Nokia 1600 хэрэглэгчийн
гарын авлага
9255473
Дугаар 2 MN
СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ
NOKIA CORPORATION энэхүү RH-64 бүтээгдхүүн нь Зөвлөлийн
дараах удирдамжийн заалтуудтай нийцэж байгаа болохыг бүрэн
хариуцлагатайгаар мэдэгдэж байна: 1999/5/EC.
Стандарт шаардлагыг хангасан тухай мэдэгдлийн хувь
http://www.nokia.com/phones/declaration_of_conformity/ хаяг дээр бий.
Хэрээслэж дарсан дугуйтай хогийн сав нь Европын Холбооны
хүрээнд тус бүтээгдхүүнийг ашиглалтаас гарахад нь тусгай
цэгт цуглуулах ёстойг харуулна. Энэ дүрэм таны төхөөрөмж
төдийгүй ийм тэмдэг бүхий бүх хэрэгсэлд хамаатай. Эдгээр
бүтээгдхүүнийг хотын ангилаагүй хог хаягдал байдлаар
бүү хая.
Copyright© 2007 Nokia. Зохиогчийн бүх эрх хадгалагдана.
Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэ баримт
бичгийн агуулгыг хэсэгчлэн буюу бүтнээр нь аль ч хэлбэрээр
хувилах, дамжуулах, түгээх, хадгалахыг хориглоно.
US Patent No 5818437 and other pending patents. T9 text input
software Copyright© 1997-2007. Tegic Communications, Inc. All rights
reserved.
Nokia, Nokia Connecting People, Xpress-on нь «Nokia Corporation»-ы
барааны тэмдэг буюу бүртгэлтэй барааны тэмдэг юм. Энд дурдсан
бусад бүтээгдхүүн, компанийн нэр нь тухайн эзэмшигчийнхээ
барааны тэмдэг буюу барааны нэр байж болно.
Nokia ая нь «Nokia Corporation»-ы дууны тэмдэг юм.
Nokia тасралтгүй боловсронгуй болгох бодлого хэрэгжүүлдэг.
Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ баримт бичигт тодорхойлсон
аливаа бүтээгдхүүнийг өөрчлөх, боловсронгуй болгох эрхтэй.
Ямар ч нөхцөлд Nokia алдсан мэдээлэл буюу орлого, мөн ямар нэг
байдлаар учирсан аливаа онцгой, гэнэтийн, учир шалтгаантай буюу
шууд бус хохирлыг хариуцахгүй.
Энэхүү баримт бичгийн агуулга нь «байгаагаараа» бичигдсэн.
Холбогдох хуулиар шаардаагүй бол энэхүү баримт бичгийн үнэн
зөв, найдвартай байдал, агуулгын талаар ямар нэгэн төрлийнг
илэрхий буюу далд утгатай баталгаа, үүний дотор борлогдох буюу
тодорхой зорилгод нийцэх битүү утгатай баталгаа гаргаагүй. Nokia
урьдчилан мэдэгдэлгүйгээр ямар ч үед энэхүү баримт бичгийг засч
өөрчлөх буюу үүнээс татгалзах эрхтэй.
Тухайн бүтээгдхүүн худалдаанд байх эсэх нь бүс болгонд өөр өөр
байна. Энэ талаар хамгийн ойр орших Nokia-гийн борлуулагчаас
асууж лавлана уу.
Энэхүү төхөөрөмжид АНУ болон бусад улс орны экспортын хууль,
тогтоомжид хамаарах бараа, таваар, технологи, программ хангамж
орсон байж болно. Хууль зөрчсөн өөрчлөлт хийхийг хориглоно.
9255473 / Дугаар 2 MN
Агуулга
Таны аюулгүй байдлын төлөө ............................................. 6
Ерөнхий мэдээлэл .............................................................12
Нэвтрэх код .........................................................................................12
Ойг хуваах ...........................................................................................13
1 Эхлэх ............................................................................... 14
Товчнууд ба эд анги ...........................................................................14
SIM карт, зай хийх ...............................................................................15
Зайг цэнэглэх ......................................................................................16
Асаах буюу унтраах ............................................................................17
Демо режим .........................................................................................18
Идэвхгүй режим дэх дөт замууд ........................................................18
Товчлуурыг түгжих ..............................................................................19
Бугуйн оосор ......................................................................................19
2 Залгах функцууд ............................................................. 20
Дуудлага хийх ба дуудлага хүлээн авах ...........................................20
Чанга яригч .........................................................................................21
3 Текст бичих...................................................................... 22
4 Цэсийн функцууд ............................................................ 24
Мессеж ................................................................................................24
Утасны жагсаалт ................................................................................28
Дуудлагын бүртгэл .............................................................................29
Тохиргоо .............................................................................................30
Цаг .......................................................................................................36
Санамжууд .........................................................................................37
Нэмэлт ................................................................................................37
SIM үйлчилгээ ....................................................................................39
5 Зайны тухай мэдээлэл.................................................... 40
Цэнэглэх, цэнэггүй болгох ..................................................................40
Оригинал Nokia зайг таних зааварчилгаа .........................................42
6 Нэмэлт хэрэгсэл .............................................................. 46
Арчилгаа, үйлчилгээ .......................................................... 47
Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл....................... 50
6
Таны аюулгүй байдлын төлөө
Таны аюулгүй байдлын төлөө
Энэхүү энгийн удирдамжийг уншина уу. Үүнийг
дагаж мөрдөхгүй байвал аюултай эсвэл хууль зөрчих
магадлалтай. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл хэрэглэх бүрэн
гарын авлагыг уншина уу.
АЮУЛГҮЙ АСААХ
Утасгүй утас хэрэглэхийг хориглосон буюу ийм
утас нь хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу аюул
учруулж болзошгүй үед тус төхөөрөмжийг бүү
асаа.
ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА
Орон нутгийн бүх хуулийг дагаж мөрд. Тээврийн
хэрэгсэл жолоодож байхдаа гараа үргэлж
чөлөөтэй байлга. Тээврийн хэрэгсэл жолоодож
байхдаа нэн тэргүүнд замын аюулгүй байдлыг
анхаарах ёстой.
ХӨНДЛӨНГИЙН ШУУГИАН
Утасгүй бүх төрлийн төхөөрөмж хөндлөнгийн
шуугианд өртөмтгий байж болох учраас ийм
шуугиан ажиллагаанд нь нөлөөлж болно.
7
Таны аюулгүй байдлын төлөө
ЭМНЭЛЭГТ БАЙХДАА УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Эмнэлгийн
тоног төхөөрөмжийн ойр байхдаа утасгүй
төхөөрөмжөө унтраа.
НИСЭХ ОНГОЦОН ДОТОР УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Утасгүй
төхөөрөмж нисэх онгоцон дотор хөндлөнгийн
шуугиан үүсгэж болно.
ШАТАХУУН АВЧ БАЙХДАА УНТРААЖ БАЙ
Тус төхөөрөмжийг шатахуун цэнэглэх цэг дээр
бүү хэрэглэ. Шатахуун буюу химийн бодисын
ойролцоо бүү хэрэглэ.
ТЭСРЭЛТ ХИЙЖ БАЙГАА ГАЗРЫН ОЙРОЛЦОО
УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Тэсрэлт хийж
байгаа газар төхөөрөмжийг бүү хэрэглэ.
БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭ
Зөвхөн бүтээгдхүүний баримт бичигт
тайлбарласан ердийн байдлаар хэрэглэ.
Шаардлагагүй үед антенд бүү хүр.
8
Таны аюулгүй байдлын төлөө
МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Зөвхөн мэргэжлийн хүмүүс л энэхүү
бүтээгдхүүнийг суурилуулах буюу засварлаж
болно.
НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ БА ЗАЙ
Зөвхөн зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл болон
зай хэрэглэ. Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.
УСНЫ ХАМГААЛАЛТ
Таны төхөөрөмж усны хамгаалалтгүй. Тиймээс
түүнийг хуурай байлга.
НӨӨЦ ХУУЛБАР
Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал
мэдээллийнхээ нөөц хуулбарыг хийж, бичгээр
бүртгэл хөтлөхөө бүү мартаарай.
БУСАД ТӨХӨӨРӨМЖТЭЙ ХОЛБОХ
Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо
аюулгүй байдлын дэлгэрэнгүй зааврыг үзэхийн
тулд хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу.
Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.
9
Таны аюулгүй байдлын төлөө
ЯАРАЛТАЙ ДУУДЛАГА
Төхөөрөмжийн утасны функц ажиллаж байгаа
эсэх, мөн сүлжээтэй эсэхийг шалга. Дэлгэцийг
хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч
удаа "дуусга" товчийг дарж болно. Тэгээд утсыг
идэвхгүй байдалд эргүүлэн оруул. Яаралтай
тусламжийн дугаараа оруулаад "залга" товчийг
дар. Байрлалаа хэлж өг. Таныг утсаа тавьж
болно гэх хүртэл дуудлагаа бүү тасал.
Таны төхөөрөмжийн тухай
■
Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй
төхөөрөмжийг EGSM 900, GSM 1800 сүлжээнд хэрэглэхийг
зөвшөөрсөн. Сүлжээний талаар нэмэлт мэдээлэл авъя
гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Энэхүү төхөөрөмжийн функцүүдийг ашиглахдаа бүх
хуулийг дагаж мөрдөн, орон нутгийн зан заншил, бусдын
хувийн нууц, хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн
эрхийг хүндэтгэнэ үү.
10
Таны аюулгүй байдлын төлөө
Анхааруулга: Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад
функцийг хэрэглэхийн тулд төхөөрөмжийг асаасан
байх ёстой. Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн
шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед
төхөөрөмжийг бүү асаа.
Сүлжээний үйлчилгээ
■
Утсаа ашиглахын тулд та утасгүй холбооны үйлчилгээ
үзүүлэгчээс үйлчилгээ авах ёстой. Төхөөрөмжийн олон
функц нь сүлжээний тусгай үйлчилгээ шаарддаг. Эдгээр
үйлчилгээ нь сүлжээ болгонд байхгүй; зарим сүлжээний
үйлчилгээг ашиглахаасаа өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ
тусгай тохиролцоо хийх шаардлагатай байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч танд зааварчилгаа өгч, ямар
үнэ өртөгтэйг тайлбарлана. Зарим сүлжээ сүлжээний
үйлчилгээг ашиглахад тань нөлөөлөх хязгаарлалтуудтай
байж болно. Тухайлбал, зарим сүлжээ нь бүх хэлний үсэг
болон үйлчилгээг танихгүй байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн зарим
функцийг идэвхгүй болгохыг хүссэн байж болно. Ингэсэн
тохиолдолд эдгээр функц нь таны төхөөрөмжийн цэс дээр
гарч ирэхгүй. Таны төхөөрөмж цэсийн нэр, дараалал, дүрс
11
Таны аюулгүй байдлын төлөө
зэргийг өөрчлөх тусгай тохиргоотой байж болно. Нэмэлт
мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Цэнэглэгч ба нэмэлт хэрэгсэл
■
Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж,
цэнэглэгчээс нь салгаж бай.
Энэхүү төхөөрөмжинд цэнэглэгч авч хэрэглэхдээ загварын
дугаарыг нь шалга. Энэхүү төхөөрөмжийг AC-2, ACP-7,
ACP-12 цэнэглэгчийн тогоор тэжээж байгаа үед хэрэглэх
зориулалттай.
Анхааруулга: Зөвхөн Nokia-гаас энэхүү загварт
хэрэглэхийг зөвшөөрсөн зай, цэнэглэгч, нэмэлт
хэрэгслийг хэрэглэ. Бусад аливаа төрлийн зай,
цэнэглэгч, нэмэлт хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд
баталгаа хүчингүй болохоос гадна аюултай байж
болно.
Зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл байдаг эсэхийг
борлуулагчаасаа асууж тодруул. Нэмэлт хэрэгслийн
цахилгааны утсыг салгахдаа цахилгааны утаснаас бус
харин залгуураас барьж тат.
Ерөнхий мэдээлэл
Нэвтрэх код
■
Утасны хамт очих хамгаалалтын код нь утсыг тань
•
зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална. Урьдчилан
тохируулсан код нь 12345.
SIM картын хамт очих PIN код нь картыг тань
•
зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.
SIM картын хамт очих PIN2 код нь зарим үйлчилгээ рүү
•
нэвтрэхэд шаардагдана.
PUK, PUK2 кодууд SIM карттай хамт ирж болно. Хэрэв
•
та PIN буюу PIN2 кодыг дараалан гурван удаа буруу
оруулбал, танаас PUK буюу PUK2 кодыг нэхнэ. Хэрэв
танд ийм кодууд байхгүй бол орон нутгийн үйлчилгээ
үзүүлэгчдээ хандана уу.
Утасныхаа нэвтрэх кодууд болон хамгаалалтын тохиргоог
тохируулахын тулд Цэс > Тохиргоо > Хамгаалалтын
тохиргоо гэж ор.
Ойг хуваах
■
Энэхүү төхөөрөмжийн дараах функцүүд ойгоо хуваадаг
байж болно: Мессеж, Утасны жагсаалт, Ая зохиогч.
Эдгээр функцийн нэг буюу түүнээс олныг нь ажиллуулбал
ойг хуваалцаж байгаа бусад функцэд ногдох ойг
багасгаж болно. Жишээ нь олон мессеж хадгалбал тус
төхөөрөмжид байгаа хамаг ойг эзэлж болно. Таныг
ойноос хуваалцдаг нэг функц ажиллуулах гэхэд ой дүүрэн
байна гэсэн мессеж дэлгэцэн дээр гарч болно. Энэ
тохиолдолд цааш үргэлжлүүлэхээсээ өмнө хуваалцдаг
ойнд хадгалагдсан мэдээллийн заримыг устга. Утасны
жагсаалт зэрэг зарим функц бусад функцтэй хуваалцдаг
ойноос гадна тусгайлан хуваарилсан тодорхой хэмжээний
ойтой байж болно.
1. Эхлэх
Товчнууд ба эд анги
■
Утас ашиглахад бэлэн, ямар
ч тэмдэгт дараагүй байгаа нөхцөлд
утас идэвхгүй режимд байна.
Сүлжээний эрчим (1)
•
Зайны цэнэгийн түвшин (2)
•
Сонгох товчны функцууд (3)
•
Сонгох товчнууд (4)
•
Гүйлгэх товчнууд (5)
•
Залгах товч (6)
•
Таслах товч болон унтраах
•
товч (7)
Товчлуур (8)
•
SIM карт, зай хийх
■
Бүх SIM картыг бага насны хүүхдээс хол байлга.
SIM картын үйлчилгээ байгаа эсэх, энэ үйлчилгээг
ашиглах тухай мэдээлэл авъя гэвэл SIM карт
борлуулагчдаа хандана уу. Энэ нь үйлчилгээ үзүүлэгч,
сүлжээний оператор буюу бусад борлуулагч байж болно.
Арын тагийг суллах товч (1)-ийг дарж, тагийг сөхөж
1.
(2, 3) ав. Зайг хавчсан тогтоогчоос нь дээш өргөж,
ав (4).
SIM картны гэрийг хавчсан тогтоогчоос нь дээш
2.
болгоомжтой өргө (5). SIM картыг хийхдээ, ташуу
буланг баруун дээд талд, алтан шаргал контактыг
доош нь харуулсан (6) байна. SIM картын гэрийг (7)
хаагаад, түүнийг байранд нь оруулж түгжихийн тулд
дээрээс нь дар. Зайг хий (8, 9).
Зайг цэнэглэх
■
Цэнэглэгчийг хувьсах гүйдлийн тогонд
1.
залга.
Цэнэглэгчийн залгуурыг утасны доор
2.
байх үүрэнд залга. Зайн заагуур
дээшилж доошилж эхэлнэ.
Хэрэв Цэнэглэх-гүй байна гэсэн бичиг гарвал, жаахан
хүлээгээд, цэнэглэгчээс салган, буцааж залгаад,
дахиад нэг үз. Ингээд ч цэнэглэж болохгүй байвал
борлуулагчдаа ханд.
Зай бүрэн цэнэглэгдэхэд зайн тэмдэг дээш доош
3.
гүйхээ болино. Цэнэглэгчийг утас, хувьсах гүйдлийн
тогноос тус тус салга.
Асаах буюу унтраах
■
Таслах товчийг хэдэн хором дар.
Утсыг зөвхөн ердийн ажиллах
нөхцөлд л ашигла.
Таны төхөөрөмж гадна антентай юм байна. Антенаа бүрэн
сунга.
Тайлбар: Бусад радио дамжуулагч төхөөрөмжийн
нэг адил төхөөрөмж асаалттай байхад
шаардлагагүй үед антенд бүү хүр. Антенд хүрэх нь
дуудлагын чанарт нөлөөлж, хэрэгцээнээсээ илүү
их цахилгааны түвшинд ажиллахад хүргэж болно.
Антены ажиллагаа болон зайны ашиглах хугацааг
сайжруулахын тулд төхөөрөмжийг ажиллаж
байхад антенд хүрэхээс
зайлсхий.
Тайлбар: Энэ холбогч статик
цахилгаанд мэдрэмтгий тул
түүнд хүрэхээс зайлсхий.
Демо режим
■
Та утасныхаа зарим функцийг хэрхэн ашиглахыг эндээс
үзэж болно. SIM картыг суулгаагүй бол Демо > Үндэс,
Дэлгэрэнгүй эсвэл Тоглоом гэж ор.
SIM картыг суулгасан бол Цэс > Нэмэлт > Демонстрац >
Үндэс эсвэл Дэлгэрэнгүй гэж ор.
Идэвхгүй режим дэх дөт замууд
■
Дуудлагын бүртгэл-д нэвтрэхийн тулд дээш гүйлгэ.
Утасны жагсаалт-д хадгалсан нэр, дугаар руу нэвтрэхийн
тулд доош нь гүйлгэ.
Мессеж бичихийн тулд зүүн тийш нь гүйлгэ.
Демо режим рүү нэвтрэхийн тулд баруун тийш нь гүйлгэ.
Ярьдаг цагийг идэвхжүүлэхийн тулд * товчийг удаан дар.
Залгасан дугаарын жагсаалт руу орохын тулд залгах
товчийг нэг удаа дар. Хүссэн нэр, дугаар руу гүйлгэн
аваачаад, тухайн дугаар руу залгахын тулд залгах
товчийг дар.