Nokia 5030 user Manual [ru]

Nokia 5030 хэрэглэгчийн гарын авлага
9214144
Хэвлэл 3
2 Агуулга

Агуулга

Аюулгүй байдал 3
Эхлэх 4
SIM карт, зайгаа хийх 4 SIM картыг авах 4 Зайг цэнэглэх 4 Асаах буюу унтраах 5
Таны утас 5
Товчнууд ба эд анги 5 Гол функцууд 6 Дуудлага хийх, авах 7 Текст бичих 7 Зурвас 8 Харилцахууд 8 Утасны дэвтэр хуваах 9 Радио 9 Гялсгуурыг асаах, унтраах 10
Ерөнхий мэдээлэл 11
Нэмэлт хэрэгсэл 11
Зай 11
Зай ба цэнэглэгчийн тухай мэдээлэл 11 Оригинал Nokia зайг таних зааварчилгаа 12
Төхөөрөмжөө арчлах 13
Дахин боловсруулах 13
Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл 13
Бага насны хүүхдүүд 13 Ажиллах орчин 13 Эмнэлгийн төхөөрөмж 13 Тээврийн хэрэгсэл 14 Тэсэрч магадгүй орчин 14 Яаралтай тусламжийн дуудлага 14 Гэрчилгээний мэдээлэл (SAR) 15
Аюулгүй байдал 3

Аюулгүй байдал

Энэхүү энгийн удирдамжийг уншина уу. Үүнийг дагаж мөрдөхгүй байвал аюултай эсвэл хууль зөрчих магадлалтай. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл хэрэглэх бүрэн гарын авлагыг уншина уу.

АЮУЛГҮЙ АСААХ

Утасгүй утас хэрэглэхийг хориглосон буюу ийм утас нь хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед тус төхөөрөмжийг бүү асаа.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬ

Орон нутгийн бүх хууль журмыг дагаж мөрд. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөрийн гарыг зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодоход зориул. Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа нэн тэргүүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг анхаарах ёстой.

ХӨНДЛӨНГИЙН ШУУГИАН

Утасгүй бүх төрлийн төхөөрөмж хөндлөнгийн шуугианд өртөмтгий байж болох учраас ийм шуугиан ажиллагаанд нь нөлөөлж болно.

ХОРИГ ХЯЗГААРЛАЛТ БҮХИЙ ГАЗАР УНТРАА

Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Төхөөрөмжийг нисэх онгоцон дотор болон эмнэлгийн төхөөрөмж, шатахуун, химийн бодис, тэсэлгээний бүсийн ойр унтраа.

МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Зөвхөн мэргэжлийн хүмүүс л энэхүү бүтээгдхүүнийг суурилуулах буюу засварлаж болно.

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ БА ЗАЙ

Зөвхөн зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл болон зай хэрэглэ. Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.

УСНЫ ХАМГААЛАЛТ

Таны төхөөрөмж усны хамгаалалтгүй. Тиймээс түүнийг хуурай байлга.
хлэх

Эхлэх

SIM карт, зайгаа хийх Энэ утсыг BL-5C зайтай ашиглах зориулалттай.
Аюулгүй авах. Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.
1 Арын тагийг суллахын тулд суллах товчийг дараад (1), тагийг өргө (2). Арын
тагийг авахын тулд дээш нь гулсуул (3). 2 Зайг өргөж ав (4). 3 SIM картаа хий (5). SIM картын алтан шар өнгөтэй контакт доошоо харсан,
налуу ирмэг нь төхөөрөмжийн доод ирмэг рүү харсан байх ёстойг анхаар. 4 Зай ба арын тагийг буцааж хий (6, 7, 8).

SIM картыг авах

Суллах пүршийг дараад (1), SIM картыг гулсуулж ав (2).
Зайг цэнэглэх Таны зай үйлдвэр дээр хагас цэнэглэгдсэн. Хэрэв төхөөрөмж цэнэг бага байгааг
заавал дараах ажиллагааг гүйцэтгэ:
1 Цэнэглэгчийг тогонд залга. 2 Цэнэглэгчийг төхөөрөмжид залга. 3 Төхөөрөмжийн цэнэг дүүрсэн болохыг заавал цэнэглэгчийг төхөөрөмжөөс
салгаж, дараа нь тогноос салга.
Таны утас 5
Зөвлөмж:Эрчим хүч хэмнэхийн тулд зай бүрэн цэнэглэгдэхэд цэнэглэгчийг салгаж бай.
Та зайгаа тодорхой хугацаанд цэнэглэх хэрэггүй бөгөөд та төхөөрөмжөө цэнэглэж байхдаа ашиглаж болно. Хэрэв зай бүрэн цэнэггүй болсон бол цэнэгийн хэмжээ заагч дэлгэц дээр гарч ирж, дуудлага хийж болох хэмжээнд хүртэл хэдэн минут болно.

Асаах буюу унтраах

Таслах товчийг удаан дар.
Утсыг зөвхөн ердийн ажиллах нөхцөлд л ашигла.
Таны төхөөрөмж дотор болон гадна антентай байж болно. Антен дамжуулах буюу хүлээн авч байгаа үед шаардлагагүй бол антений хэсэгт хүрэхээс зайлсхий. Антенд хүрэх нь холбооны чанарт нөлөөлөх бөгөөд илүү их цахилгаан ашиглан ажиллаж, зайны цэнэг хурдан дуусахад хүргэж болно.

Таны утас

Товчнууд ба эд анги

1
2 Дэлгэц
3 Сонгох товчнууд
4 Navi™ товч; цаашид гүйлгэх
5 Залгах товч
6 Таслах/Асаах товч
7 Товчлуур
Сонсголын хэсэг
товч гэх
Loading...
+ 11 hidden pages