Page 1
Nokia X2–00 хэрэглэгчийн гарын авлага
Хэвлэл 1
Page 2
2 Агуулга
Агуулга
Аюулгүй байдал 4
Ерөнхий мэдээлэл 5
Таны төхөөрөмжийн тухай 5
Сүлжээний үйлчилгээ 5
Ойг хуваах 6
Нэвтрэх кодууд 6
Програм хангамжийн
шинэчлэлүүд 6
Дэмжлэг 8
Эхлэх 8
Товчнууд ба эд анги 8
Зайг хийх 9
SIM карт хийх 9
Санах ойн карт хийх 10
Асаах буюу унтраах 11
Зайг цэнэглэх 11
Дэлгэц 12
Эх дэлгэц 12
Товчлуурын түгжээ 13
GSM антен 13
Гэрэл 13
Нэмэлт хэрэгсэл 14
Дуудлагууд 15
Дуудлага хийх, авах 15
Чанга яригч 15
Залгах товчлол 15
Зурвас бичих 16
Бичвэр оруулах аргууд 16
Уламжлалт бичвэр оруулах 16
Таамнал бичвэр оруулах 16
Цэсүүдийг үзэх 17
Зурвас 17
Бичвэр ба мультимедиа
зурвасууд 17
Nokia Messaging-ийн Мэйл 19
Nokia Messaging IM 20
Флэш зурвас 20
Nokia Xpress аудио зурвасууд 20
Дуут зурвас 20
Зурвасын тохиргоо 21
Харилцах 21
Бүртгэл 22
Хөгжим 22
Медиа тоглуулагч 22
FM radio 23
Камер ба видео 24
Гэрэл зургууд 24
Тохируулга 25
Горимууд 25
Ая 26
Дэлгэц 26
Огноо ба цаг 26
Холбогч 26
Синхрончлол ба нөөцлөлт 26
Холболт 27
Дуудлага ба утас 28
Дагалдах хэрэгсэл 29
Тохиргоо 29
Үйлдвэрийн тохиргоог сэргээх 30
Програмууд 30
Сэрүүлэг 30
Галерей 30
Нэмэлт 30
Дуу хоолой бичигч 31
Вэб буюу Интернет 31
Вэб үйлчилгээнд холбогдох 32
Ovi-д орж үзэх 32
SIM үйлчилгээнүүд 32
Ногоон зөвлөмжүүд 32
Эрчим хүчийг хэмнэх 33
Page 3
Дахин боловсруулах 33
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын
мэдээлэл 33
Товъёог 40
Агуулга 3
Page 4
4А ю у л г ү й б а й д а л
Аюулгүй байдал
Энэхүү энгийн удирдамжийг уншина уу. Үүнийг дагаж мөрдөхгүй байвал аюултай
эсвэл хууль зөрчих магадлалтай. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл хэрэглэх бүрэн
гарын авлагыг уншина уу.
АЮУЛГҮЙ АСААХ
Утасгүй утас хэрэглэхийг хориглосон буюу ийм утас нь хөндлөнгийн
шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед тус төхөөрөмжийг
бүү асаа.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬ
Орон нутгийн бүх хууль журмыг дагаж мөрд. Замын хөдөлгөөнд
оролцож байхдаа өөрийн гарыг зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодоход
зориул. Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа нэн тэргүүнд замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг анхаарах ёстой.
ХӨНДЛӨНГИЙН ШУУГИАН
Утасгүй бүх төрлийн төхөөрөмж хөндлөнгийн шуугианд өртөмтгий байж
болох учраас ийм шуугиан ажиллагаанд нь нөлөөлж болно.
ХОРИГ ХЯЗГААРЛАЛТ БҮХИЙ ГАЗАР УНТРАА
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Төхөөрөмжийг нисэх онгоцон дотор
болон эмнэлгийн төхөөрөмж, шатахуун, химийн бодис, тэсэлгээний
бүсийн ойр унтраа.
МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Зөвхөн мэргэжлийн хүмүүс л энэхүү бүтээгдхүүнийг суурилуулах буюу
засварлаж болно.
НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ БА ЗАЙ
Зөвхөн зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл болон зай хэрэглэ. Таарахгүй
бүтээгдхүүн бүү залга.
УСНЫ ХАМГААЛАЛТ
Таны төхөөрөмж усны хамгаалалтгүй. Тиймээс түүнийг хуурай байлга.
Page 5
Ерөнхий мэдээлэл 5
Ерөнхий мэдээлэл
Таны төхөөрөмжийн тухай
Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй төхөөрөмжийг EGSM 850, 900, 1800,
1900 МГц-ийн сүлжээнүүд-д хэрэглэхийг зөвшөөрсөн. Сүлжээний талаар нэмэлт
мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Таны төхөөрөмжинд урьдчилан суулгасан гуравдагч этгээдийн интернет сайтын
хавчуурга болон гогцоо байж болох бөгөөд танд гуравдагч этгээдийн сайт руу
хандах боломж олгож болно. Эдгээр нь Nokia-той холбоогүй бөгөөд N ok ia тэ дн ий г
баталгаажуулах буюу тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Хэрэв та ийм сайтад
нэвтэрвэл, аюулгүй байдал буюу агуулгын урьдчилан сэргийлэх арга хэмжээ
аваарай.
Сэрэмжлүүлэг:
Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад функцийг хэрэглэхийн тулд төхөөрөмжийг
асаасан байх ёстой. Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу аюул
учруулж болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.
Энэхүү төхөөрөмжийг ашиглахдаа бүх хуулийг дагаж мөрдөн, орон нутгийн зан
заншил, бусдын хувийн нууц, хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн эрхийг
хүндэтгэнэ үү. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зарим зураг, ая дуу болон бусад
агуулгыг хуулбарлах, өөрчлөх, шилжүүлэх боломжгүй байж болно.
Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал мэдээллийнхээ нөөц хуулбарыг хийж,
бичгээр бүртгэл хөтөл.
Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо аюулгүй байдлын дэлгэрэнгүй зааврыг
үзэхийн тулд хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу. Таарахгүй бүтээгдхүүн бүү
залга.
Энэхүү гарын авлага дахь дүрс зураг нь таны төхөөрөмжийн дэлгэц дээр байгаа
дүрс зургаас өөр байж болно.
Төхөөрөмжийнхөө тухай бусад чухал мэдээлэл олж авъя гэвэл хэрэглэгчийн
гарын авлагыг үзнэ үү.
Сүлжээний үйлчилгээ
Төхөөрөмжөө ашиглахын тулд та утасгүй холбооны үйлчилгээ үзүүлэгчээс
үйлчилгээ авах ёстой. Зарим функц сүлжээ болгонд байхгүй; зарим функцийг
ашиглахаасаа өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай тохиролцоо хийх
шаардлагатай байж болно. Сүлжээний үйлчилгээнд өгөгдлийн дамжуулалт
хийгдэнэ. Эх сүлжээндээ болон бусад сүлжээнд роуминг хийх үеийн үнэ
төлбөрийн талаар тодруулгыг үйлчилгээ үзүүлэгчээсээ асууж тодруул. Танай
үйлчилгээ үзүүлэгч ямар ямар төлбөр ногдохыг тайлбарлаж өгнө. TCP/IP
протоколд ажилладаг WAP 2.0 протокол (HTTP ба SSL) зэрэг тусгай технологи,
хэлнээс хамаарсан тэмдэгт зэргийг дэмждэг сүлжээний дэмжлэг шаарддаг энэ
Page 6
6 Ерөнхий мэдээлэл
төхөөрөмжийн зарим функцийг ашиглахад тань нөлөөлөх хязгаарлалтууд зарим
сүлжээнд байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн зарим функцийг идэвхгүй болгохыг
хүссэн байж болно. Ингэсэн тохиолдолд эдгээр функц нь таны төхөөрөмжийн цэс
дээр гарч ирэхгүй. Таны төхөөрөмж мөн цэсийн нэрс, дараалал, дүрс зэрэг
өөриймсүүлсэн зүйлтэй байж болно.
Ойг хуваах
Энэхүү төхөөрөмжийн дараах функцүүд санах ойг хуваан хэрэглэж болно:
мультимедиа зурвас илгээх (MMS), имэйлийн хэрэглээ, шуурхай зурвас илгээх.
Эдгээр функцүүдийн нэг буюу хэд хэдийг ашиглах тохиолдолд бусад функцүүдэд
хэрэглэх санах ойг багасгаж болно. Хэрэв таны төхөөрөмж санах ой дүүрсэн гэсэн
зурвас харуулбал, хувааж хэрэглэдэг санах ойд хадгалаастай мэдээллээсээ
устга.
Нэвтрэх кодууд
Хамгаалалтын код таны төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаалахад
тусална. Урьдчилан тохируулсан код 12345. Та код үүсгэж, өөрчилж болох бөгөөд
төхөөрөмжөө код хүсдэг болгон тохируулж болно. Кодоо нууцалж,
төхөөрөмжөөсөө тусдаа найдвартай газар хадгал. Хэрэв кодоо мартсан байгаад
төхөөрөмж тань түгжигдсэн бол, таны төхөөрөмжинд үйлчилгээ шаардагдана.
Нэмэлт төлбөр гарч болох бөгөөд таны төхөөрөмжид байгаа бүх хувийн өгөгдөл
устаж болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл Nokia Care-ийн цэг буюу төхөөрөмжийн
борлуулагчдаа ханд.
SIM карттай хамт өгөх PIN код нь картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.
Зарим SIM карттай хамт өгдөг PIN2 код зарим үйлчилгээнд нэвтрэхэд
шаардагддаг. Хэрэв та PIN буюу PIN2 кодыг дараалан гурван удаа буруу
оруулбал PUK буюу PUK2 код оруулахыг танаас хүснэ. Танд эдгээр код байхгүй
бол үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
PIN модуль нь таны SIM картны хамгаалалтын модуль дахь мэдээлэлд нэвтрэхэд
шаардагдана. Гарын үсэг зурах PIN нь дижитал гарын үсгэнд шаардагдаж болно.
Дуудлага хаах үйлчилгээ хэрэглэж байгаа үед дуудлага хаах нууц үг
шаардагдана.
Таны төхөөрөмж нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог хэрхэн хэрэглэхийг
тохируулахдаа Цэс > Тохиргоо > Хамгаалал гэж орно уу.
Програм хангамжийн шинэчлэлүүд
Төхөөрөмжийн програм хангамж, програмын шинэчлэлийн тухай
Төхөөрөмжийн програм хангамж болон програмын шинэчлэлийн тусламжтай та
төхөөрөмжөө шинэ болон өргөтгөсөн функцтэй болгож болно. Програм
хангамжаа шинэчилснээр мөн төхөөрөмжийнхөө ажиллагааг сайжруулж болно.
Page 7
Ерөнхий мэдээлэл 7
Төхөөрөмжийнхөө програм хангамжийг шинэчлэхээс өмнө хувийн өгөгдлөө
нөөцөлж хуулбарлах хэрэгтэй.
Сэрэмжлүүлэг:
Та программын шинэ нэмэлтийг суулгаж байх үед, суулгах ажиллагаа дуусч,
төхөөрөмжийг дахин асаах хүртэл төхөөрөмжийг ашиглах буюу яаралтай
тусламжийн дуудлага хийх боломжгүй байна. Шинэ нэмэлт суулгахыг хүлээн
зөвшөөрөхөөсөө өмнө мэдээллээ хуулбарлаж нөөцлөх хэрэгтэй.
Программын шинэчлэл татаж авахад их хэмжээний өгөгдөл дамжуулах
шаардлагатай байж болно (сүлжээний үйлчилгээ).
Төхөөрөмжийн зай хангалттай цэнэгтэй эсэхийг шалгаж, программын шинэчлэл
татаж эхлэхээсээ өмнө цэнэглэгчээ залга.
Төхөөрөмжийнхөө програм хангамж буюу програмыг шинэчилсний дараа
хэрэглэгчийн гарын авлага дээрх зааварчилгаа тохирохоо больж болно.
Компьютерээ ашиглан төхөөрөмжийн програм хангамж шинэчлэх
Та төхөөрөмжийнхөө програм хангамжийг шинэчлэхдээ Nokia Software Updater
PC програм ашиглаж болно. Төхөөрөмжийн програм хангамжаа шинэчлэхэд
тохиромжтой компьютер, өндөр хурдны интернет холболт, төхөөрөмжөө
компьютертэй холбох USB өгөгдлийн тохиромжтой кабель хэрэгтэй.
Нэмэлт мэдээлэл авч, Nokia Software Updater програмыг татан авахын тулд,
www.nokia.com/softwareupdate руу ор.
Програм хангамжийг агаараар шинэчлэх
Танай үйлчилгээ үзүүлэгч төхөөрөмжийн програм хангамжийн шинэчлэлийг шууд
таны төхөөрөмж рүү агаараар илгээж болно (сүлжээний үйлчилгээ). Энэ сонголт
нь таны төхөөрөмжөөс хамаараад байхгүй ч байж болно.
Программын шинэчлэл татаж авахад их хэмжээний өгөгдөл дамжуулах
шаардлагатай байж болно (сүлжээний үйлчилгээ).
Төхөөрөмжийн зай хангалттай цэнэгтэй эсэхийг шалгаж, программын шинэчлэл
татаж эхлэхээсээ өмнө цэнэглэгчээ залга.
Сэрэмжлүүлэг:
Та программын шинэ нэмэлтийг суулгаж байх үед, суулгах ажиллагаа дуусч,
төхөөрөмжийг дахин асаах хүртэл төхөөрөмжийг ашиглах буюу яаралтай
тусламжийн дуудлага хийх боломжгүй байна. Шинэ нэмэлт суулгахыг хүлээн
зөвшөөрөхөөсөө өмнө мэдээллээ хуулбарлаж нөөцлөх хэрэгтэй.
Програм хангамжийн шинэчлэл хүсэх
1 Цэс > Тохиргоо ба Утас > Утасны шинэчлэл-г сонго.
Page 8
8Э х л э х
2 Програм хангамжийн одоогийн хувилбарыг харуулж, шинэчлэл хэрэгтэй
эсэхийг шалгахын тулд Энэ прог. хан. тодр. -г сонго.
3 Утас. прог. ханг. тат гэж ороод зааврыг дага.
4 Татан авсны дараа суулгалтыг цуцалсан бол, суулгалтыг эхлэхдээ Прог.
шинэч. суулга-г сонго.
Програм хангамжийн шинэчлэл хийгдэхэд хэдэн минут болж болно. Суулгахад
асуудал гарвал үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.
Дэмжлэг
Та төхөөрөмжөө ашиглах талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэх буюу
төхөөрөмжөө хэрхэн ажиллуулахаа сайн мэдэхгүй байгаа тохиолдолд,
www.nokia.com/support руу буюу хөдөлгөөнт төхөөрөмжөө ашиглан
www.nokia.mobi/support руу орж үз.
Хэрэв энэ таны асуудлыг шийдэхгүй байвал дараах аргын нэгээр оролдоод үз:
• Төхөөрөмжийг унтрааж асаа: төхөөрөмжөө унтрааж, зайг ав. Нэг минут
орчмын дараа зайгаа буцааж хийгээд, төхөөрөмжөө асаа.
• Үйлдвэрийн анхны тохиргоог сэргээ.
• Төхөөрөмжийнхөө програм хангамжийг шинэчил.
Хэрэв таны асуудал шийдэгдээгүй хэвээр байвал, засварлах боломж байгаа
эсэхийг мэдэхийн тулд Nokia-д ханд. www.nokia.com/repair-г үз. Төхөөрөмжөө
засварт явуулахаас өмнө, үргэлж төхөөрөмж дэх өгөгдлөө нөөцлөн хуулбарлаж
бай.
Эхлэх
Товчнууд ба эд анги
Дэлгэц
1
2 Сонгох товчнууд
3 Navi™ товч (гүйлгэх товч)
4 Залгах товч
5 Товчлуур
6 Таслах/Асаах товч
7 Сонсголын хэсэг
Page 9
8 Чихэвчний холбогч
9 Цэнэглэгчийн
холбогч
10 USB порт
11–13 Хөгжмийн
товчнууд
14 Камерийн гялсгуур
15 Чанга яригч
16 Линз
17 Дууны хэмжээний
товчнууд
18 Санах ойн картны
үүр
19 Зураг дарах товч
Зайг хийх
Эхлэх 9
1Арын тагийг ав.
2 Зайн контактыг тааруулж, зайг хий.
3 Арын тагийг буцааж хий.
SIM карт хийх
SIM картыг зурах буюу нугалахад карт болон түүнд хадгалаастай харилцахын
мэдээлэл амархан гэмтдэг тул карттай харьцах, түүнийг утсандаа хийж, авахдаа
болгоомжтой байна уу.
Page 10
10 Эхлэх
1 Арын таг ба зайг ав.
2 SIM картны үүрийг нээ.
3 SIM картыг контактын гадаргыг нь доош харуулан үүрэнд хий.
4 Картны үүрийг хаа.
5 Зай болон арын тагийг буцааж хий.
Санах ойн карт хийх
Зөвхөн энэ төхөөрөмжтэй хамт ашиглахыг Nokia-гаас зөвшөөрсөн таарах
MicroSD картууд ашигла. Nokia санах ойн картны үйлдвэрийн батлагдсан
стандарт ашигладаг боловч зарим брэндүүд энэ төхөөрөмжтэй бүрэн таарахгүй
байж болно. Таарахгүй картнууд карт болон төхөөрөмжийг гэмтээж, картанд
хадгалагдсан өгөгдлийг эвдэлж болно.
Таны төхөөрөмж 16 ГБ хүртэл санах ойтой microSD картуудыг дэмждэг. Нэг
файлын хэмжээ 2 ГБ-аас их байж болохгүй.
Page 11
Эхлэх 11
1 Санах ойн картны үүрний тагийг нээ.
2 Тагийг хажуу тийш тат.
3 Санах ойн картыг контактын гадаргыг нь доош харуулан үүрэнд хий.
4 Санах ойн картны үүрний тагийг хаа.
Асаах буюу унтраах
Асаах товчийг удаан дар.
Зайг цэнэглэх
Таны зай үйлдвэр дээр хагас цэнэглэгдсэн. Хэрэв төхөөрөмж цэнэг бага байгааг
заавал дараах ажиллагааг гүйцэтгэ:
1 Цэнэглэгчийг ханын залгуурт залга.
2 Цэнэглэгчийг төхөөрөмжид залга.
3 Төхөөрөмжийн цэнэг дүүрсэн болохыг заавал цэнэглэгчийг төхөөрөмжөөс
салгаж, дараа нь тогноос салга.
Та зайгаа тодорхой хугацаанд цэнэглэх хэрэггүй бөгөөд та төхөөрөмжөө
цэнэглэж байхдаа ашиглаж болно. Зай бүрэн цэнэггүй болсон бол дэлгэцэн дээр
цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүр тэл х эдэн
минут болно.
Page 12
12 Эхлэх
Дэлгэц
1 Үүрэн утасны сүлжээний дохионы эрчим
2 Зайн цэнэгийн төлөв
3 Заагчууд
4 Сүлжээний нэр буюу операторын лого
5 Цаг
6 Огноо (эх дэлгэцийн горим идэвхгүй болсон бол)
7 Дэлгэц
8 Зүүн сонгох товчны функц
9 Гүйлгэх товчны функц
10 Баруун сонгох товчны функц
Та зүүн, баруун сонгох товчны функцийг өөрчилж болно.
Эх дэлгэц
Эх дэлгэцэд та дуртай програмынхаа холбоосыг үүсгэж болно.
Цэс > Тохиргоо ба Дэлгэц > Эх дэлгэц гэж ор.
Эх дэлгэцийг идэвхжүүлэх
Эх дэлгэц горим > Идэвхтэй гэж ор.
Эх дэлгэцийг эмхэлж, өөриймсүүлэх
Харагд. өөриймсгө гэж ор.
Эх дэлгэцийг идэвхжүүлэхэд хэрэглэдэг товчийг сонгох
Эх дэлгэц товч гэж ор.
Эх дэлгэцэд залуурдах
Жагсаалтыг үзэхийн тулд дээш, доош гүйлгэж, Сонгох, Харах, буюу Засах -г сонго.
Сум нь цаашаа үзэх мэдээлэл байгааг заана.
"Холбогч"26.
Page 13
Эхлэх 13
Гүйлгэж үзэхээ зогсоох
Гарах гэж ор.
Товчлуурын түгжээ
Товчлуурыг санамсаргүй дарахаас сэргийлэх зорилгоор товчлуурыг түгжихдээ
Цэс-ыг сонгоод, 3.5 секундын дотор *-ыг дар.
Товчлуурын түгжээг нээхийн тулд Нээх -ыг дараад, 1.5 секундын дотор *-ыг дар.
Хэрэв товчлуурын хамгаалалтын түгжээ идэвхжсэн байвал, хамгаалалтын код
оруулах шаардлагатай болно.
Төхөөрөмжийг хэрэглээгүй үед товчлуур нь тодорхой хугацааны дараа
автоматаар түгжигддэг болгон тохируулахын тулд Цэс > Тохиргоо > Утас > Авто.
товчл. түгжээ > Идэвхтэй-г сонго.
Товчлуур түгжээтэй үед дуудлагад хариулахын тулд залгах товчийг дарна уу. Та
дуудлагыг таслах буюу татгалзахад товчлуур автоматаар түгжигдэнэ.
Төхөөрөмжийг буюу гарыг цоожилсон үед төхөөрөмждөө программчлан ор уу лсан
албан ёсны яаралтай тусламжийн дугаар руу залгах боломжтой байж болно.
GSM антен
Таны төхөөрөмж дотор болон гадна антентай байж болно. Антен дамжуулах буюу
хүлээн авч байгаа үед шаардлагагүй бол антений хэсэгт хүрэхээс зайлсхий.
Антенд хүрэх нь холбооны чанарт нөлөөлөх бөгөөд илүү их цахилгаан ашиглан
ажиллаж, зайны цэнэг хурдан дуусахад хүргэж болно.
Зурган дээр GSM антены хавийг саарлаар тэмдэглэж харуулав.
Гэрэл
Камерын гялсгуурыг гэрэл болгон хэрэглэж болно. Гэрлийг асаах буюу
унтраахдаа эх дэлгэц дээр *-г удаан дар.
Гэрлийг хүний нүд рүү бүү тусга.
Page 14
14 Эхлэх
Нэмэлт хэрэгсэл
USB кабель залгах
USB холбогчийн тагийг нээгээд, USB кабелийг төхөөрөмжинд залга.
Чихэвч холбох
Сэрэмжлүүлэг:
Чихэвч хэрэглэх үед гаднах чимээг сонсох чадвар буурч болно. Чихэвч хэрэглэх
нь таны аюулгүй байдалд хор учруулахаар байвал бүү хэрэглэ.
Энэ төхөөрөмжтэй хамт ашиглахыг Nokia-гаас зөвшөөрсөн гадна төхөөрөмж
буюу чихэвчээс өөр гадна төхөөрөмж буюу чихэвчийг Nokia AV Connector-той
холбохдоо дууны хэмжээнд онцгой анхаар.
Гаралтын дохио төхөөрөмжид гэмтэл учруулж болох тул ийм дохио үүсгэдэг
бүтээгдхүүн бүү холбо. Nokia AV Connector-т хүчдэлийн ямар нэгэн эх үүсвэр бүү
холбо.
Page 15
Дуудлагууд 15
Оосор зүүх
Дуудлагууд
Дуудлага хийх, авах
Дуудлага хийх
Утасны дугаар, үүний дотор шаардлагатай бол улс, бүсийн кодыг оруулаад,
залгах товчийг дар.
Ирж буй дуудлагад хариулах
Залга товчийг дар.
Дуудлага татгалзах
Таслах товчийг дар.
Дууны хэмжээ тааруулах
Утасны дуудлагын үеэр дууны хэмжээний товчлуурыг ашигла.
Чанга яригч
Дуудлагын явцад чанга яригч буюу чихэвч ашиглахын тулд Өсгөгч буюу Энгийн
сонгож болно.
Сэрэмжлүүлэг:
Чанга дуу хөгжмийг удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно.
Хөгжмийг дунд түвшин дээр нь тавьж сонс, түүнчлэн төхөөрөмжийнхөө чанга
яригчийг хэрэглэж байхдаа чихнийхээ ойр бүү барь.
Залгах товчлол
Тоон товчинд утасны дугаар оноох
Цэс > Харилцах > Илүү > Түргэн залгалт гэж орж, хүссэн тоо (2-9) хүртэл
гүйлгээд, Оноох -г сонго. Хүссэн утасны дугаараа оруулах буюу Хайх болон
хадгалсан харилцахыг сонго.
Түргэн залгах функцийг идэвхжүүлэх
Цэс > Тохиргоо > Дуудлага > Хурдан дуудлага > Идэвхтэй гэж ор.
Page 16
16 Зурвас бичих
Түргэн залгах функц ашиглан дуудлага хийх
Эх дэлгэцэд хүссэн тоо бүхий товчоо удаан дар.
Зурвас бичих
Бичвэр оруулах аргууд
Бичвэр оруулахдаа (жишээлбэл зурвас бичиж байхдаа) та уламжлалт
таамнал
, , ба нь тэмдэгтийн хэмжээг заана. тоон горимыг заана.
Бичвэр оруулах горимуудын хооронд шилжих
Сонголт-г сонгоод удаан дар. Хэл болгонд таамнал бичвэр оруулах арга
байдаггүй.
Тэмдэгтийн хэмжээний хооронд шилжих
#-г дар.
Үсэг ба тоон горимуудын хооронд шилжих
#-г удаан дар.
Бичгийн хэлээ тохируулах
Сонголт > Илүү > Бичих хэл гэж ор.
Уламжлалт бичвэр оруулах
Үг бичих
2-9 хүртэлхи тоон товчлуурыг хүссэн тэмдэгтээ гарч иртэл дахин дахин дар.
Боломжит тэмдэгтүүд нь сонгосон бичгийн хэлнээс хамаарна. Таны оруулахыг
хүссэн дараачийн үсэг одоогийн үсэгтэй нэг товчлуур дээр давхацсан байвал
курсор гарч иртэл хүлээгээд үсгээ оруул.
Түгээмэл цэг тэмдэг оруулах
1-г давтан дар.
Тусгай тэмдэгтүүд оруулах
*-г дараад, жагсаалтаас тэмдэгт сонго.
Зай оруулах
0-г дар.
бичвэр оруулах аргын аль нэгийг ашиглаж болно.
эсвэл
Таамнал бичвэр оруулах
Таамнал бичвэр оруулах нь шинэ үг өөрөө нэмж болдог толь бичиг дээр
суурилсан.
Page 17
Цэсүүдийг үзэх 17
Үг бичих
Тоон товч 2-9-г дар. Нэг үсэг оруулахын тулд товч бүрийг нэг л дар.
Үг батлах
Зай авахын тулд баруун тийш гүйлгэх буюу 0 дар.
Зөв үг сонгох
Хэрэв санал болгосон үг буруу байвал * товчлуурыг олон дарж, жагсаалтаас
хүссэн үгээ сонго.
Толинд үг нэмэх
Үгийн ард ? тэмдэг байвал, таны бичих гэсэн үг толинд байхгүй гэсэн үг. Тухайн
үгийг толинд нэмэхийн тулд Үсэглэх -г сонго. Уламжлалт бичвэр оруулах аргаар
үг оруулж, Хадгал -ыг сонго.
Нийлмэл үг бичих
Үгийн эхний хэсгийг бичээд, түүнийгээ батлахын тулд баруун тийш гүйлгэ. Үгийн
дараачийн хэсгийг бичээд дахин баталгаажуул.
Цэсүүдийг үзэх
Төхөөрөмжийн функцүүдийг цэсүүдэд бүлэглэсэн байгаа. Цэсийн бүх функц,
сонголтыг энд тодорхойлоогүй.
Эх дэлгэцэд Цэс -г сонгоод, хүссэн цэс буюу дэд цэс рүү орж үзнэ үү.
Одоогийн цэсийн түвшнээс гарах
Гарах буюу Буцах гэж сонго.
Эх дэлгэц рүү буцах
Таслах товчийг дар.
Цэсийн харагдацыг өөрчлөх
Цэс > Сонголт > Үндсэн цэс харах гэж ор.
Зурвас
Та бичвэр, мультмедиа, аудио, флэш зурвас илгээж, хүлээн авч болно. Та мөн
мэйлтэйгээ харьцаж болно. Танай сүлжээ буюу үйлчилгээ үзүүлэгч зурвасын
үйлчилгээ үзүүлдэг тохиолдолд л ийм үйлчилгээг ашиглаж болно.
Бичвэр ба мультимедиа зурвасууд
Та зурвас үүсгэж, өөрийн сонголтоороо зураг зэрэг зүйл хавсаргаж болно.
Зурваст файл хавсаргах үед бичвэр зурвас автоматаар мультимедиа зурвас
болон хувирдаг.
Page 18
18 Зурвас
Бичвэр зурвас
Таны төхөөрөмж нэг зурваст ноогдох үсгийн тооноос илүү бичвэр зурвас явуулах
боломжтой. Урт зурвасыг хоёр буюу түүнээс олон зурвас болгон илгээнэ. Танай
үйлчилгээ үзүүлэгч үүний дагуу төлбөр авч болно. Өргөлт буюу бусад тэмдэг
хэрэглэдэг тэмдэгтүүд болон зарим хэл илүү их зай эзэлдэг тул нэг зурваст илгээх
тэмдэгтийн тоог багасгадаг.
Нийт үлдсэн тэмдэгтийн тоо, илгээхэд шаардагдах зурвасын тоог харуулдаг.
Зурвас илгээхийн тулд төхөөрөмждөө зөв зурвасын төвийн дугаар хадгалсан
байх ёстой. Ердийн үед энэ дугаарыг таны SIM картаар дамжуулан хэвшүүлж
тогтоодог.
Дугаарыг гараар тохируулж, дараах зүйлийг хий:
1 Цэс > Зурвас > Илүү > Зурв. тохиргоо > Бичвэр зурвас > Зурвасын төв гэж
ор.
2 Үйлчилгээ үзүүлэгчийнхээ өгсөн нэр, дугаарыг оруул.
Мультмедиа зурвасууд
Мультимедиа зурваст бичвэр, зураг, дууны буюу видео клип агуулагдаж болно.
Зөвхөн таарах функц бүхий төхөөрөмж л мультимедиа мессеж хүлээн а вч , үз үү лж
чадна. Мессежийн гарч ирэх байдал хүлээн авагч төхөөрөмжөөс хамааран өөр
өөр байж болно.
Утасгүй сүлжээ нь MMS мессежийн хэмжээг хязгаарлаж болно. Оруулсан зураг
энэ хязгаараас давсан бол төхөөрөмж түүнийг MMS-ээр явуулахын тулд
жижигрүүлж болно.
Анхаарах зүйл: Мессежийг нээхдээ болгоомжтой байна уу. Мессеж нь хорлонтой
программ буюу таны төхөөрөмж болон компьютерт халтай өөр программ
агуулсан байж болно.
Мультимедиа зурвасын үйлчилгээ (MMS) байгаа эсэхийг тодруулах, ийм
үйлчилгээ захиалахын тулд, үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Зурвас үүсгэх
1 Цэс > Зурвас > Зурвас үүсгэх гэж ор.
2 Зурвасаа бич.
Тусгай тэмдэгт буюу инээмсэглэл оруулахын тулд Сонголт > Тэмдэгт
оруулах гэж ор.
Зурваст объект хавсаргахын тулд Сонголт > Объект оруул гэж ор. Зурвасын
төрөл автоматаар мультмедиа зурвас болон өөрчлөгдөнө.
3 Хүлээн авагч нэмэхийн тулд, Хэнд гэж ороод хүлээн авагчаа сонго.
Page 19
Зурвас 19
Утасны дугаар буюу мэйл хаяг гараар оруулахын тулд, Дугаар / имэйл сонго.
Утасны дугаар оруулах буюу Имэйл -г сонгоод, мэйл хаяг оруул.
4 Илгээх гэж ор.
Мультмедиа зурвасуудыг дэлгэцийн дээр байх дүрсээр тэмдэглэнэ.
Үйлчилгээ үзүүлэгчид зурвасын төрлөөс хамааран төлбөрөө өөрөөр тооцож
болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Nokia Messaging-ийн Мэйл
Өөр өөр үйлчилгээ үзүүлэгчийн мэйл данс руугаа төхөөрөмжөөрөө нэвтэрч мэйл
уншиж, бичиж, илгээ.
Мэйл данс суурилуулах
Цэс > Зурвас > Мэйл гэж ор.
Х эр эв та нд мэй л да нс ба йх г үй бо л т а O vi M ai l ү йл чи лгэ э ба гт са н Nokia данс үүсгэж
болно.
1 Ovi Mail-д бүртгүүлэх гэж ор.
2 Зааврыг дага.
Мэйл унших, илгээх
Цэс > Зурвас > Мэйл гэж ор.
Мэйл унших
Мэйл ба Нээх -г сонго.
Хавсралт бүхий, жишээлбэл зурагтай, мэйлүүдийг бичгийн хавчаарын дүрсээр
тэмдэглэнэ. Зарим хавсралт таны төхөөрөмжтэй таарахгүй байж болох бөгөөд
таны төхөөрөмжийн дэлгэц дээр харагдахгүй.
Хавсралтыг үзэх
Хавсралт ба Харах -г сонго.
Мэйл бичих
Сонголт > Шинээр зохиох гэж ор.
Мэйлд файл хавсаргах
Сонголт > Файл хавсаргах гэж ор.
Мэйл илгээх
Илгээх гэж ор.
Page 20
20 Зурвас
Мэйлийн програмыг хаах
Гарах гэж ор.
Nokia Messaging IM
Та төхөөрөмжөө ашиглан хормын зурвасаар (IM) бусад онлайн хэрэглэгчтэй
чааталж болно. Та төхөөрөмжийнхөө дэмждэг IM хамтлагт одоо байгаа дансаа
ашиглаж болно. Хэрэв IM үйлчилгээнд бүртгүүлээгүй бол, компьютер буюу
төхөөрөмжөө ашиглан дэмжигддэг IM үйлчилгээнд данс нээж болно. IM үйлчилгээ
бүрийн цэс ялгаатай байна.
Үйлчилгээнд холбохын тулд Цэс > Зурвас > Илүү > Чаат гэж ороод,
зааварчилгааг дагана уу.
Флэш зурвас
Флэш зурвас нь хүлээн авангуут тэр даруй дэлгэцэн дээр гарч ирдэг бичвэр
зурвас юм.
Цэс > Зурвас гэж ор.
1 Илүү > Бусад зурвас > Флаш зурвас гэж ор.
2 Зурвасаа бич.
3 Хэнд ба харилцахыг сонго.
Nokia Xpress аудио зурвасууд
MMS ашиглан аудио зурвасыг хялбархан үүсгэж, илгээ.
Цэс > Зурвас гэж ор.
1 Илүү > Бусад зурвас > Дуут зурвас гэж ор. Дуу бичигч нээгдэнэ.
2 Бичлэгийг удирдахын тулд дүрсүүдийг сонго.
— Зурвасаа хэлж бичүүл.
— Бичлэгийг түр зогсоох,
— Бичлэгийг зогсоо.
3 Хэнд ба харилцахыг сонго.
Дуут зурвас
Дуут шуудангийн хайрцаг нь сүлжээний захиалгын үйлчилгээ байж болно. Нэмэлт
мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Дуут шуудангийн хайрцаг руугаа залгах
1-г удаан дар.
Page 21
Харилцах 21
Дуут шуудангийн хайрцгийн дугаараа засах
Цэс > Зурвас > Илүү > Дуут зурвас ба Дуут ш.хайрцаг дуг. гэж ор.
Зурвасын тохиргоо
Цэс > Зурвас ба Илүү > Зурв. тохиргоо гэж ор.
Дараахаас сонго:
Ерөнхий тохиргоо — Зурвасын үсгийн хэмжээг тогтоож, график инээмсэглэл,
хүргэлтийн мэдээг идэвхжүүл.
Бичвэр зурвас — Бичвэр зурвас ба SMS мэйлийн зурвасын төвүүдийг тохируул.
Мультимед. зурвас — Хүргэлтийн мэдээ, мультмедиа зурвас, зар сурталчилгаа
хүлээн авахыг зөвшөөрч, мультмедиа зурвастай холбоотой бусад эрхэмлэлээ
тохируул.
Үйлчил. зурвас — Үйлчилгээний зурвасуудыг идэвхжүүлж, үйлчилгээний
зурвасуудтай холбоотой тохиргоог суурилуул.
Харилцах
Цэс > Харилцах гэж ор.
Та нэр, утасны дугааруудыг төхөөрөмж ийн сан ах ойн д бу юу S IM к артанд хадгалж
болно. Төхөөрөмжийн санах ойнд харилцахыг та утасны дугаар болон бичвэр
зүйлтэй хадгалж болно. SIM картанд хадгалсан нэр, утасны дугаар
тэмдэглэгээтэй.
Харилцах нэмэх
Шинээр нэмэх гэж ор.
Харилцахад тодруулга нэмэх
Ашиглаж буй санах ой Утас буюу Утас ба SIM эсэхийг шалга. Нэрс -ыг сонгоод,
нэр хүртлээ гүйлгэж, Тодруул > Сонголт > Тодруулга нэм гэж ор.
Харилцах хайх
Нэрс-г сонгоод, харилцахын жагсаалт дундуур гүйлгэх буюу харилцахын нэрийн
эхний үсгүүдийг оруул.
Харилцахыг өөр санах ойнд хуулах
Нэрс-ы г с онго од , хари лц ах хү рт лээ г үй лгэж , Сонголт > Илүү > Харилцах хуул гэ ж
ор. SIM картанд та нэр бүрт нэг утасны дугаар л хадгалж чадна.
Харилцахаа хаана хадгалах, харилцахыг дэлгэцэнд хэрхэн харагдуулах,
харилцахын санах ойн хэрэглээг сонгох
Илүү > Тохиргоо гэж ор.
Page 22
22 Бүртгэл
Нэрийн хуудас илгээх
Харилцахын жагсаалтад, харилцах хүртэл гүйлгэж, Сонголт > Илүү > Нэрийн
хуудас-г сонго. Та vCard стандартыг дэмждэг төхөөрөмжөө нэрийн хуудас илгээж,
хүлээн авч болно.
Бүртгэл
Дуудлага, зурвас, өгөгдөл, синхрончлолынхоо талаар мэдээлэл үзэхийн тулд
Цэс > Бүртгэл гэж ороод тохирох сонголтыг сонго.
Тайлбар: Үйлчилгээ үзүүлэгчээсээ авсан дуудлага, үйлчилгээний жинхэнэ
нэхэмжлэл нь сүлжээний функц, нэхэмжлэл, татвар тооцоход бүхэлдэх арга
зэргээс хамааран өөр өөр байж болно.
Хөгжим
Медиа тоглуулагч
Таны төхөөрөмж дуу буюу бусад MP3 буюу AAC дуу авианы файлуудыг сонсох
медиа тоглуулагчтай.
Сэрэмжлүүлэг:
Чанга дуу хөгжмийг удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно.
Хөгжмийг дунд түвшин дээр нь тавьж сонс, түүнчлэн төхөөрөмжийнхөө чанга
яригчийг хэрэглэж байхдаа чихнийхээ ойр бүү барь.
Цэс > Хөгжим > Миний хөгжим > Мед. тоглогч руу гэж ор.
Медиа тоглуулагчийг медиа тоглуулагчийн товчлуур буюу дэлгэц дээрхи виртуал
товчлуураар ажиллуул.
Тоглож эхлэх буюу түр зогсоох
-г дар.
Одоогийн дууны эх рүү алгасч очих
-г дар.
Өмнөх дуу руу алгасч очих
-г хоёр удаа дар.
Дараачийн дуу руу алгасч очих
-г дар.
Одоогийн дууг хураах буюу урагш гүйлгэх
буюу -г удаан дар.
Page 23
Хөгжим 23
Дууны хэмжээ тааруулах
Дууны хэмжээний товч ашигла.
Медиа тоглуулагчийн дууг хаах буюу нээх
#-г дар.
Медиа тоглуулагчийг цаана дуугаргасан хэвээр үлдээх
Таслах товчийг дар.
Медиа тоглуулагч хаах
Таслах товчийг удаан дар.
FM radio
Таны төхөөрөмж Nokia XpressRadio-г дэмждэг тул төхөөрөмжид суулгасан
антенны тусламжтай радио суваг сонсох боломжтой.
Сэрэмжлүүлэг:
Чанга дуу хөгжмийг удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно.
Хөгжмийг дунд түвшин дээр нь тавьж сонс, түүнчлэн төхөөрөмжийнхөө чанга
яригчийг хэрэглэж байхдаа чихнийхээ ойр бүү барь.
Цэс > Хөгжим > Радио гэж ор.
Боломжтой сувгуудыг автоматаар хайх
Сонголт > Бүх станц хайх гэж ор. Сувгийг хамгийн сайн олохын тулд гадаа буюу
цонхны ойр хайлга.
Сайн хүлээн авалт бүхий давтамж руу автоматаар шилжих
RDS идэвхжүүлсэн эсэхийг шалга. Сонголт > Тохиргоо > RDS гэж ор.
Авто-давтамж гэж ор.
Ойролцоох суваг хайх
Гүйлгэх товчийг зүүн буюу баруун тийш удаан дар.
Суваг хадгалах
Хүссэн сувгаа тааруулаад, Сонголт > Станц хадгалах-г сонго.
Хадгалсан сувгуудын хооронд шилжих
Суваг хооронд шилжүүлэхдээ дээш буюу доош гүйлгэх буюу хүссэн сувгаа
хадгалсан дугаарын товчийг дар.
Дууны хэмжээ тааруулах
Дууны хэмжээний товч ашигла.
Page 24
24 Камер ба видео
Чихэвч буюу чанга яригч ашиглан сонсох
Сонголт > Илүү > Юугаар тоглох гэж ор.
Радиог цаана дуугаргасан хэвээр үлдээх
Таслах товчийг дар.
Радиог хаах
Таслах товчийг удаан дар.
Камер ба видео
Таны төхөөрөмж 2592x1944 пиксел нарийвчлал бүхий зураг авч чадна.
Камерын горим
Камер нээх
Эх дэлгэцэд зураг авах товчийг удаан дар.
Татах буюу холдуулах
Дээш буюу доош гүйлгэ
Зураг авах
Зураг авах товчийг дар.
Тольдох горим, цагийг тохируулах
Сонголт > Тохиргоонууд > Гэр. зур. тол. хугац. гэж ор.
Өөрийн таймерийг идэвхжүүлэхийн тулд Сонголт гэж ороод хүссэн сонголтоо
хий.
Видео горим
Видео камер нээх
Зураг авах товчийг удаан дарж, баруун тийш гүйлгэ.
Видео клип бичиж эхлэх
Зураг авах товчийг дар.
Камер ба видео горимын хооронд шилжих
Камер буюу видео горимд зүүн буюу баруун тийш гүйлгэ.
Гэрэл зургууд
Гэрэл зургийн програмаар зураг үзэж, видео клип тоглуул.
Page 25
Тохируулга 25
Цэс > Гэрэл зургууд гэж ор.
Дараахаас сонго:
Миний гэр. зур. — Эрхий дарам хэмжээгээр зургуудыг үз. Та зургуудыг огноо,
нэр, хэмжээгээр нь эрэмбэлж болно.
Товчоон — Зургуудыг авсан дарааллаар нь үз.
Миний цомгууд — Зургуудыг цомгуудад ангилж эрэмбэл. Та цомгууд үүсгэж,
нэрийг нь өөрчилж, устгаж болно. Хэрэв та цомог устгавал, цомгийн доторхи
зургууд санах ойноос устгагдахгүй.
Та гэрэл зургуудыг боловсруулах хүртэл үзэх, хэрэглэх буюу засах боломжгүй
байж болно.
Зургийг эргүүлэх
Сонголт > Ландшафт. горим буюу Хөргийн горим гэж сонго.
Слайд үзүүлбэр үзүүлэх
Слайд үзүүлбэрт одоо сонгосон хавтас буюу цомгийн зургуудыг хэрэглэдэг.
1 Миний гэр. зур. , Товчоон , буюу Миний цомгууд гэж сонго.
2 Сонголт > Слайд үзүүлэх гэж ор.
3 Слайд үзүүлж эхлэх гэж ор.
Зургуудыг засах
Та жишээлбэл зургийг эргүүлж, тойруулж, тайрч, цайралт, ялгарал, өнгийг
тохируулж болно.
1 Миний гэр. зур., Товчоон, буюу Миний цомгууд дахь нэг зураг сонго.
2 Сонголт > Гэрэл зураг засах гэж ор.
3 Засах сонголтыг сонгож, тохиргоо буюу утгыг өөрчлөхдөө гүйлгэх товчийг
ашигла.
Тохируулга
Горимууд
Дуудлага хүлээж байгаа боловч төхөөрөмжийн хонхоо дуугаргаж чадахгүй байна
уу? Өөр өөр үйл явдал, орчинд зориулж дуудлагын аяа өөриймшүүлж болдог,
горимууд гэх янз бүрийн бүлэг тохиргоонууд байдаг.
Цэс > Тохиргоо > Горим гэж ор.
Хүссэн горимоо сонгоод, дараах сонголтуудаас сонго:
Идэвхжүүлэх — Горимыг идэвхжүүл.
Өөриймсүүлэх — Горимын тохиргоог өөрчил.
Page 26
26 Тохируулга
Хугацаатай — Горимыг тодорхой хугацаанд идэвхтэй байхаар тохируул.
Горимын цаг дуусахад цаг тавиагүй өмнөх горим нь идэвхтэй болно.
Ая
Та сонгосон идэвхтэй горимын аяын тохиргоог өөрчилж болно.
Цэс > Тохиргоо > Аялгуунууд гэж ор. Та Горимууд цэснээс ижил тохиргоо олж
болно.
Дэлгэц
Цэс > Тохиргоо > Дэлгэц гэж ор.
Та дэлгэцийн зураг, үсгийн хэмжээ, төхөөрөмжийн дэлгэцтэй холбоотой бусад
функцийг харах буюу тохируулж болно.
Огноо ба цаг
Цэс > Тохиргоо > Огноо ба цаг гэж ор.
Огноо, цагийг тохируулах
Огн., цаг тохиргоо гэж ор.
Огноо, цагийн форматыг тохируулах
Огноо, цаг формат гэж ор.
Цагаа одоо байгаа цагийн бүсийн дагуу автоматаар тааруулах
Цаг автом. тааруул (сүлжээний үйлчилгээ)-г сонго.
Холбогч
Хувийн холбогчууд ашиглан та утасныхаа байнга ашигладаг функцүүдэд түргэн
хандах боломжтой.
Цэс > Тохиргоо > Миний холбогч гэж ор.
Сонгох товчнуудад утасны функцүүдийг оноох
Баруун сонгох товч буюу Зүүн сонголт. товч-г сонгоод, жагсаалтаас нэг функц
сонго.
Гүйлгэх товчинд холбогч функц сонгож оноох
Жолоодлогын товч гэж ор. Хүссэн чиглэл рүүгээ гүйлгэж Өөрчлөх буюу Оноох -ыг
сонгоод, жагсаалтаас нэг функц сонго.
Синхрончлол ба нөөцлөлт
Цэс > Тохиргоо > Синх. ба нөөц гэж ор.
Page 27
Тохируулга 27
Дараахаас сонго:
Ovi-той синх. — Хувийн өгөгдлөө Ovi-гоор синхрончил. Та синхрончилж
эхлэхээсээ өмнө, Nokia дансаа тохируулж үүсгэх хэрэгтэй. Холбогдох сонгосны
дараа, танд өгөгдөл синхрончлох ажиллагааг хэрхэн хийхийг зааж зална. Энэ
сонголт тэр болгон байхгүй байж болно.
Сервертэй синх. — Төхөөрөмж сүлжээний серверээ (сүлжээний үйлчилгээ)
хооронд нь синхрончилж, сонгосон өгөгдлөө хуулбарла.
Утасны шилж. — Сонгосон өгөгдлөө, тухайлбал харилцах, цагалбарын оруулга,
тэмдэглэл, буюу зурвасаа, өөрийн төхөөрөмж болон өөр нэг төхөөрөмжийн
хооронд синхрончлох буюу хуулбарла.
Нөөцлөл үүсгэх — Сонгосон өгөгдлийг нөөцлөх.
Нөөц сэргээх — Өгөгдлийг нөөцөөс сэргээх. Нөөц файлын тодруулгыг үзэхийн
тулд Сонголт > Тодруулга сонго.
Холболт
Таны утсанд өөр төхөөрөмжтэй холбож өгөгдөл дамжуулах, хүлээн авах хэд
хэдэн функц бий.
Bluetooth утасгүй технологи
Bluetooth технологийн тусламжтай та радио долгион ашиглаж 10 метр (32 фут)
дотор байгаа таарах Bluetooth төхөөрөмжтэй төхөөрөмжөө холбох боломжтой.
Энэ төхөөрөмж дараах горимыг дэмждэг Bluetooth үзүүлэлттэй 2,1 + EDR нийцнэ:
ерөнхий хандалт, сүлжээний хандалт, хяналт, гар чөлөөтэй, чихэвч, объект
дарах, файл дамжуулах, дайл-ап сүлжээ, SIM хандалт, сериал порт. Bluetooth
технологийг дэмждэг бусад төхөөрөмжтэй харилцан ажиллахын тулд энэ загварт
зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн дагалдах хэрэгслийг ашигла. Бусад төхөөрөмж
энэхүү төхөөрөмжтэй нийцэх эсэхийг тогтоохын тулд үйлдвэрлэгчдээс нь лавла.
Bluetooth технологи ашиглах функц нь зайны хүчдэл их шаардаж, улмаар зайны
цэнэгийг хурдан дуусгана.
Утасгүй төхөөрөмж алсын SIM горим дээр байвал, та дуудлага хийх буюу хүлээн
авахдаа зөвхөн төхөөрөмждөө холбосон таарах нэмэлт хэрэгслээ, тухайлбал
машины хэрэгсэл ашиглаж болно.
Ийм горим дээр байхад таны утасгүй төхөөрөмж программчлан оруулсан албан
ёсны яаралтай тусламжийн дугаараас бусад дугаар руу дуудлага хийхгүй.
Дуудлага хийхийн тулд та эхлээд алсын SIM горимоос гарах ёстой. Төхөөрөмж
цоожлогдсон бол цоожийг нээхийн тулд цоожны кодоо оруул.
Bluetooth холболт нээх
1 Цэс > Тохиргоо > Холболт > Bluetooth гэж ор.
2 Төхөөрөмжийнхөө нэрийг оруулахын тулд Миний утасны нэр -г сонго.
Page 28
28 Тохируулга
3 Bluetooth холболтыг идэвхжүүлэхийн тулд Bluetooth > Идэвхтэй гэж ор. нь
Bluetooth холболт идэвхтэй байгааг заана.
4 Төхөөрөмжөө аудио нэмэлт хэрэгсэлтэй холбохын тулд Дуу. нэм. хэр. холб.
гэж ороод, нэмэлт хэрэгслийг холбо.
5 Төхөөрөмжөө тогтсон зайнд дотор байх Bluetooth төхөөрөмжтэй хослуулахын
тулд Хосолсон төхөөр.ж > Шинэ төхөө. нэм гэж ор.
6 Олсон төхөөрөмж рүү гүйлгэж очоод Нэмэх -ыг сонго.
7 Төхөөрөмжийнхөө нууц кодыг (16 хүртэл тэмдэгт) оруулж, өөр Bluetooth
төхөөрөмжтэй холбогдохыг зөвшөөр.
Нуугдсан горимд төхөөрөмжийг ажиллуулах нь хорлонтой программаас
зайлсхийх аюулгүй арга юм. Та өөрийн итгэдэггүй эх сурвалжаас Bluetooth
холболтыг бүү хүлээн ав. Эсвэл Bluetooth функцээ унтраа. Энэ нь төхөөрөмжийн
бусад функцэд нөлөөлөхгүй.
Компьютерээ интернетэд холбох
Та таарах компьютераа интернетэд холбохдоо Bluetooth технологи ашиглаж
болно. Таны төхөөрөмж интернетэд (сүлжээний үйлчилгээ) холбогдох боломжтой
байх ёстой бөгөөд таны компьютер Bluetooth технологийг дэмждэг байх ёстой.
Төхөөрөмжийнхөө сүлжээнд хандах цэгийн (NAP) үйлчилгээнд холбогдож,
компьютертэй холбогдосны дараа, таны төхөөрөмж автоматаар интернетэд
холбогдох багц өгөгдлийн холболтыг нээнэ.
Багц өгөгдөл
Ерөнхий багцын радио үйлчилгээ (GPRS) нь гар утсыг интернет протокол (IP)
дээр суурилсан сүлжээгээр өгөгдөл илгээж, хүлээн авдаг болгох сүлжээний
үйлчилгээ юм.
Энэ үйлчилгээний тохиргоог хийхдээ Цэс > Тохиргоо > Холболт > Багц
өгөгдөл > Багц өгөг. холболт гэж ороод дараахаас сонгоно:
Хэрэгтэй үед — Програмд хэрэгтэй үед багц өгөгдлийн холболт тогтоо.
Програмыг хаахад холболт тасарна.
Үргэлж онлайн — Төхөөрөмж асаахад багц өгөгдлийн сүлжээнд автоматаар
холбогд.
Та төхөөрөмжөө Bluetooth технологи ашиглан таарах компьютертэй холбож
модем болгон ашиглаж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл Nokia PC Suiteийн материалыг үзнэ үү.
Дуудлага ба утас
Цэс > Тохиргоо > Дуудлага гэж ор.
Page 29
Тохируулга 29
Ирж буй дуудлагыг шилжүүлэх
Дуудлага шилжүүл (сүлжээний үйлчилгээ)-г сонго. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя
гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Дуудлага хийх оролдлого амжилтгүй болсны дараа арван удаа автоматаар
дугаар цуглуулах
Авто дахин залгах > Идэвхтэй гэж ор.
Утсаараа ярьж байхдаа ирж буй дуудлагын мэдэгдэл авах
Дуудлага хүлээлгэх > Идэвхжүүлэх (сүлжээний үйлчилгээ)-г сонго.
Дуудаж буй хүндээ дугаараа үзүүлэх буюу нуух
Мин. дууд. ТТ илгээ (сүлжээний үйлчилгээ)-г сонго.
Цэс > Тохиргоо > Утас гэж ор.
Дэлгэцийн хэлийг тохируулах
Хэлний тохиргоо > Утасны хэл гэж ор.
Дагалдах хэрэгсэл
Төхөөрөмж таарах нэмэлт хэрэгсэлд холбогдсон үед л энэ цэс боломжтой болно.
Цэс > Тохиргоо > Нэм. хэрэгслүүд гэж ор. Нэг нэмэлт хэрэгсэл сонгоод, тухайн
нэмэлт хэрэгслээс хамаарч нэг сонголтыг сонго.
Тохиргоо
Та зарим үйлчилгээнд шаардагддаг тохиргоо ашиглан төхөөрөмжийнхөө
тохируулгыг хийж болно. Таны үйлчилгээ үзүүлэгч эдгээр тохиргоог танд илгээж
болно.
Цэс > Тохиргоо ба Тохиргоо гэж ор.
Дараахаас сонго:
Стандарт тохиргоо — Төхөөрөмжинд хадгалагдсан үйлчилгээ үзүүлэгчдийг харж,
гол үйлчилгээ үзүүлэгчийг тогтоо.
Стн. бүх прг.д идэв. — Дэмждэг програмуудад зориулсан үндсэн тохиргоог
идэвхжүүл.
Эрхэм.сэн ханд. цэг — Хадгалсан хандалтын цэгүүдийг үз.
Хувийн тохиргоо — Янз бүрийн үйлчилгээнд зориулсан хувийн шинэ данс нэмж,
тэдгээрийг идэвхжүүлэх буюу устга. Хувийн шинэ данс нэмэхийн тулд Ш. нэмэх
буюу Сонголт > Шинээр нэмэх гэж ор. Үйлчилгээний төрлийг сонгоод,
шаардлагатай мэдээллийг оруул. Хувийн дансыг идэвхжүүлэхийн тулд тухайн
данс руу гүйлгэж, Сонголт > Идэвхжүүлэх-г сонго.
Page 30
30 Програмууд
Үйлдвэрийн тохиргоог сэргээх
Утасны үйлдвэрийн тохиргоог сэргээхийн тулд Цэс > Тохиргоо > Үйлд. тох.
сэрг. гэж ороод дараахаас сонго:
Зөвхөн тох. сэргээх — Хувийн ямар ч өгөгдлийг устгахгүйгээр бүх эрхэмлэлийн
тохиргоог анхны байдалд нь оруул.
Бүгдийг — Бүх эрхэмлэлийн тохиргоог анхны байдалд нь оруулж, харилцах,
зурвас, медиа файл, идэвхжүүлэх түлхүүр зэрэг хувийн өгөгдлийг устга.
Програмууд
Сэрүүлэг
Та хүссэн цагтаа сэрүүлгийг дуугаргахаар тохируулж болно.
Сэрүүлэг тавих
1 Цэс > Програм > Сэрүүлэг гэж ор.
2 Сэрүүлгийн цагийг оруул.
3 Долоо хоногийн тодорхой өдрүүдэд сэрүүлгийг давтан дуугаргахын тулд,
Давталт: > Идэвхтэй гэж ороод, өдрүүдээ сонго.
4 Сэрүүлгийн аяыг сонго. Хэрэв та радиог сэрүүлгийн аяар сонговол, чихэвчийг
төхөөрөмжид холбо.
5 Зүүрмэглэх хугацаагаа тогтоогоод, Хадгал -г сонго.
Сэрүүлгийг зогсоох
Зогс гэж ор. Хэрэв та сэрүүлгээ нэг минут дуугаргах буюу Зүүрмэг.х-г сонговол,
сэрүүлэг түр зүүрмэглэх хугацаанд зогсож, дараа нь дахин дуугарна.
Галерей
Та Галерейд зураг, видео клип, хөгжмийн файлуудыг эмхэлж болно.
Галерейн агуулгыг үзэх
Цэс > Програм > Галерей гэж ор.
Файлыг үзэхдээ вэбэд суурилсан үйлчилгээ рүү зураг буюу видео клип оруулах
Илгээх > Вэбд илгээх гэж ороод хүссэн илгээх үйлчилгээг сонго.
Нэмэлт
Таны төхөөрөмжид тусгайлан зориулж бүтээсэн зарим тоглоом болон Java™
програм таны төхөөрөмжид байж болно.
Цэс > Програм > Нэмэлт гэж ор.
Page 31
Вэб буюу Интернет 31
Тоглоом буюу програм нээх
Тоглоомууд, Цуглуулга, буюу Санах ойн карт-г сонгоод тоглоом буюу програм
сонго.
Тоглоом болон програм суулгах боломжтой санах ойн хэмжээг харах
Сонголт > Санах ойн төлөв гэж ор.
Тоглоом буюу програм татах
Сонголт > Татац > Тоглоомын татац буюу Програмын татац гэж ор.
Таны төхөөрөмж J2ME™ Java програмуудыг дэмждэг. Програмыг татахаасаа
өмнө төхөөрөмжтэй тань таарах эсэхийг шалга.
Анхаарах зүйл: Java Verified™-ын сорилтод тэнцсэн, Symbian Signed зэрэг зөвхөн
найдвартай эх сурвалжийн программ болон программ хангамжийг суулгах буюу
ашигла. Зөвхөн найдвартай эх сурвалжаас л программ суулгах буюу ашигла.
Татсан програмуудыг Галерей-ны оронд Програм-нд хадгалж болно.
Дуу хоолой бичигч
Цэс > Програм > Дуу бичигч гэж ор.
Бичлэг хийж эхлэх
Бичлэгийн дүрсийг сонго.
Дуудлагын явцад бичлэг хийж эхлэх
Сонголт > Илүү > Бичлэг гэж ор. Та яриа бичихдээ утсаа чихнийхээ ойролцоо
ердийн байрлалаар барина уу. Бичлэг Бичлэгүүд дотор Галерей хавтсанд
хадгалагдана.
Сүүлийн бичлэгийг сонсох
Сонголт > Сүүлч тоглуулах гэж ор.
Сүүлийн бичлэгийг мультимедиа зурвасаар илгээх
Сонголт > Сүүл.н бичлэг илгээ гэж ор.
Вэб буюу Интернет
Та утасныхаа хайлтын програмаар интернетийн янз бүрийн үйлчилгээнд хандаж
болно. Вэб хуудсуудын дүр төрх дэлгэцийн хэмжээнээс хамаарч харилцан
адилгүй байж болно. Вэб хуудсуудын бүх нарийвчилсан хэсгийг үзэх боломжгүй
байж магадгүй.
Таны утаснаас хамааран вэб үзэх функц цэсэнд Вэб буюу Интернет, цаашид Вэб
гэх, байдлаар харагдаж болно.
Page 32
32 Ovi-д орж үзэх
Анхаарах зүйл: Та өөрөө итгэдэг, халтай программаас найдвартай хамгаалдаг
үйлчилгээг л хэрэглэ.
Эдгээр үйлчилгээ байгаа эсэх, эдгээрийн үнэ хөлс, зааварчилгаа зэргийг
үйлчилгээ үзүүлэгчээсээ тодруулна уу.
Та үйлчилгээ үзүүлэгчээсээ хайлтын програмд шаардлагатай тохиргоо бүхий
зурвас хүлээн авч болно.
Вэб үйлчилгээнд холбогдох
Цэс > Интернет > Эхлэл гэж ор. Эсвэл эх дэлгэцэд 0-г удаан дар.
Үйлчилгээнд холболт хийсний дараа та түүний нүүрнүүдийг үзэж эхэлж болно.
Төхөөрөмжийн товчнуудын функц нь өөр өөр үйлчилгээнд өөр өөр байж болно.
Дэлгэц дээр гарсан зааварчилгааг дагана уу. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл
үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Ovi-д орж үзэх
Ovi нь Nokia-гийн үзүүлдэг үйлчилгээнүүдийг агуулдаг. Ovi-гийн тусламжтай
та мэйл данс үүсгэж, зураг, видео клипээ найз нөхөд, гэр бүлтэйгээ хуваалцаж,
аяллаа төлөвлөж, газрын зурган дээр байрлал үзэж, тоглоом, програм, видео
клип, ая төхөөрөмждөө татан авч, дуу хөгжим худалдан авч болно. Боломжтой
үйлчилгээний төрөл нь бүс нутаг бүрт өөр байх бөгөөд бүх хэлээр байхгүй.
Ovi үйлчилгээнд хандахын тулд www.ovi.com хаягаар орж, Nokia дансаа бүртгүүл.
Үйлчилгээг хэрхэн хэрэглэх талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл үйлчилгээ
бүрийн дэмжлэгийн нүүрийг үз.
SIM үйлчилгээнүүд
Таны SIM карт нэмэлт үйлчилгээ үзүүлж болно. Таны SIM карт энэ цэсийг дэмждэг
тохиолдолд л та энэ цэс рүү нэвтэрч болно. Цэсийн нэр, агуулга байгаа
үйлчилгээнээс хамаарна.
Ногоон зөвлөмжүүд
Page 33
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл 33
Эрчим хүчийг хэмнэх
Хэрэв та дараах зөвлөгөөг дагавал (таны төхөөрөмжид боломжтой бол) зайгаа
байн байн цэнэглээд байх хэрэггүй болно:
• Програмууд болон өгөгдлийн холболтууд, жишээ нь Bluetooth холболтыг
ашиглаагүй үедээ хаа.
• Дэлгэцийн гэрэлтэлтийг бууруул.
• Таны төхөөрөмжид дараах функц байдаг бол тодорхой хугацаанд идэвхгүй
байсны дараа тог хэмнэх горимд ордог болгон тохируул.
• Шаардлагагүй дуу, тухайлбал товчны дууг идэвхгүй болго.
Дахин боловсруулах
Энэ төхөөрөмжинд орсон бүх материалыг материал болон эрчим хүчний хувьд
дахин ашиглаж болно. Nokia бүтээгдхүүнээ хэрхэн дахин боловсруулалтад өгөх
талаар мэдээлэл авахын тулд www.nokia.com/werecycle вэбсайтыг үзэх буюу
хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө www.nokia.mobi/werecycle руу орж үзнэ үү.
Сав баглаа боодол болон хэрэглэгчийн гарын авлагаа орон нутгийнхаа дахин
боловсруулах хөтөлбөрийн дагуу дахин боловсруулалтад өг.
Таны бүтээгдхүүн, зай, гарын авлага, хайрцаг саван дээр хэрээслэж дарсан
дугуйтай хогийн сав байвал цахилгаан, электрон бүх бүтээгдхүүн, зай,
аккумляторыг ашиглалтаас гарахад нь тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг. Энэ
шаардлага Европын Холбоонд үйлчилнэ. Эдгээр бүтээгдхүүнийг хотын
ангилаагүй хог хаягдал байдлаар бүү хая. Төхөөрөмжийнхөө байгаль орчинтой
холбогдох шинж чанарын талаар нэмэлт мэдээлэл олж авахыг хүсвэл
www.nokia.com/ecodeclaration-г үз.
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Нэмэлт хэрэгсэл
Сэрэмжлүүлэг:
Зөвхөн Nokia-гаас энэхүү загварт хэрэглэхийг зөвшөөрсөн зай, цэнэглэгч, дагалдах хэрэгслийг хэрэглэ. Бусад аливаа
төрлийн зай, цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд баталгаа хүчингүй болохоос гадна аюултай байж
болно. Ялангуяа, зөвшөөрөлгүй цэнэглэгч буюу зай хэрэглэвэл гал гаргах, тэсэрч дэлбэрэх, гоожих зэрэг аюул учирч
болно.
Зөвшөөрөгдсөн дагалдах хэрэгсэл байдаг эсэхийг борлуулагчаасаа асууж тодруул. Дагалдах хэрэгслийн цахилгааны
утсыг салгахдаа цахилгааны утаснаас бус харин залгуураас барьж тат.
Зай
Зай ба цэнэглэгчийн тухай мэдээлэл
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай. Энэ төхөөрөмжид хэрэглэх зориулалттай зай нь BL-4C юм. Nokia энэ
төхөөрөмжид зориулж зайн өөр загварууд гаргаж болно. Энэхүү төхөөрөмжийг дараах цэнэглэгчээс тог авч байгаа
Page 34
34 Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
нөхцөлд хэрэглэх зориулалттай: AC-3. Цэнэглэгчийн загварын дугаар залгуурын төрлөөс хамааран өөр өөр байж
болно. Залгуурын төрөл дараах хувилбаруудын аль нэг нь байж болно: E, EB, X, AR, U, A, C, K, UB.
Зайг хэдэн зуун удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч аажимдаа ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон
идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино байвал зайг соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн зайг ашиглаж, энэ
төхөөрөмжид зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн цэнэглэгчээр зайгаа цэнэглэ.
Зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу зайг удаан хугацаагаар ашиглаагүй бол эхлээд цэнэглэгчийг холбоод, дараа
нь салгаад, дараа нь зайгаа цэнэглэж эхлэхийн тулд дахин холбох хэрэгтэй байж болно. Зай бүрэн цэнэггүй болсон
бол дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой болох хүртэл хэдэн минут болно.
Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.
Зөв цэнэглэх. Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай. Бүрэн цэнэглэгдсэн
зайг цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг
хэрэглэхгүй байвал аажмаар цэнэгээ алддаг.
Хэт их, бага хэмээс зайлсхий. Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд байлгахыг хичээ. Хэт их бага температур зайны
чадлыг багасгаж, цэнэгийг амархан дуусгана. Халсан буюу хөрсөн зайтай төхөөрөмж түр хугацаагаар ажиллахгүй
болж болно. Хөлдөх хэмээс доогуур хэмтэй хүйтэн үед зайны чадал маш хязгаарлагдмал байдаг.
Бо гин о хо лбо лт б үү ү үсг э. З айн ы нэ мэх (+ ) ха сах (-) туй луу дыг зоос, бичгийн хавчаар, үзэг зэрэг метал объектоор шууд
холбосноос болж санамсаргүй богино холболт үүсч болно. (Эдгээр нь зайн дээр метал тууз мэт харагдана.) Тухайлбал
та халаас буюу цүнхэндээ нөөц зайгаа авч явах үед ийм санамсаргүй богино холболт үүсч болно. Туйлуудыг хооронд
нь богино холболтоор холбосноор зай буюу холбогч объектыг гэмтээж болно.
Хаях. Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг дотоодын хууль тогтоомж, журамд заасан зохицуулалтын дагуу
хая. Боломжтой үед дахин ашигла. Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
Гоожих. Зайг задалж, зүсч, нээж, няцалж, нугалж, хатгаж, жижиглэж болохгүй. Зай гоожсон тохиолдолд, зайны шингэнг
арьс буюу нүдэндээ хүргэхээс сэргийл. Хэрэв хүргэчихвэл, хүргэсэн газраа нэн даруй усаар зайлах буюу эмнэлгийн
тусламж ав.
Гэмтэл. Зайг өөрчилж, дахин боловсруулж, гадны биет оруулахыг оролдож, ус буюу бусад шингэнд хийж болохгүй.
Зайг гэмтээвэл тэсэрч болно.
Зөв хэрэглэх. Зайг зөвхөн зориулалтаар нь ашигла. Зайг буруу хэрэглэвэл гал гарах, тэсэрч дэлбэрэх зэрэг аюул учирч
болно. Хэрэв төхөөрөмж буюу зайг ялангуяа хатуу газар унагаагаад гэмтээсэн гэж бодож байвал түүнийг үргэлжлүүлэн
ашиглахаасаа өмнө үйлчилгээний төв рүү аваачиж үзүүл. Гэмтсэн цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү ашигла. Зайгаа бага
насны хүүхдээс хол байлга.
Оригинал Nokia зайг таних зааварчилгаа
Өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлж оригинал Nokia зай ашиглаж бай. Та оригинал Nokia зай авч байгаа
эсэхээ шалгахын тулд Nokia-гийн албан ёсны үйлчилгээний төв буюу борлуулагчаас худалдан авч, дараах үе
шаттайгаар голограм шошгыг нь шалга:
Page 35
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл 35
Голограмыг шалга
1 Шошгон дээрх голограмыг харвал нэг өнцгөөс нь Nokia-гийн гар барьсан эмблем харагдах бөгөөд өөр нэг өнцгөөс
харвал Nokia Original Enhancements лого харагдана.
2 Голограмыг зүүн, баруун тийш, доош, дээш өнцөгдүүлж харвал тал тус бүрт 1, 2, 3, 4 цэг харагдана.
Эдгээр үе шатаар шошгыг амжилттай шалгаснаар оригинал зай гэдгийг зуун хувь батлахгүй. Та шошгон дээрээ
голограмтай Nokia зайгаа оригинал мөн эсэхийг баталж чадахгүй буюу Nokia-гийн оригинал зай биш байж магадгүй
гэх шалтгаан байвал түүнийг хэрэглэлгүйгээр хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны засвар үйлчилгээний төв
буюу борлуулагч дээр очиж тусламж хүс.
Nokia-гийн оригинал зайны тухай нэмж мэдэхийг хүсвэл www.nokia. com/battery-ийг үзнэ үү.
Төхөөрөмжөө арчлах
Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн тул нямбай эдлэх хэрэгтэй. Таны баталгаат хугацааг
хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
• Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх буюу хадгалж болохгүй. Түүний хөдөлдөг эд анги, электрон
элементүүд гэмтэж болно.
• Төхөөрөмжийг их буюу бага хэмтэй газар бүү хадгал. Өндөр хэм электрон төхөөрөмжийн насыг богиносгож, зайг
гэмтээх буюу зарим хуванцарыг хайлуулах буюу матийлгаж болно. Төхөөрөмжийг хүйтэн газраас авчран ердийн
хэмд бүлээцүүлэхэд төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон хэлхээний самбарыг гэмтээж болно.
• Энэхүү гарын авлагад заагаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
• Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй. Ширүүн харьцах нь дотоод хэлхээний самбар, нарийн
механикийг эвдэж болно.
• Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу бодис, угаагч бодис, угаалгын хатуу нунтаг бүү хэрэглэ. Төхөөрөмжийн
гадаргыг цэвэрлэхдээ зөвхөн зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур хэрэглэ.
• Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд ангийг гацааж, зөв ажиллахад нь саад болно.
• Зөвхөн нийлүүлсэн буюу баталгаатай антенаар хуучин антенаа соль. Баталгаагүй антен, өөрчлөлт, нэмэлт
хэрэгсэл төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж болно.
• Цэнэглэгчийг дотор хэрэглэ.
• Хадгалахыг хүссэн өгөгдөл, тухайлбал харилцах, цагалбарын тэмдэглэл зэргийн нөөц хуулбарыг хий.
Page 36
36 Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
• Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд төхөөрөмжийг үе үе анхны байдалд оруулж, унтраан, зайг
авч бай.
Эдгээр зөвлөмжүүдийг төхөөрөмж, зай, цэнэглэгч, аливаа дагалдах хэрэгсэлдээ нэгэн адил хэрэглэ.
Дахин боловсруулах
Хэрэглэсэн электрон бүтээгдхүүн, зай, баглаа боодлын материалаа үргэлж зориулалтын хаягдал цуглуулах цэгт
буцааж тушааж бай. Ингэснээр та хог хаягдал хяналтгүй хаягдахаас сэргийлж, материалыг дахин боловсруулах
ажиллагааг дэмжинэ. Бүтээгдхүүний байгаль орчны мэдээлэл, Nokia бүтээгдхүүнээ хэрхэн дахин боловсруулах
ажиллагаанд буцаах тухай мэдээллийг www.nokia.com/werecycle, буюу nokia.mobi/werecycle вэбсайтуудаас үз.
Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл
Тайлбар: Энэ төхөөрөмжийн гадаргын түрхэцэд никель агуулагдаагүй. Энэ төхөөрөмжийн гадаргад зэвэрдэггүй ган
агуулагддаг.
Бага насны хүүхдүүд
Таны төхөөрөмж ба түүний нэмэлт хэрэгслүүд тоглоом биш. Эдгээрт жижиг эд анги агуулагдаж болно. Тэдгээрийг бага
насны хүүхдээс хол байлга.
Ажиллах орчин
Энэхүү төхөөрөмжийг чихэндээ наан ердийн байрлалаар буюу биеэс дор хаяж 1.5 сантиметр (5/8 инч) зайтай ашиглах
үед RF-ийн удирдамжид заасан шаардлагад нийцнэ. Биедээ зүүж явах зориулалттай аливаа сав, бүсний хавчуурга,
тогтоогчид метал агуулагдаж болохгүй бөгөөд таны биеэс дээр заасан хэмжээнд байх ёстой.
Өгөгдлийн файл, зурвас илгээхийн тулд сүлжээнд сайн холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд холболт
сайн болох хүртэл өгөгдлийн файл буюу зурвас хойшлогдож болно. Дамжуулалт дуусах хүртэл ашиглалтын зайны
талаархи зааврыг баримтлах ёстой.
Төхөөрөмжийн эд ангиуд соронзон шинжтэй. Метал материал төхөөрөмжид татагдаж болно. Кредит карт буюу бусад
соронзон хадгалах хэрэгслийг төхөөрөмжийн ойр бүү байлга. Учир нь эдгээрт хадгалаастай мэдээлэл арчигдаж болно.
Эмнэлгийн төхөөрөмж
Радио дамжуулах төхөөрөмж, үүний дотор утасгүй утас ажиллуулахад хангалтгүй хамгаалалт бүхий эмнэлгийн
хэрэгслийн ажиллагаанд нөлөөлж болно. Эмнэлгийн хэрэгсэл гадны радио долгионы энергиэс хангалттай
хамгаалагдсан эсэхийг тухайн хэрэгслийг үйлдвэрлэгчээс буюу эмчээс асууж зөвлө. Хананд өлгөсөн дүрэм журмын
дагуу та төхөөрөмжөө унтраах ёстой бол унтраа. Эмнэлэг буюу эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд радио
долгионы энергид мэдрэмтгий төхөөрөмж хэрэглэж болно.
Суулгасан эмнэлгийн төхөөрөмж
Утасгүй төхөөрөмжийг зүрхний аппарат, суулгасан кардиовертер дефибриллятор зэрэг эмнэлгийн төхөөрөмжид
нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд дор хаяж 15.3 сантиметр (6 инч) зайтай байлгахыг эмнэлгийн төхөөрөмж
үйлдвэрлэгчид зөвлөж байна. Ийм хэрэгсэл бүхий хүмүүс дараах зүйлийг баримтлах хэрэгтэй:
• Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгслээс үргэлж 15.3 сантиметр (6 инч) хол байлга.
• Утасгүй төхөөрөмжийг цээжний халаасандаа бүү хийж яв.
• Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгслийн эсрэг талын чихэнд барьж ярь.
• Та эмнэлгийн хэрэгсэлд нөлөөлж байна гэж бодвол утасгүй төхөөрөмжийг унтраа.
• Суулгасан эмнэлгийн хэрэгслийн тухайд үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрд.
Утасгүй төхөөрөмжөө суулгасан эмнэлгийн хэрэгсэлтэй цуг хэрэглэх талаар асууж тодруулах зүйл байвал эмнэлгийн
үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлд.
Сонсголын аппарат
Зарим дижитал утасгүй төхөөрөмж сонсголын аппаратад нөлөөлж болно.
Page 37
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл 37
Тээврийн хэрэгсэл
Радио долгионы дохио нь моторт тээврийн хэрэгсэлд буруу суурилуулсан буюу хангалтгүй хамгаалсан электрон
системд, тухайлбал шатахуун шахах электрон систем, шарвалтын эсрэг электрон тоормозын систем, хурд удирдах
электрон систем, аваарын дэрний систем зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл тээврийн хэрэгсэл буюу
төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгчээс асууж тодруул.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх
ёстой. Суурилуулах болон үйлчилгээний ажлыг дутагдалтай хийж гүйцэтгэвэл аюултайгаас гадна тухайн
төхөөрөмжийн баталгааг хүчингүй болгож болно. Таны тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх төхөөрөмж зөв суурилагдсан
эсэх, зохистой ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалга. Төхөөрөмж, түүний эд анги, дагалдах хэрэгсэлтэй нэг дор
шатдаг шингэн, хий, бусад тэсрэх материал хадгалах буюу авч явж болохгүй. Аваарын дэр асар их хүчээр тэлэгддэгийг
сана. Төхөөрөмж буюу нэмэлт хэрэгслээ аваарын дэр гарч ирэх хэсэгт бүү байрлуул.
Нисэх онгоцонд суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх онгоцон дотор утасгүй теле төхөөрөмж хэрэглэвэл нисэх
онгоцны ажиллагаанд аюултай бөгөөд хуулинд харшилж болно.
Тэсэрч магадгүй орчин
Төхөөрөмжөө тэсэрч дэлбэрч болзошгүй агаар мандалтай ямар ч газар унтрааж бай. Өлгөсөн бүх зааврыг дагаж мөрд.
Ийм газар нэг оч хаяхад л тэсэрч дэлбэрэх буюу гал гарч хүний биед гэмтэл учруулах буюу хүний амь насанд ч хүрч
болно. Шатахуун дахин цэнэглэх цэгүүдэд, тухайлбал үйлчилгээний станцын шатахуун түгээгүүрийн дэргэд
төхөөрөмжөө унтрааж бай. Шатахууны депо, агуулах, түгээлтийн цэгүүд, химийн үйлдвэр, тэслэх дэлбэлэх ажиллагаа
явагдаж байгаа газрын хязгаарлалтуудыг дагаж мөрд. Тэсэрч дэлбэрч болзошгүй агаар мандалтай газруудыг гол
төлөв тодорхой тэмдэглэсэн байдаг. Төхөөрөмжөө унтраахыг зөвлөдөг газруудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүр,
усан онгоцны тавцангийн доорхи зай, химийн бодис дамжуулах, агуулах байгууламж, агаарт химийн бодис, үр тариа,
тоос, металын нунтаг зэрэг мөхлөг агуулагдаж байдаг газар орно. Энэ төхөөрөмжийг шингэрүүлсэн хий (пропан, бутан
зэрэг) хэрэглэдэг тээврийн хэрэгслийн ойролцоо хэрэглэхэд аюулгүй эсэхийг тодорхойлохдоо үйлдвэрлэгчээс нь
асууж тодруулах ёстой.
Яаралтай тусламжийн дуудлага
Анхаарах зүйл: Энэхүү төхөөрөмж радио дохио, утасгүй сүлжээ, утас кабелийн сүлжээ, хэрэглэгчийн программчилсан
функцүүдийг ашиглан ажилладаг. Таны төхөөрөмж интернетээр дамжуулан утасны дуудлага хийх боломжтой бол
интернет утас болон үүрэн утсаа хоёуланг нь идэвхжүүл. Энэхүү төхөөрөмж үүрэн утасны сүлжээ болон интернетээр
утасны дуудлага хийх функцүүдээ хоёуланг нь идэвхжүүлсэн үед яаралтай тусламжийн дугаар руу эдгээр хоёр замаар
дуудлага хийхийг оролдож болно. Бүх нөхцөл дэх холболтыг баталгаажуулах боломжгүй. Та эмнэлгийн яаралтай
тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага хийхдээ утасгүй төхөөрөмжид хэзээ ч бүрэн найдаж болохгүй.
Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ:
1 Төхөөрөмж асаагүй байвал асаа. Дохионы хүч хангалттай эсэхийг шалга. Таны төхөөрөмжөөс хамааран та
дараах алхмуудыг хийх шаардлагатай байж болно:
• Таны төхөөрөмж SIM карт ашигладаг бол түүнийг хий.
• Төхөөрөмж дотроо идэвхжүүлсэн дуудлагын тодорхой хязгаарлалтуудыг арилга.
• Горимоо Офлайн буюу Нислэг горимоос идэвхтэй горим руу шилжүүл.
2 Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч удаа "дуусга" товчийг дарж болно. Тэгээд утсыг дуудлага
хийхэд бэлэн болго.
3 Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай тусламжийн дугаарыг оруул. Яаралтай тусламжийн дугаар өөр өөр
байдаг.
4 Залга товчийг дар.
Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ шаардлагатай бүх мэдээллийг аль болох үнэн зөв өг. Таны утасгүй төхөөрөмж
осол болсон газар байгаа цорын ганц холбооны хэрэгсэл байж болно. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа
бүү тасал.
Гэрчилгээний мэдээлэл (SAR)
Энэхүү хөдөлгөөнт төхөөрөмж радио долгионтой холбоотой удирдамжийн шаардлагыг биелүүлж байна.
Page 38
38 Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
Таны хөдөлгөөнт төхөөрөмж радио дамжуулагч буюу хүлээн авагч юм. Энэ нь олон улсын удирдамжид заасан радио
долгионы хязгаараас хэтрэхгүй байхаар бүтээгдсэн. Эдгээр удирдамжийг бие даасан шинжлэх ухааны ICNIRP
байгууллагаас нас, эрүүл мэнд зэргийг үл харгалзан бүх хүнийг хамгаалахад чиглэсэн аюулгүй байдлын анхан шатны
шаардлагыг тусган боловсруулсан болно.
Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдамжид Тусгай шингээлтийн хувь буюу SAR хэмээх хэмжилтийн нэгжийг хэрэглэдэг.
ICNIRP-ын удирдамжид заасан SAR-ын хязгаар хэмжээ нь 10 грамм эд эсэд дундажаар 2,0 ватт/килограмм (В/кг)
байна. SAR-ын сорилыг явуулахдаа бүх туршсан давтамжийн долгион дээр төхөөрөмж хамгийн дээд хүчний түвшнээр
мэдээлэл дамжуулах үед стандарт ажиллагааны байршлыг ашиглан явуулна. Ажиллаж буй төхөөрөмжийн SAR-ын
түвшин дээд түвшний утгаас доогуур байж болно. Учир нь тус төхөөрөмж сүлжээнд л хүрэхэд шаардлагатай хүч
хэрэглэх зориулалттай. Энэхүү хэмжээ нь та сүлжээний суурь станцад хэр ойрхон байгаа зэрэг олон хүчин зүйлээс
хамааран өөрчлөгдөнө.
ICNIRP-ын удирдамжийн дагуу төхөөрөмжийг чихэндээ наан хэрэглэх үеийн SAR-ын хамгийн өндөр утга нь 0.82 Вт/
кг .
Төхөөрөмжийн нэмэлт хэрэгслийг хэрэглэхэд SAR-ын утга өөрчлөгдөж б олн о. SA R утг а нь туха йн ул сын тайл ан бо лон
туршилтын шаардлага, сүлжээний долгионоос хамааран өөр өөр байж болно. SAR-ын тухай нэмэлт мэдээлэл авъя
гэвэл www.nokia.com вэбсайтад тухайн бүтээгдхүүний танилцуулгаас үзэж болно.
Page 39
39
СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУХАЙ
МЭДЭГДЭЛ
NOKIA CORPORATION энэхүү RM-618 бүтээгдхүүн нь
1999/5/EC тоот удирдамжид заасан гол шаардлагууд
болон бусад холбогдох заалтуудтай нийцэж байгаа
болохыг үүгээр мэдэгдэж байна. Стандарт шаардлагыг
хангасан тухай мэдэгдлийг http://www.nokia.com/phones/
declaration_of_conformity/ хаягаар орж авч болно.
© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
Nokia, Nokia Connecting People, Navi нь "Nokia
Corporation"-ы барааны тэмдэг буюу бүртгэлтэй барааны
тэмдэг юм. Nokia tune нь "Nokia Corporation"-ы дууны
тэмдэг юм. Энд дурдсан бусад бүтээгдхүүн, компанийн
нэр нь тухайн эзэмшигчийнхээ барааны тэмдэг буюу
барааны нэр байж болно.
Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр
энэ баримт бичгийн агуулгыг хэсэгчлэн буюу бүтнээр нь
аль ч хэлбэрээр хувилах, дамжуулах, түгээх, хадгалахыг
хориглоно. Nokia тасралтгүй боловсронгуй болгох
бодлого хэрэгжүүлдэг. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр
энэ баримт бичигт тодорхойлсон аливаа бүтээгдхүүнийг
өөрчлөх, боловсронгуй болгох эрхтэй.
Includes RSA BSAFE cryptographic or security protocol
software from RSA Security.
Java is a trademark of Sun Microsystems, Inc.
Энэ бүтээгдхүүнийг "MPEG-4 Visual Patent Portfolio
License"-ийн дагуу дараах зориулалтаар ашиглахыг
зөвшөөрнө(i) хувийн хэрэгцээний буюу арилжааны бус
үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчийн "MPEG-4 Visual
Standard"-ын дагуу кодолсон мэдээлэлтэй холбоотой
хувийн болон арилжааны бус хэрэгцээнд (ii) лицензтэй
видео нийлүүлэгчийн нийлүүлсэн MPEG-4 видеотой
холбоотой хэрэгцээнд тус тус ашиглахыг зөвшөөрнө.
Өөр аливаа зориулалтаар лиценз олгохгүй бөгөөд
дурдахгүй. Нэмэлт мэдээлэл, тухайлбал сурталчилгаа,
дотоод хэрэгцээ болон арилжааны зориулалттай
холбоотой мэдээллийг "MPEG LA, LLC"-аас авч болно.
http://www.mpegla.com-ыг үз.
ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭНД
NOKIA БУЮУ ТҮҮНИЙ ЛИЦЕНЗИЙГ ЭЗЭМШИГЧ
АЛИВАА ЭТГЭЭД НЬ АЛИВАА МЭДЭЭЛЭЛ, ОРЛОГО
АЛДАГДАХ, ЭСХҮЛ ОНЦГОЙ, ТОХИОЛДЛЫН,
НӨХЦӨЛДСӨН БУЮУ ШУУД БУС АЛИВАА БАЙДЛААР
ҮҮССЭН ХОХИРЛЫГ ХАРИУЦАХГҮЙ.
ЭНЭХҮҮ БАРИМТ БИЧГИЙН АГУУЛГА НЬ
"БАЙГААГААРАА" БИЧИГДСЭН. ХОЛБОГДОХ
ХУУЛИАР ШААРДААГҮЙ БОЛ ЭНЭХҮҮ БАРИМТ
БИЧГИЙН ҮНЭН ЗӨВ, НАЙДВАРТАЙ БАЙДАЛ,
АГУУЛГЫН ТАЛААР ЯМАР НЭГЭН ТӨРЛИЙН
ИЛЭРХИЙ БУЮУ ДАЛД УТГАТАЙ БАТАЛГАА, ҮҮНИЙ
ДОТОР БАРААНЫ БОРЛОГДОХ ЧАДВАР БОЛОН
ТОДОРХОЙ ЗОРИЛГОД ТОХИРСОН ЭСЭХ ТАЛААР
(ГЭХДЭЭ ЭДГЭЭРЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ) БИТҮҮ
УТГАТАЙ БАТАЛГАА ГАРГААГҮЙ. NOKIA УРЬДЧИЛАН
МЭДЭГДЭЛГҮЙГЭЭР ЯМАР Ч ҮЕД ЭНЭХҮҮ БАРИМТ
БИЧГИЙГ ЗАСЧ ӨӨРЧЛӨХ БУЮУ ҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ
ЭРХТЭЙ.
Тухайн бүтээгдхүүн худалдаанд байгаа эсэх болон
эдгээр бүтээгдхүүний хэрэглээ, үйлчилгээ нь бүс
болгонд өөр өөр байна. Nokia-гийн борлуулагчаасаа
нэмэлт мэдээлэл авч, хэлний сонголт байгаа эсэхийг
асууна уу. Энэхүү төхөөрөмжид АНУ болон бусад улс
орны экспортын хууль, тогтоомжид хамаарах бараа,
таваар, технологи, программ хангамж орсон байж болно.
Хууль зөрчсөн өөрчлөлт хийхийг хориглоно.
Таны төхөөрөмжтэй хамт ирсэн гуравдагч этгээдийн
программыг Nokia-тай хамаарал, холбоогүй хувь хүн
буюу хуулийн этгээд зохиосон ба өмчилж байх
магадлалтай. Nokia гуравдагч этгээдийн программуудын
зохиогчийн болон оюуны өмчийн эрхийг эзэмшдэггүй
болно. Тийм учраас Nokia эцсийн хэрэглэгчийг дэмжих,
программын ажиллагаа, программ болон эдгээр
материалд байгаа мэдээллийн төлөө хариуцлага
хүлээхгүй. Nokia гуравдагч этгээдийн программд
баталгаа гаргахгүй. ПРОГРАММУУДЫГ АШИГЛАСНААР
ТА ТУХАЙН ПРОГРАММЫГ ХОЛБОГДОХ ХУУЛИАР
ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮРЭЭНД ШУУД БУЮУ ШУУД БУС
ЗАМААР ӨГСӨН БАТАЛГААГҮЙГЭЭР, БАЙГАА
БАЙДЛААР НЬ НИЙЛҮҮЛСНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ
БАЙГАА БОЛНО. ТҮҮНЧЛЭН NOKIA, ТҮҮНИЙ
САЛБАРУУД БАРААНЫ ӨМЧЛӨХ ЭРХ, БОРЛОГДОХ
ЧАДВАР, ТОДОРХОЙ ЗОРИЛГОД ТОХИРСОН ЭСЭХ,
МӨН ПРОГРАММ НЬ АЛИВАА ГУРАВДАГЧ
ЭТГЭЭДИЙН ПАТЕНТИЙН ЭРХ, ЗОХИОГЧИЙН ЭРХ,
БАРААНЫ ТЭМДЭГ, БУСАД ЭРХИЙГ ХӨНДӨӨГҮЙ
БОЛОХ (ГЭХДЭЭ ЭДГЭЭРЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ)
ТАЛААР ШУУД БÀ ШУУД БУСААР ЯМАР НЭГ
МЭДЭГДЭЛ, БАТАЛГАА ГАРГААГҮЙ БОЛОХЫГ
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА.
/Хэвлэл 1 MN
Page 40
40 Товъёог
Товъёог
Тэмдэг/тоо
IM (хормын зурвас) 20
microSD карт 10
Nokia-гийн дэмжлэгийн мэдээлэл 8
Ovi 32
PIN код 6
SIM карт 9
USB кабель холболт 14
А
аудио зурвасууд 20
ая 26
Б
бичвэр зурвас 18
бичвэр оруулах 16
бүртгэл 22
В
видео горим 24
видео клипүүд 24
вэб 31
Г
Галерей 30
горимууд 25
гэрэл 13
Д
дагалдах хэрэгсэл 29
данснууд 19
дохионы эрчим заагч 12
дуудлагууд 15
дуут зурвас 20
дуу хоолой бичигч 31
дэлгэц 26
дэмжлэг 8
З
зай 9
— цэнэглэж байна 11
зайны тэжээлийн түвшин заагч 12
зурвас бичих 16
зурвасууд 18
зурвасын тохиргоо 21
зурвасын төвийн дугаар 18
зургийн горим 24
зургууд 24
И
имэйл 19
интернет 31
К
камер 24
М
медиа тоглуулагч 22
мэйл 19
мэйлийн тохиргоо 19
Н
нууц үгүүд 6
нэвтрэх кодууд 6
нэмэлт 30
О
огноо ба цаг 26
оосор 15
Ө
өгөгдөл нөөцлөх 26
П
програм хангамжийн шинэчлэл 6, 7
Р
радио 23
С
санах ойн карт 10
синхрончлол 26
сэрүүлэг 30
Page 41
Т
таамнал бичвэр оруулах 16
товчлуурын түгжээ 13
товчлуурын хамгаалалт 13
товчнууд ба эд анги 8
тоглоом 30
тохиргоо 25
— дэлгэц 26
тохиргоо сэргээх 30
тохируулга 29
төлөв заагчид 12
төхөөрөмжийг асаах/унтраах 11
түргэн залгах 15
У
утасны тохиргоо 28
Ү
үйлдвэрийн тохиргоо, сэргээх 30
Ф
флэш зурвас 20
Х
хавсралтууд 19
хайлтын програм 31
хамгаалалтын код 6
холбогч 26
Товъёог 41
Ц
цэсүүд 17
Ч
чихэвч 14
Ш
шинэчлэл
— програм 6
— төхөөрөмжийн програм
хангамж 6, 7
шинэчлэлүүд 7
Э
эх дэлгэц 12