11
Зайг цэнэглэх
Анхааруулга: Зөвхөн Nokia-гаас энэхүү загварт хэрэглэхийг зөвшөөрсөн зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгслийг хэрэглэ. Бусад аливаа төрлийн зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд баталгаа хүчингүй болохоос гадна аюултай байж болно.
Энэхүү төхөөрөмжинд цэнэглэгч авч хэрэглэхдээ загварын дугаарыг нь шалга. Энэхүү төхөөрөмжийг AC-3 цэнэглэгчээс тог авч байгаа нөхцөлд хэрэглэх зориулалттай.
Зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл байдаг эсэхийг борлуулагчаасаа асууж тодруул. Нэмэлт хэрэгслийн цахилгааны утсыг салгахдаа цахилгааны утаснаас бус харин залгуураас барьж тат.
1. Цэнэглэгчийг тогонд залга.
2. Цэнэглэгчийг төхөөрөмжид залга. Зайн заагуур дээшилж доошилж эхэлнэ. Зай бүрэн цэнэглэгдэхэд зайн тэмдэг дээш доош гүйхээ болино.
Зөвлөмж: Эрчим хүч хэмнэхийн тулд зай бүрэн цэнэглэгдэхэд цэнэглэгчийг тогноос салга.
Зай бүрэн цэнэггүй болсон бол дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүртэл хэдэн минут болно.
Page 12
12
 Асаах буюу унтраах
Таслах товчийг удаан дар. Төхөөрөмжийг зөвхөн ердийн
ажиллах нөхцөлд л ашигла. Таны төхөөрөмж дотор антентай юм
байна.
Тайлбар: Бусад радио дамжуулагч төхөөрөмжийн нэгэн адил антенн ашиглах үедээ онцын шаардлагагүйгээр антеннд хүрэхээс зайлсхий. Тухайлбал утсаар ярьж байхдаа антеннд хүрэхээс зайлсхий. Дамжуулагч буюу хүлээн авагч антеннд хүрэх нь радио холбооны чанарт нөлөөлөх бөгөөд төхөөрөмж энгийн үеэс илүү их цахилгаан ашиглан ажиллаж, зайны цэнэг хурдан дуусахад хүргэж болно.
Тайлбар: Энэхүү холбогчийг зөвхөн баталгаат үйлчилгээний ажилтнууд л ашиглах ёстой тул хүрч болохгүй.
Page 13
13
2. Таны төхөөрөмж
Товчнууд ба эд анги
Сүлжээний нэр ба операторын эмблем (1)
Сүлжээний дохионы хүч (2)
Зайны цэнэгийн түвшин (3)
Чихэвч (4)
Чанга яригч (5)
Гэрэл (6)
Сонгох товчныфункцууд (7)
Сонгох товчнууд (8)
Navi
товч (9), цаашид
гүйлгэх товч гэх
Залгах товч (10)
Таслах товч/унтраах
товч (11)
Товчлуур (12)
Цэнэглэгчийн холбогч (13)
Чихэвчний холбогч (14)
Page 14
14
Анхааруулга: Энэхүү төхөөрөмжийн Navi
товч нь никельтэй байж болно. Арьсандаа никелийг удаан хугацаагаар хүргэвэл никелийн харшил хөдөлгөж болно.
Гол функцууд
Дараах функцууд руу нэвтрэхийн тулд Цэс сонго:
Мессеж — мессеж үүсгэх, илгээх, нээх, удирдах Утасны жагсаалт — SIM карт, утасны санах ойд нэр,
утасны дугаар хадгалах Дуудлагын бүртгэл — аваагүй, авсан, залгасан
дуудлагын утасны дугааруудад нэвтрэх Тохиргоо — төхөөрөмжийнхөө янз бүрийн функцийг
тохируулах
Цаг — сэрүүлэг тавьж, цаг тааруулах Радио — радиогийн функцуудыг удирдах Санамжууд — санамжуудыг янзлах Тоглоом — тоглоомны тохиргоо хийх буюу
төхөөрөмжиндөө суулгасан тоглоомоор тоглох
НэмэлтТооны машин, Хөрвүүлэгч, Тооцоо, Буурах тоол., Хуанли, Секундомер, Ая зохиогч, Демонстрац, Гэрэл руу орох
SIM-ийн үйлчилгээ — SIM картынхаа дэмждэг нэмэлт
үйлчилгээг ашиглах
Page 15
15
 Дуудлага хийх, авах
Дуудлага хийхийн тулд утасны дугаарыг, шаардлагатай бол улсын буюу орон нутгийн кодын хамт оруул. Дугаар руу залгахын тулд залгах товчийг дар. Утсаар ярьж байхдаа чихэвчний дууг чангалахын тулд баруун тийш гүйлгэж, багасгахын тулд зүүн тийш гүйлгэ.
Ирж буй дуудлагыг авахын тулд залгах товчийг дар. Дуудлагыг хариулахгүйгээр таслахын тулд таслах товчийг дар.
Чанга яригч
Дуудлагын явцад чанга яригч буюу чихэвч ашиглахын тулд Ч/яригч буюу Гар сонгож болно.
Анхааруулга: Чанга яригч ашиглаж байгаа үед төхөөрөмжийг чихнийхээ ойр бүү барь. Учир нь дуу нь хэт чанга байж болно.
Текст бичих
Та текст оруулах уламжлалт арга эсвэл текст урьдаас тааж оруулах арга ашиглан текст шивж болно. Текст оруулах уламжлалт аргыг ашиглахдаа тухайн үсгийг гарч иртэл тухайн товчийг дахин дахин дар. Текст бичиж байхдаа текст урьдаас тааж оруулах функцийг асаахдаа Сонголт > Толь гэж ороод хүссэн хэлээ сонгоно; энэ функцийг унтраахдаа, Сонголт > Толь хаагдсан гэж сонго.
Page 16
16
Текст урьдаас тааж оруулах функцийг ашиглаж байхдаа нэг үсэг бичихдээ тухайн товчийг нэг л дар. Дэлгэцэн дээр байгаа үг таны хүссэн үг мөн бол, 0 товчийг дараад дараачийн үгээ бичиж эхэл. Үгийг солихын тулд хүссэн үгээ гарж иртэл * товчийг дахин дахин дар. Үгийн ард ? тэмдэг байвал, тэр үг толинд байхгүй гэсэн үг. Тэр үгийг толинд нэмэхдээ Үг гэдгийг сонгоод үгээ оруулж (текст оруулах уламжлалт арга), OK-г сонго.
Текст шивэх зөвлөмжүүд: Зай авахдаа 0 товчийг дар. Текст оруулах аргаа хурдан солихын тулд # товчийг дахин дахин дарж, дэлгэцийн дээр байгаа заалтыг ажигла. Тоо нэмэхийн тулд оруулах тоо бүхий товчоо удаан дар. Текст оруулах уламжлалтыг аргыг ашиглаж байхдаа тусгай тэмдэгтийн жагсаалтыг гаргахын тулд, * товчийг дар; текст урьдаас тааж оруулах аргыг ашиглаж байхдаа * товчийг удаан дар. Текст бичих дэлгэцэнд байсан мессежийг арилгасан командаа буцаахын тулд Сонголт > Текстийг сэргээ гэж ор.
Мессеж
Таны үйлчилгээ үзүүлэгч мессежийн үйлчилгээг дэмждэг тохиолдолд л та ийм үйлчилгээ ашиглаж болно.
Таны төхөөрөмж нэг мессежэд ногдох тэмдэгтийн тооны хязгаараас илүү урт текст мессеж илгээх чадвартай. Урт мессежүүдийг хоёр буюу түүнээс олон цуврал мессеж болгон илгээнэ. Танай үйлчилгээ үзүүлэгч үүний дагуу төлбөр авч болно. Өргөлт буюу бусад тэмдэг хэрэглэдэг
Page 17
17
тэмдэгтүүд болон зарим хэлний тэмдэгтүүд илүү их зай эзэлдэг тул нэг мессежэд илгээх тэмдэгтийн тоог багасгадаг.
1.
Цэс Мессеж > Мессеж > Мессеж үүсгэ > гэж ор.
2. Мессежээ бич.
3. Мессежээ илгээхдээ Сонголт > Илгээ гэж ороод, хүлээн авагчийнхаа утасны дугаарыг оруулж, OK дар.
Тайлбар: Таны төхөөрөмж программчлан оруулсан мессежийн төвийн дугаар руу таны мессежийг илгээсэн гэж зааж болно. Таны төхөөрөмж мессеж хүлээн авагчид хүрсэн эсэхийг мэдэгдэхгүй байж болно. Мессежийн үйлчилгээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Уншсан бүх мессежийг устгах буюу нэг хавтсан доторхи бүх мессежийг устгая гэвэл Цэс Мессеж > Мессеж устга > Бүгд уншсан гэснийг буюу хүссэн хавтсаа сонгоно.
Утасны жагсаалт
Та нэр, утасны дугааруудыг утасны санах ойнд буюу SIM картны санах ойнд хадгалж болно. Утасны дотоод санах ойнд 500 хүртэл нэр хадгалж болно.
Утасны дугаар хайхын тулд идэвхгүй режимд доош гүйлгэн, нэрний эхний үсгүүдийг оруул. Хүссэн нэр хүртлээ гүйлгэ.
Page 18
18
Та мөн Цэс > Утасны жагсаалт гэж ороод дараах хувилбаруудаас сонгож болно:
Дугаар нэм—Утасны дэвтэрт нэр, утасны дугаар хадгалах
Хуул—Утасны санах ойноос SIM рүү эсвэл SIM-ээс утас руу нэр, утсыг бүгдийг нь нэг мөсөн буюу нэг нэгээр нь хуулах
Радио
FM радио нь утасгүй төхөөрөмжийн антенаас өөр антенаар ажиллана. FM радиог зөв зохистой ажиллуулахын тулд таарах чихэвч буюу нэмэлт хэрэгсэл төхөөрөмжид залгах хэрэгтэй.
Анхааруулга: Хөгжмийг дунд түвшин дээр сонс. Чанга дуу хөгжмийг удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно. Чанга яригч ашиглаж байгаа үед төхөөрөмжийг чихнийхээ ойр бүү барь. Учир нь дуу нь хэт чанга байж болно.
FM радио сонсохын тулд Цэс >
Радиогэж
ор. Радио
асахад дараах сонголтууд гарч ирнэ:
Унтраа, Долг. хадгал, Авто-тохир., Гар тохируулга, Давт. тааруул, Долгион устга, Нэр өөрчил, Цагийн радио, ба
Чанга
яригч
буюу
Чихэвч.
Page 19
19
Гэрэл
Гэрлийг асааж, унтраахын тулд Цэс > Нэмэлт > Гэрэл > Асаа буюу Унтраа гэснийг сонго.
Утасны дэвтэр хуваах
Таны төхөөрөмж олон хэрэглэгчид зориулсан тав хүртэл утасны дэвтрийг тусад нь хадгалдаг. Утасны дэвтэр хуваах функцийг идэвхжүүлсэн үед идэвхжсэн утасны дэвтрийн нэр, утасны дугаар л харагдана.
Утасны дэвтэр хуваах функцийг идэвхжүүлэхийн тулд
Цэс > Утасны жагсаалт > Тохиргоо > Утасны дэвтэр хуваах > Утасны дэвтрийн хэв маяг > Утасны дэвтэр хуваах гэж ор. Утасны дэвтэр идэвхжүүлэхийн тулд Цэс > Утасны жагсаалт > Тохиргоо > Утасны дэвтэр хуваах > Одоогийн утасны дэвтэр гэж ороод хүссэн
утасны дэвтрээ сонгох буюу Дундын утасны жагсаалт гэснийг сонго.
Нэг нэр, утасны дугаар нэг буюу хэд хэдэн утасны дэвтэрт багтаж болно. Дундын утасны жагсаалт-д байгаа нэр, утасны дугаар руу бүх утасны дэвтрээс орж болно. Нэг нэр, утасны дугаарыг нэг буюу хэд хэдэн утасны дэвтэрт оруулахын тулд Цэс > Утасны
жагсаалт > Тохиргоо > Утасны дэвтэр хуваах > Утасны жагсаалт янзал гэж ор. Хүссэн нэр, утасны
дугаар хүртэл гүйлгээд, түүнийгээ сонго. Нэр, утасны дугаараа хадгалахыг хүссэн утасны дэвтрээ тэмдэглээд Боллоо > Тийм гэснийг сонго.
Page 20
20
Утасны дэвтрүүдийн нэрийг өөрчлөхийн тулд Цэс >
Утасны жагсаалт > Тохиргоо > Утасны дэвтэр хуваах > Утасны дэвтрийн нэр өөрчил гэж ороод
нэрийг нь өөрчлөх утасны дэвтрээ сонго.
3. Зайны тухай мэдээлэл
 Цэнэглэх, цэнэггүй болгох
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай. Зайг хэдэн зуун удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч аажимдаа ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино байвал зайг соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн зайг ашиглаж, энэ төхөөрөмжид зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн цэнэглэгчээр зайгаа цэнэглэ.
Сольсон зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу зайг удаан хугацаагаар ашиглаагүй бол эхлээд цэнэглэгчийг холбоод, дараа нь салгаад, дараа нь зайгаа цэнэглэж эхлэхийн тулд дахин холбох хэрэгтэй байж болно.
Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай. Бүрэн цэнэглэгдсэн зайг цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг хэрэглэхгүй байвал аажмаар цэнэгээ алддаг.
Page 21
21
Зай бүрэн цэнэггүй болсон бол дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүртэл хэдэн минут болно.
Зайг зөвхөн зориулалтаар нь ашигла. Гэмтсэн цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү ашигла.
Зайнд богино холболт битгий үүсгэ. Зайны нэмэх (+) хасах (-) туйлуудыг зоос, бичгийн хавчаар, үзэг зэрэг метал объектоор шууд холбосноос болж санамсаргүй богино холболт үүсч болно. (Эдгээр нь зайн дээр метал тууз мэт харагдана.) Тухайлбал та халаас буюу цүнхэндээ нөөц зайгаа авч явах үед ийм санамсаргүй богино холболт үүсч болно. Туйлуудыг хооронд нь богино холболтоор холбосноор зай буюу холбогч объектыг гэмтээж болно.
Зайг халуун буюу хүйтэн газар, тухайлбал зун буюу өвөл битүү машинд орхих нь зайны чадал болон насыг багасгана. Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд байлгахыг хичээ. Бүрэн цэнэгтэй боловч халуун буюу хүйтэн зайтай төхөөрөмж түр ажиллахгүй болж болно. Хөлдөх хэмээс доогуур хэмтэй хүйтэн үед зайны чадал маш хязгаарлагдмал байдаг.
Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг гэмтээвэл мөн тэсэрч болно. Зайг орон нутгийн дүрэм журмын дагуу хая. Боломжтой үед дахин ашигла. Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
Page 22
22
Зайг задлах буюу жижиглэж болохгүй. Зай гоожсон тохиолдолд гарсан шингэнийг нь арьс буюу нүдэндээ хүргэж болохгүй. Ингэж зай гоожсон үед арьс, нүдээ усаар даруй зайлж, эмнэлгийн тусламж ав.
 Оригинал Nokia зайг таних
зааварчилгаа
Өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлж оригинал Nokia зай ашиглаж бай. Оригинал Nokia зай авч байгаагаа шалгахын тулд зайгаа Nokia-гийн албан ёсны борлуулагчаас худалдан авч, баглаа боодол дээр Nokia Original Enhancements эмблем байгаа эсэхийг үзэж, дараах үе шаттайгаар голограм шошгыг шалга:
Дөрвөн үе шаттайгаар шошгыг амжилттай шалгаснаар оригинал зай гэдгийг зуун хувь батлахгүй. Таны зай Nokia-гийн оригинал зай биш байж магадгүй гэх шалтгаан байвал түүнийг хэрэглэлгүйгээр хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч дээр очиж тусламж хүс. Nokia-гийн албан ёсны засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч зайны оригинал эсэхийг шалгана. Оригинал гэдгийг нь баталж чадахгүй бол зайг худалдан авсан газартаа буцааж өг.
Page 23
23
Голограмыг шалга
1. Шошгон дээрх голограмыг харвал нэг өнцгөөс нь та Nokia-гийн гар барьсан эмблем харагдах бөгөөд өөр нэг өнцгөөс харвал Nokia Original Enhancements эмблем харагдана.
2. Голограмыг зүүн, баруун тийш, доош, дээш өнцөгдүүлж харвал тал тус бүрт 1, 2, 3, 4 цэг харагдана.
3. Шошгын хажуу талыг хусаж 20-оронтой код, жишээлбэл 12345678919876543210 гэсэн код гаргаж ир. Тоо урагшаа харсан байхаар зайг эргүүл. 20-оронтой кодны дээд талын эгнээний тоо эхэлж уншигдах бөгөөд дараа нь ёроолын эгнээний тоо уншигдана.
Page 24
24
4. www.nokia.com/batterycheck вэб хуудсан дээр байгаа зааврын дагуу 20-оронтой кодыг хүчинтэй болохыг баталгаажуул.
Текст мессеж үүсгэхийн тулд 20-оронтой код, жишээлбэл 12345678919876543210 хэмээх код оруулаад +44 7786 200276 рууилгээ.
Үндэсний болон олон улсын оператор төлбөр ногдуулна.
Та код жинхэнэ эсэхийг заасан мессеж хүлээн авна.
Таны зай оригинал биш бол яах вэ?
Та Nokia зайгаа шошгон дээрх голограмаар нь оригинал гэдгийг нь баталж чадахгүй бол тухайн зайг бүү ашигла. Түүнийгээ хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч дээр аваачиж тусламж хүс. Үйлдвэрлэгчийн баталгаа өгөөгүй зай хэрэглэх нь аюултай байж болох бөгөөд муу ажиллаж, таны төхөөрөмж болон нэмэлт хэрэгсэлд гэмтэл учруулж болно. Энэ нь мөн төхөөрөмжид хамаарах зөвшөөрөл, баталгааг хүчингүй болгож болно.
Nokia-гийн оригинал зайны тухай нэмж мэдэхийг хүсвэл www.nokia.com/battery хаягаар орж үзнэ үү.
Page 25
25
Арчилгаа, үйлчилгээ
Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн тул нямбай эдлэх хэрэгтэй. Таны баталгаат хугацааг хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас, чийгшил,
бүх төрлийн шингэн буюу чийг электрон хэлхээг зэврүүлж болох эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж норвол, зайг аваад, солихынхоо өмнө төхөөрөмжийг бүрэн хатаа.
Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх буюу
хадгалж болохгүй. Түүний хөдөлдөг эд анги, электрон элементүүд гэмтэж болно.
Төхөөрөмжийг халуун газар бүү хадгал. Өндөр хэм
электрон төхөөрөмжийн насыг богиносгож, зайг гэмтээх буюу зарим хуванцарыг хайлуулах буюу матийлгаж болно.
Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал. Төхөөрөмжийг
ердийн хэмд эргүүлэн аваачихад төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон хэлхээний самбарыг гэмтээж болно.
Энэхүү гарын авлагад зааварлаагүй аргаар
төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй.
Ширүүн харьцах нь дотоод хэлхээний самбар, нарийн механикийг эвдэж болно.
Page 26
26
Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу бодис, угаагч
бодис, угаалгын хатуу нунтаг бүү хэрэглэ.
Төхөөрөмжийг будаж болохгүй. Будаг хөдөлдөг эд
ангийг гацааж, зөв ажиллахад нь саад болно.
Зөвхөн цаанаас нь нийлүүлсэн буюу баталгаатай
антенаар хуучин антенаа соль. Баталгаагүй антен, өөрчлөлт, нэмэлт хэрэгсэл төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж болно.
Цэнэглэгчийг дотор хэрэглэ.
Хадгалахыг хүссэн мэдээлэл, тухайлбал хүний нэр
утас, хуанлийн тэмдэглэл зэргийн нөөц хуулбарыг үргэлж хийж бай.
Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд
төхөөрөмжийг үе үе анхны байдалд оруулж, унтраан, зайг авч бай.
Эдгээр зөвлөмжүүдийг төхөөрөмж, зай, цэнэглэгч, бусад нэмэлт хэрэгсэлдээ нэгэн адил хэрэглэ. Төхөөрөмж зүй ёсоор ажиллахгүй байвал түүнийг хамгийн ойр орших албан ёсны засвар үйлчилгээний газар аваачиж үйлчилгээ хийлгэ.
Page 27
27
Хаях тухай
Таны бүтээгдхүүн, гарын авлага, хайрцаг саван дээр хэрээслэж дарсан дугуйтай хогийн сав байвал Европын Холбоонд цахилгаан, электрон бүх бүтээгдхүүн, зай, аккумляторыг ашиглалтаас гарахад нь тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг. Эдгээр бүтээгдхүүнийг хотын ангилаагүй хог хаягдал байдлаар бүү хая.
Хяналтгүйгээр хаяснаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахаас сэргийлж, материалын нөөцийн тогтвортой дахин ашиглалтыг дэмжих зорилгоор бүтээгдхүүнийг хураалгахаар буцаа. Хураалгах тухай мэдээллийг бүтээгдхүүний жижиглэнгийн худалдаачид, орон нутгийн хаягдлын асуудал эрхэлсэн газар, үндэсний үйлдвэрлэгчийн хариуцлагын байгууллага, танай орон нутагт суух Nokia-гийн төлөөлөгчөөс авч болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл www.nokia. com вэбсайтаас бүтээгдхүүнтэй холбоотой экологийн мэдэгдэл буюу тухайн улс оронтой холбоотой мэдээллийг үзнэ үү.
Page 28
28
Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл
Бага насны хүүхдүүд
Таны төхөөрөмж, түүний нэмэлт хэрэгсэлд жижиг эд анги байж болно. Тэдгээрийг бага насны хүүхдээс хол байлга.
Ажиллах орчин
Аливаа газар хүчин төгөлдөр тусгай дүрэм журмыг мөрдөж, хориглосон тохиолдолд буюу хөндлөнгийн шуугиан буюу аюул үүсгэж болох үед төхөөрөмжөө унтраахаа мартуузай. Утсыг зөвхөн ердийн ажиллах нөхцөлд л ашигла. Энэхүү төхөөрөмжийг чихэндээ наан ердийн байрлалаар буюу биеэс дор хаяж 2,2 сантиметр (7/8 инч) зайтай ашиглах үед RF-ийн удирдамжид заасан шаардлагад нийцнэ. Сав, бүсний хавчуурга, тогтоогчтойгоор биедээ авч явбал энэ нь метал агуулж болохгүй бөгөөд таны биеэс дээр заасан хэмжээнд байх ёстой.
Мэдээллийн файл, мессеж дамжуулахын тулд тус төхөөрөмж сүлжээнд сайн холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд холболт сайн болох хүртэл мэдээллийн файл буюу мессеж дамжуулалт хойшлогдож болно. Дамжуулалт дуусах хүртэл дээр дурдсан зайн хязгаарлалтыг баримтлах ёстой.
Page 29
29
Төхөөрөмжийн эд анги соронзтой. Метал материалууд төхөөрөмжид татагдаж болно. Кредит карт буюу бусад соронзон мэдээлэл бүхий хэрэгслийг төхөөрөмжийн ойр бүү байлга. Учир нь тэдгээрт хадгалагдаж буй мэдээлэл арчигдаж болно.
Эмнэлгийн төхөөрөмж
Радио дамжуулах төхөөрөмж, үүний дотор утасгүй утас ажиллуулахад хангалтгүй хамгаалалт бүхий эмнэлгийн төхөөрөмжийн ажиллагаанд нөлөөлж болно. Тодорхой эмнэлгийн төхөөрөмж гадны RF эрчим хүчнээс хангалттай хамгаалагдсан эсэхийг мэдэхийн тулд эсвэл асууж лавлах зүйл байвал түүний үйлдвэрлэгч буюу эмчээс асуу. Эрүүл мэндийн байгууллагын дотор төхөөрөмжөө унтраахыг зааварласан байвал төхөөрөмжөө унтрааж бай. Эмнэлгүүд буюу эрүүл мэндийн байгууллагууд гадны RF эрчим хүчинд мэдрэмтгий төхөөрөмж хэрэглэж байж болно.
Суулгасан эмнэлгийн төхөөрөмж
Утасгүй утсыг зүрхний аппарат, суулгасан кардиовертер дефибриллятор зэрэг эмнэлгийн төхөөрөмжид нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд дор хаяж
15.3 сантиметр (6 инч) зайтай байлгахыг эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэгчид зөвлөж байна. Ийм төхөөрөмж бүхий хүмүүс дараах зүйлийг баримтлах хэрэгтэй:
Page 30
30
Утасгүй төхөөрөмжийг асаалттай үед эмнэлгийн
төхөөрөмжөөс үргэлж 15.3 сантиметр (6 инч)-ээс хол зайтай байлга.
Утасгүй төхөөрөмжийг цээжний халаасандаа бүү
хийж яв.
Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн төхөөрөмжийн эсрэг
талын чихэнд нааж хэрэглэж бай. Ингэснээр утасгүй төхөөрөмжийн нөлөөллийг багасгана.
Та эмнэлгийн төхөөрөмжид нөлөөлж байна гэж
бодвол тэр даруй утасгүй төхөөрөмжийг унтраа.
Суулгасан эмнэлгийн төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн
зааварчилгааг уншиж мөрд.
Утасгүй төхөөрөмжөө суулгасан эмнэлгийн төхөөрөмжтэй цуг хэрэглэх талаар асууж тодруулах зүйл байвал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлд.
Сонсголын аппарат
Зарим дижитал утасгүй төхөөрөмж сонсголын аппаратад нөлөөлж болно. Нөлөөлөл гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчээсээ асууж зөвлө.
Тээврийн хэрэгсэл
RF дохио моторт тээврийн хэрэгслийн буруу суурилуулсан буюу хангалтгүй хамгаалалттай электрон систем, тухайлбал электрон шатахуун шахах систем,
Page 31
31
шарвалтын эсрэг (цоожлогдохын эсрэг) электрон тоормозны систем, хурд хянах электрон систем, хийтэй уутны систем зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл тээврийн хэрэгсэл буюу нэмэлт тоног төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгч буюу түүний төлөөлөгчид хандана уу.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Суурилуулах болон үйлчилгээний ажлыг дутагдалтай хийж гүйцэтгэвэл аюултайгаас гадна тухайн төхөөрөмжийн баталгааг хүчингүй болгож болно. Таны тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх төхөөрөмж зөв суурилагдсан эсэх, зохистой ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалга. Төхөөрөмж, түүний эд анги, нэмэлт хэрэгсэлтэй нэг дор шатдаг шингэн, хий, бусад тэсрэх материал хадгалах буюу авч явж болохгүй. Хийтэй уут бүхий тээврийн хэрэгслийн тухайд хийтэй уут нь их хүчээр хийлэгддэгийг санаарай. Хийтэй уутны дээр буюу хийтэй уут хийлэгдэх хэсэгт ямар нэгэн объект тухайлбал суурилуулсан буюу зөөврийн утасгүй төхөөрөмж байрлуулж болохгүй. Тээврийн хэрэгсэл доторхи утасгүй төхөөрөмжийг буруу суурилуулсан үед хийтэй уут хийлэгдвэл ноцтой гэмтэл учирч болно.
Нисэх онгоцоор нисч байхдаа төхөөрөмжөө хэрэглэхийг хориглоно. Нисэх онгоцонд суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх онгоцон дотор утасгүй теле төхөөрөмж хэрэглэвэл нисэх онгоцны ажиллагаанд аюултай бөгөөд утасгүй утасны сүлжээнд нөлөөлж болно. Ингэх нь мөн хууль зөрчсөн хэрэг байж болно.
Page 32
32
Тэсэрч магадгүй орчин
Тэсэрч магадгүй орчинтой газарт төхөөрөмжөө унтрааж, бүх тэмдэг, зааврыг мөрд. Тэсэрч магадгүй орчинд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраа гэсэн заавар бүхий газрууд орно. Ийм газар оч үсэргэхэд тэсрэлт буюу гал түймэр үүсч биед гэмтэл учруулах буюу бүр амь насыг хохироож ч болно. Үйлчилгээний станцууд дээр шатахуун цэнэглэх цэгт төхөөрөмжийг унтраа. Шатахууны депо, агуулах, түгээх цэг, химийн үйлдвэр, тэслэх ажиллагаа явуулж буй газар радио төхөөрөмжийн хэрэглээг хязгаарласан байдгийг дагаж мөрд. Тэсэрч магадгүй агаар бүхий газрыг ихэнх тохиолдолд тодорхой тэмдэглэсэн байдаг. Тухайлбал усан онгоцны тавцангийн доод хэсэг, химийн бодис дамжуулах, хадгалах байгууламж, шингэрүүлсэн нефтийн хий (пропан, бутан зэрэг) хэрэглэдэг тээврийн хэрэгсэл, агаарт нь ширхэг, тоос, металын нунтаг зэрэг химийн бодис, мөхлөг агуулагддаг газар тэсэрч магадгүй агаар бүхий газарт тооцогдоно.
Page 33
33
Яаралтай тусламжийн дуудлага
Анхаарах зүйл: Утасгүй утас, тухайлбал энэхүү төхөөрөмж радио дохио, утасгүй сүлжээ, утас кабелийн сүлжээ, хэрэглэгчийн программчилсан функцүүдийг ашиглан ажилладаг. Ийм учраас бүх нөхцөлд холболтыг баталгаажуулж чадахгүй. Та эмнэлгийн яаралтай тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага хийхдээ утасгүй төхөөрөмжид хэзээ ч бүрэн найдаж болохгүй.
Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ:
1. Төхөөрөмж асаагүй байвал асаа. Дохионы хүч хангалттай эсэхийг шалга.
Зарим сүлжээ төхөөрөмжид хүчинтэй SIM картыг зөв
суулгасан байхыг шаарддаг.
2. Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч удаа “дуусга” товчийг дарж болно. Тэгээд утсыг дуудлага хийхэд бэлэн болго.
3. Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай тусламжийн дугаарыг оруул. Яаралтай тусламжийн дугаар өөр өөр байдаг.
4. Залга товчийг дар.
Page 34
34
Зарим функцийг ашиглаж байвал та яаралтай тусламжийн дуудлага хийхээсээ өмнө эдгээр функцийг унтраах хэрэгтэй. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл энэ гарын авлагыг үзэх буюу үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.
Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ шаардлагатай бүх мэдээллийг аль болох үнэн зөв өг. Таны утасгүй төхөөрөмж осол болсон газар байгаа цорын ганц холбооны хэрэгсэл байж болно. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа бүү тасал.
Гэрчилгээний мэдээлэл (SAR)
Энэхүү хөдөлгөөнт төхөөрөмж радио долгионтой холбоотой удирдамжийн шаардлагыг биелүүлж байна.
Таны хөдөлгөөнт төхөөрөмж радио дамжуулагч буюу хүлээн авагч юм. Энэ нь олон улсын удирдамжид заасан радио долгионы хязгаараас хэтрэхгүй байхаар бүтээгдсэн. Эдгээр удирдамжийг бие даасан шинжлэх ухааны ICNIRP байгууллагаас нас, эрүүл мэнд зэргийг үл харгалзан бүх хүнийг хамгаалахад чиглэсэн аюулгүй байдлын анхан шатны шаардлагыг тусган боловсруулсан болно.
Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдамжид Тусгай шингээлтийн хувь буюу SAR хэмээх хэмжилтийн нэгжийг хэрэглэдэг. ICNIRP-ын удирдамжид заасан SAR-ын хязгаар хэмжээ нь 10 грамм эд эсэд дундажаар
2.0 ватт/килограмм (В/кг) байна. SAR-ын сорилыг явуулахдаа бүх туршсан давтамжийн долгион дээр
Page 35
35
төхөөрөмж хамгийн дээд хүчний түвшнээр мэдээлэл дамжуулах үед стандарт ажиллагааны байршлыг ашиглан явуулна. Ажиллаж буй төхөөрөмжийн SAR-ын түвшин дээд түвшний утгаас доогуур байж болно. Учир нь тус төхөөрөмж сүлжээнд л хүрэхэд шаардлагатай хүч хэрэглэх зориулалттай. Энэхүү хэмжээ нь та сүлжээний суурь станцад хэр ойрхон байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. ICNIRP-ын удирдамжийн дагуу төхөөрөмжийг чихэндээ наан хэрэглэх үеийн SAR-ын хамгийн өндөр утга нь 0.98 В/кг байх ёстой.
Төхөөрөмжийн дагалдах болон нэмэлт хэрэгслийг хэрэглэхэд SAR-ын утга өөрчлөгдөж болно. SAR утга нь тухайн улсын тайлан болон туршилтын шаардлага, сүлжээний долгионоос хамааран өөр өөр байж болно. SAR-ын тухай нэмэлт мэдээлэл авъя гэвэл www.nokia.com вэбсайтад тухайн бүтээгдхүүний танилцуулгаас үзэж болно.
Loading...