
Nokia 1110i/1112
хэрэглэгчийн
гарын авлага
9255487
дугаар 1 MN

СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ТУХАЙ
МЭДЭГДЭЛ
NOKIA CORPORATION энэхүү RH-93 бүтээгдхүүн нь
1999/5/EC тоот удирдамжид заасан гол шаардлагууд
болон бусад холбогдох заалтуудтай нийцэж байгаа
болохыг үүгээр мэдэгдэж байна.
Стандарт шаардлагыг хангасан тухай мэдэгдлийг
http://www.nokia.com/phones/declaration_of_conformity/
хаягаар орж авч болно.
Хэрээслэж дарсан дугуйтай хогийн
сав нь Европын Холбооны хүрээнд тус
бүтээгдхүүнийг ашиглалтаас гарахад нь
тусгай цэгт цуглуулах ёстойг харуулна. Энэ
дүрэм таны төхөөрөмж төдийгүй ийм тэмдэг
бүхий бүх хэрэгсэлд хамаатай. Эдгээр
бүтээгдхүүнийг хотын ангилаагүй хог хаягдал
байдлаар бүү хая.

Copyright © 2007 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан.
Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр
энэ баримт бичгийн агуулгыг хэсэгчлэн буюу бүтнээр
нь аль ч хэлбэрээр хувилах, дамжуулах, түгээх,
хадгалахыг хориглоно.
US Patent No 5818437 and other pending patents.
T9 text input software Copyright © 1997-2007. Tegic
Communications, Inc. All rights reserved.
Nokia, Nokia Connecting People нь “Nokia Corporation”ы барааны тэмдэг буюу бүртгэлтэй барааны тэмдэг
юм. Энд дурдсан бусад бүтээгдхүүн, компанийн нэр нь
тухайн эзэмшигчийнхээ барааны тэмдэг буюу барааны
нэр байж болно.
Nokia ая нь “Nokia Corporation”-ы дууны тэмдэг юм.
Nokia тасралтгүй боловсронгуй болгох бодлого
хэрэгжүүлдэг. Nokia урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ
баримт бичигт тодорхойлсон аливаа бүтээгдхүүнийг
өөрчлөх, боловсронгуй болгох эрхтэй.
Ямар ч нөхцөлд Nokia алдсан мэдээлэл буюу орлого,
мөн ямар нэг байдлаар учирсан аливаа онцгой,
гэнэтийн, учир шалтгаантай буюу шууд бус хохирлыг
хариуцахгүй.

Энэхүү баримт бичгийн агуулга нь “байгаагаараа”
бичигдсэн. Холбогдох хуулиар шаардаагүй бол энэхүү
баримт бичгийн үнэн зөв, найдвартай байдал, агуулгын
талаар ямар нэгэн төрлийн илэрхий буюу далд утгатай
баталгаа, үүний дотор борлогдох буюу тодорхой
зорилгод нийцэх битүү утгатай баталгаа гаргаагүй. Nokia
урьдчилан мэдэгдэлгүйгээр ямар ч үед энэхүү баримт
бичгийг засч өөрчлөх буюу үүнээс татгалзах эрхтэй.
Тухайн бүтээгдхүүн худалдаанд байх эсэх нь бүс
болгонд өөр өөр байна. Энэ талаар хамгийн ойр орших
Nokia-гийн борлуулагчаас асууж лавлана уу.
ЭНЭХҮҮ ТӨХӨӨРӨМЖИД АНУ БОЛОН БУСАД
УЛС ОРНЫ ЭКСПОРТЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИД
ХАМААРАХ БАРАА, ТАВААР, ТЕХНОЛОГИ, ПРОГРАММ
ХАНГАМЖ ОРСОН БАЙЖ БОЛНО. ХУУЛЬ ЗӨРЧСӨН
ӨӨРЧЛӨЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО.
9255487/дугаар 1 MN
4 5

А гу ул га
Агуулга
Таны аюулгүй байдлын төлөө ........................ 7
Ерөнхий мэдээлэл ........................................... 15
Нэвтрэх код ....................................................................15
Ойг хуваах ......................................................................16
1. Эхлэх .............................................................. 17
Хэрхэн эхлэх тухай ........................................................17
SIM карт, зай хийх ..........................................................18
Зайг цэнэглэх .................................................................19
Асаах буюу унтраах .......................................................20
Демо режим ....................................................................22
Идэвхгүй режим дэх дөт замууд ...................................22
Товчлуурыг түгжих .........................................................23
2. Залгах функцууд .......................................... 24
Дуудлага хийх ба дуудлага хүлээн авах ......................24
Чанга яригч .....................................................................25
3. Текст бичих ...................................................26

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өА г уу л г а
4. Цэсийн функцууд ......................................... 28
Мессеж............................................................................28
Утасны жагсаалт ............................................................33
Дуудлагын бүртгэл .........................................................35
Тохиргоо ..........................................................................36
Цаг ..................................................................................43
Санамжууд .....................................................................44
Нэмэлт ............................................................................44
SIM үйлчилгээ ................................................................47
5. Зайны тухай мэдээлэл................................48
Цэнэглэх, цэнэггүй болгох .............................................48
Оригинал Nokia зайг таних зааварчилгаа ....................51
6. Нэмэлт хэрэгсэл ........................................... 55
Арчилгаа, үйлчилгээ ....................................... 56
Аюулгүй байдлын тухай нэмэлт
мэдээлэл ...........................................................59
6 7

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өА г уу л г а
Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өА г уу л г а
Таны аюулгүй байдлын
төлөө
Энэхүү энгийн удирдамжийг уншина уу. Үүнийг
дагаж мөрдөхгүй байвал аюултай эсвэл хууль
зөрчих магадлалтай. Нэмэлт мэдээлэл авъя
гэвэл хэрэглэх бүрэн гарын авлагыг уншина уу.
АЮУЛГҮЙ АСААХ
Утасгүй утас хэрэглэхийг хориглосон
буюу ийм утас нь хөндлөнгийн
шуугиан үүсгэх буюу аюул учруулж
болзошгүй үед утсыг бүү асаа.

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН
ТЭРГҮҮНД ТАВИНА
Орон нутгийн бүх хуулийг дагаж
мөрд. Тээврийн хэрэгсэл жолоодож
байхдаа гараа үргэлж чөлөөтэй
байлга. Тээврийн хэрэгсэл жолоодож
байхдаа нэн тэргүүнд замын аюулгүй
байдлыг анхаарах ёстой.
ХӨНДЛӨНГИЙН ШУУГИАН
Утасгүй бүх утас хөндлөнгийн
шуугианд өртөмтгий байж болох
учраас ийм шуугиан ажиллагаанд нь
нөлөөлж болно.
ЭМНЭЛЭГТ БАЙХДАА УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ойр
байхдаа утсаа унтраа.
8 9

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
НИСЭХ ОНГОЦОН ДОТОР УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд.
Утасгүй төхөөрөмж нисэх онгоцон
дотор хөндлөнгийн шуугиан үүсгэж
болно.
ШАТАХУУН АВЧ БАЙХДАА УНТРААЖ
БАЙ
Шатахуун цэнэглэх цэг дээр утас
бүү хэрэглэ. Шатахуун буюу химийн
бодисын ойролцоо бүү хэрэглэ.
ТЭСРЭЛТ ХИЙЖ БАЙГАА ГАЗРЫН
ОЙРОЛЦОО УНТРААЖ БАЙ
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд.
Тэсрэлт хийж байгаа газар утсыг бүү
хэрэглэ.
БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭ
Зөвхөн бүтээгдхүүний баримт бичигт
тайлбарласан ердийн байдлаар
хэрэглэ. Шаардлагагүй үед антенд
бүү хүр.

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Зөвхөн мэргэжлийн хүмүүс л энэхүү
бүтээгдхүүнийг суурилуулах буюу
засварлаж болно.
НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ БА ЗАЙ
Зөвхөн зөвшөөрөгдсөн нэмэлт
хэрэгсэл болон зай хэрэглэ.
Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.
УСНЫ ХАМГААЛАЛТ
Таны утас усны хамгаалалтгүй.
Тиймээс түүнийг хуурай байлга.
НӨӨЦ ХУУЛБАР
Утсандаа хадгалсан бүх чухал
мэдээллийнхээ нөөц хуулбарыг
хийж, бичгээр бүртгэл хөтлөхөө бүү
мартаарай.
10 11

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
БУСАД ТӨХӨӨРӨМЖТЭЙ ХОЛБОХ
Бусад аливаа төхөөрөмжтэй
холбохдоо аюулгүй байдлын
дэлгэрэнгүй зааврыг үзэхийн тулд
хэрэглэгчийн гарын авлагыг уншина
уу. Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.
ЯАРАЛТАЙ ДУУДЛАГА
Утас тань асаалттай, сүлжээтэй
байх ёстой. Дэлгэцийг хоосон
болгож, эхний байдалд нь эргүүлж
оруулахын тулд хэрэгтэй бол хэдэн
ч удаа “дуусга” товчийг дарж болно.
Яаралтай тусламжийн дугаараа
оруулаад “залга” товчийг дар.
Байрлалаа хэлж өг. Таныг утсаа
тавьж болно гэх хүртэл дуудлагаа бүү
тасал.

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
Таны төхөөрөмжийн тухай
n
Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй
төхөөрөмжийг EGSM 900, GSM 1800 сүлжээнд
хэрэглэхийг зөвшөөрсөн. Сүлжээний талаар
нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ
үзүүлэгчдээ хандана уу.
Энэхүү төхөөрөмжийн функцүүдийг ашиглахдаа
бүх хуулийг дагаж мөрдөн, бусдын хувийн нууц,
хууль ёсны эрхийг хүндэтгэж байна уу.
Анхааруулга: Энэ төхөөрөмжийн
сэрүүлгээс бусад функцийг хэрэглэхийн
тулд төхөөрөмжийг асаасан байх
ёстой. Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн
шуугиан үүсгэх буюу аюул учруулж
болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.
Сүлжээний үйлчилгээ
n
Утсаа ашиглахын тулд та утасгүй холбооны
үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авах ёстой.
Төхөөрөмжийн олон функц нь утасгүй сүлжээний
12 13

Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
Т а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө өТ а н ы а ю у л г ү й б а й д л ы н т ө л ө ө
үйлчилгээнээс хамаарч ажилладаг. Эдгээр
сүлжээний үйлчилгээ нь сүлжээ болгонд байхгүй
эсвэл сүлжээний үйлчилгээг ашиглахаасаа өмнө
үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай тохиролцоо
хийх шаардлагатай байж болно. Таны үйлчилгээ
үзүүлэгч танд дээрх үйлчилгээг ашиглах
нэмэлт зааварчилгаа өгч, ямар үнэ өртөгтэйг
тайлбарлах хэрэгтэй байж болно. Зарим сүлжээ
сүлжээний үйлчилгээг ашиглахад тань нөлөөлөх
хязгаарлалтуудтай байж болно. Тухайлбал,
зарим сүлжээ нь бүх хэлний үсэг болон
үйлчилгээг танихгүй байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн
зарим функцийг идэвхгүй болгохыг хүссэн байж
болно. Ингэсэн тохиолдолд эдгээр функц нь
таны төхөөрөмжийн цэс дээр гарч ирэхгүй. Таны
төхөөрөмж тусгай тохиргоотой байж болно.
Тухайлбал цэсийн нэр, дараалал, дүрсийг
тохируулсан байж болно. Нэмэлт мэдээлэл авъя
гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.

Е рө нх ий м эд э э л элТ ан ы аю ул гү й ба йд лы н тө лө ө
Цэнэглэгч ба нэмэлт хэрэгсэл
n
Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа
унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.
Энэхүү төхөөрөмжинд цэнэглэгч авч хэрэглэхдээ
загварын дугаарыг нь шалга. Энэхүү
төхөөрөмжийг AC-2, ACP-7, ACP-12 маркийн
цэнэглэгчтэй хэрэглэх зориулалттай.
Анхааруулга: Зөвхөн Nokia-гаас энэхүү
загварт хэрэглэхийг зөвшөөрсөн зай,
цэнэглэгч, нэмэлт хэрэгслийг хэрэглэ.
Бусад аливаа төрлийн зай, цэнэглэгч,
нэмэлт хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд
баталгаа хүчингүй болохоос гадна
аюултай байж болно.
Зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгсэл байдаг эсэхийг
борлуулагчаасаа асууж тодруул.
14 15

Е рө нх ий м эд э э л элТ ан ы аю ул гү й ба йд лы н тө лө ө
Е рө нх ий м эд э э л элТ ан ы аю ул гү й ба йд лы н тө лө ө
Ерөнхий мэдээлэл
Нэвтрэх код
n
• Утасны хамт очих хамгаалалтын код нь утсыг
тань зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.
Урьдчилан тохируулсан код нь 12345.
• SIM картын хамт очих PIN код нь картыг тань
зөвшөөрөлгүй хэрэглэхээс хамгаална.
• SIM картын хамт очих PIN2 код нь зарим
үйлчилгээ рүү нэвтрэхэд шаардагдана.
• PUK, PUK2 кодууд SIM карттай хамт ирж
болно. Хэрэв та PIN буюу PIN2 кодыг
дараалан гурван удаа буруу оруулбал, танаас
PUK буюу PUK2 кодыг нэхнэ. Хэрэв танд ийм
кодууд байхгүй бол орон нутгийн үйлчилгээ
үзүүлэгчдээ хандана уу.
Утасныхаа нэвтрэх кодууд болон хамгаалалтын
тохиргоог тохируулахын тулд Цэс > Тохиргоо >
Хамгаалалтын тохиргоо гэж ор.

Э хл эхЕ рө нх ий м эд э э л эл
Ойг хуваах
n
Энэхүү төхөөрөмжийн дараах функцүүд санах
ойг хуваан хэрэглэж болно: Мессеж, Утасны
жагсаалт, Ая зохиогч. Эдгээр функцүүдийн
нэг буюу хэд хэдийг ашиглах тохиолдолд санах
ойг хувааж хэрэглэх бусад функцүүдийн санах
ойг багасгаж болно. Жишээ нь олон мессеж
хадгалбал тус төхөөрөмжид байгаа хамаг
ойг эзэлж болно. Та нэгдсэн санах ойноос
хуваалцдаг функцүүдийн аль нэгийг ашиглах үед
таны төхөөрөмж дээр санах ой дүүрсэн тухай
мэдээлэл гарч болно. Энэ тохиолдолд цааш
үргэлжлүүлэхээс өмнө санах ойд хадгалагдсан
зарим мэдээллийг устга. Утасны жагсаалт
зэрэг зарим функц бусад функцтэй хуваалцдаг
ойноос гадна тусгайлан хуваарилсан тодорхой
хэмжээний ойтой байж болно.
16 17

Э хл эхЕ рө нх ий м эд э э л эл
1. Эхлэх
Хэрхэн эхлэх тухай
n
Утас ашиглахад бэлэн,
ямар ч тэмдэгт дараагүй
байгаа нөхцөлд утас
идэвхгүй режимд байна.
• Сүлжээний эрчим (1)
• Зайны цэнэгийн
түвшин (2)
• Сонгох товчны
функцууд (3)
• Сонгох товчнууд (4)
• Гүйлгэх товчнууд (5)
• Залгах товч (6)
• Таслах товч болон
унтраах товч (7)
• Товчлуур (8)
Э хл эхЕ рө нх ий м эд э э л эл

SIM карт, зай хийх
n
Бүх SIM картыг бага насны хүүхдээс хол байлга.
SIM картын үйлчилгээ байгаа эсэх, энэ
үйлчилгээг ашиглах тухай мэдээлэл авъя гэвэл
SIM карт борлуулагчдаа хандана уу. Энэ нь
үйлчилгээ үзүүлэгч, сүлжээний оператор буюу
бусад борлуулагч байж болно.
Энэ утсыг BL-5CA зайтай ашиглах зориулалттай.
1. Арын тагийг суллах товч (1)-ийг дарж, арын
тагийг нээгээд, түүнийг (2, 3) ав. Зайг хавчсан
тогтоогчоос нь дээш өргөж, (4) ав.
2. SIM картны гэрийг хавчсан тогтоогчоос нь
дээш болгоомжтой өргө (5). SIM картыг
хийхдээ, ташуу буланг баруун дээд талд,
18 19

алтан шаргал контактыг доош нь харуулсан
(6) байна. SIM картын гэрийг (7) хаагаад,
түүнийг байранд нь оруулж түгжихийн тулд
дээрээс нь дар. Зайг хий (8, 9).
Зайг цэнэглэх
n
1. Цэнэглэгчийг хувьсах
гүйдлийн тогонд залга.
2. Цэнэглэгчийн залгуурыг
утасны доор байх үүрэнд
залга. Зайн заагуур дээшилж
доошилж эхэлнэ.
Э хл эхЭ хл эх

Хэрэв Цэнэглэхгүй байна гэсэн бичиг гарвал,
жаахан хүлээгээд, цэнэглэгчээс салган,
буцааж залгаад, дахиад нэг үз. Ингээд ч
цэнэглэж болохгүй байвал борлуулагчдаа
ханд.
3. Зай бүрэн цэнэглэгдэхэд зайн тэмдэг дээш
доош гүйхээ болино. Цэнэглэгчийг утас,
хувьсах гүйдлийн тогноос тус тус салга.
Асаах буюу унтраах
n
Таслах товчийг хэдэн хором дар.
Утсыг зөвхөн ердийн
ажиллах нөхцөлд л
ашигла.
Таны төхөөрөмж дотор
антентай юм байна.
20 21

Э хл эхЭ хл эх
Тайлбар: Бусад радио дамжуулагч
төхөөрөмжийн нэг адил төхөөрөмж
асаалттай байхад шаардлагагүй
үед антенд бүү хүр. Антенд хүрэх
нь дуудлагын чанарт нөлөөлж,
хэрэгцээнээсээ илүү их цахилгааны
түвшинд ажиллахад хүргэж болно.
Төхөөрөмжийг ажиллаж байхад антены
хавьд хүрэхээс зайлсхийснээр антены
ажиллагаа, зайны ашиглалтын хугацааг
сайжруулна.
Тайлбар: Энэ
холбогч статик
цахилгаанд
мэдрэмтгий тул
түүнд хүрэхээс
зайлсхий.

Демо режим
n
Та утасныхаа зарим функцийг хэрхэн ашиглахыг
эндээс үзэж болно. Хэрэв SIM картаа суулгаагүй
байгаа бол, Демо > Үндэс, Дэлгэрэнгүй буюу
Тоглоом-ыг сонго.
Хэрэв SIM картаа суулгасан бол, Цэс > Нэмэлт >
Демо > Үндэс буюу Дэлгэрэнгүй-г сонго.
Идэвхгүй режим дэх дөт
n
замууд
Дуудлагын бүртгэл рүү нэвтрэхийн тулд дээш
нь гүйлгэ.
Утасны жагсаалт-д хадгалсан нэр, дугаар руу
нэвтрэхийн тулд доош нь гүйлгэ.
Мессеж бичихийн тулд зүүн тийш нь гүйлгэ.
Демо режим рүү нэвтрэхийн тулд баруун тийш
нь гүйлгэ.
Ярьдаг цагийг идэвхжүүлэхийн тулд * товчийг
хэдэн хором дар.
22 23

Э хл эхЭ хл эх
Залгасан дугаарын жагсаалт руу орохын
тулд залгах товчийг нэг удаа дар. Хүссэн нэр,
дугаар руу гүйлгэн аваачаад, тухайн дугаар руу
залгахын тулд залгах товчийг дар.
Товчлуурыг түгжих
n
Идэвхгүй режимд товчнуудүй режимд товчнуудй режимд товчнууд
санамсаргүй дарагдахаасүй дарагдахаасй дарагдахаас
сэргийлэхийн тулд товчлуурыг
түгжихдээүгжихдээгжихдээ Цэс-ийг сонгоод, * товчийг
хурдан дар; түгжээг тайлахын тулд,үгжээг тайлахын тулд,гжээг тайлахын тулд,
Нээх-ийг сонгоод, * товчийг хурдан
дар.
Гарыг цоожилсон үед төхөөрөмждөө
программчлан оруулсан албан ёсны яаралтай
тусламжийн дугаар руу залгах боломжтой байж
болно.
Яаралтай тусламжийн дугаарыг оруулаад
залгах товчийг дар. Таны оруулсан яаралтай
тусламжийн дугаар дэлгэц дээр гарч ирэхгүй
байж болно.

З ал га х фу нк цу удЗ ал га х фу нк цу уд
2. Залгах функцууд
Дуудлага хийх ба дуудлага
n
хүлээн авах
Дуудлага хийхийн тулд дараах зүйлсийг хий:
1. Утасны дугаараа оруул. Шаардлагатай бол
бүсийн кодын хамт оруул. Шаардлагатай бол
улсын кодыг оруулах хэрэгтэй.
2. Дугаар руу залгахын тулд залгах товчийг
дар. Утсаар ярьж байхдаа чихэвчний дууг
чангалахын тулд баруун тийш гүйлгэж,
багасгахын тулд зүүн тийш гүйлгэ.
Ирж буй дуудлагыг авахын тулд залгах товчийг
дар. Дуудлагыг хариулахгүйгээр таслахын тулд
таслах товчийг дар.
24 25

З ал га х фу нк цу удЗ ал га х фу нк цу уд
З ал га х фу нк цу удЗ ал га х фу нк цу уд
Чанга яригч
n
Дуудлагын явцад чанга яригч буюу чихэвч
ашиглахын тулд Ч/яригч буюу Гар сонгож болно.
Анхааруулга: Чанга яригч ашиглаж
байгаа үед төхөөрөмжийг чихнийхээ
ойр бүү барь. Учир нь дуу нь хэт чанга
байж болно.

Т е кс т б и ч и хТе к с т б и ч и х
3. Текст бичих
Та текстийг хоёр янзаар оруулж болно: текст
оруулах уламжлалт арга , эсвэл текст
урьдаас тааж оруулах арга (цаанаасаа- оруулсан
толь) .
Текст оруулах уламжлалт аргыг ашиглахдаа
хүссэн үсэг бүхий товчийг тухайн үсгээ гарж
иртэл дахин дахин дар.
Текст бичиж байхдаа текст урьдаас тааж оруулах
функцийг асаахдаа Сонголт > Толь гэж ороод
хүссэн хэлээ сонгоно; энэ функцийг унтраахдаа,
Сонголт > Толь хаагдсан гэж сонго.
Текст урьдаас тааж оруулах аргыг ашиглахдаа,
дараах үйлдлийг хий:
1. Хүссэн үгээ оруулахын тулд нэг үсэг
оруулахдаа нэг товчийг нэг л удаа дар.
2. Дэлгэцэн дээр байгаа үг таны хүссэн үг мөн
бол, 0 товчийг дараад дараачийн үгээ бичиж
эхэл.
26 27

Т е кс т б и ч и хТе к с т б и ч и х
Т е кс т б и ч и хТе к с т б и ч и х
Үгийг солихын тулд хүссэн үгээ гарж иртэл *
товчийг дахин дахин дар.
Үгийн ард ? тэмдэг байвал, тэр үг толинд
байхгүй гэсэн үг. Тэр үгийг толинд нэмэхдээ
Үг гэдгийг сонгоод үгээ оруулж (текст оруулах
уламжлалт арга), OK-г сонго.
Текст оруулах уламжлалт арга болон текст
урьдаас тааж оруулах аргаар текст шивэх
зөвлөмжүүд:
• Зай авахдаа 0 товчийг дар.
• Текст бичиж байхдаа текст оруулах аргаа
хурдан солихын тулд # товчийг дахин дахин
дарж, дэлгэцийн дээр байгаа заалтыг ажигла.
• Тоо нэмэхийн тулд оруулах тоо бүхий товчоо
удаан дар.
• Текст оруулах уламжлалтыг аргыг ашиглаж
байхдаа тусгай тэмдэгтийн жагсаалтыг
гаргахын тулд, * товчийг дар; текст урьдаас
тааж оруулах аргыг ашиглаж байхдаа *
товчийг удаан дар.

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
4. Цэсийн функцууд
Идэвхгүй режимд Цэс рүү ороод хүссэн цэс, дэд
цэсийг сонгоно. Одоо байгаа цэсийн түвшингээс
гарахын тулд Гарах буюу Буц гэдгийг сонго.
Идэвхгүй режим рүү шууд эргэж очихын тулд
таслах товчийг дар.
Цэсийн бүх функц, сонголтыг энд дурдаагүй.
Мессеж
n
Мессежийн тохиргоо
Мессежийн тохиргоогоо өөрчлөхийн тулд Цэс >
Мессеж > Мессежийн тохиргоо гэж орно.
Текст болон зурагт мессеж илгээхэд шаардагдах
утасны дугаарыг хадгалахын тулд Илгээх
режим > Мессежийн төвийн дугаар гэж ор. Та
энэ дугаарыг үйлчилгээ үзүүлэгчээсээ авна.
28 29

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Текст мессеж илгээхэд дараах хоёр кодчлолын
алийг хэрэглэхээ тохируулахын тулд Үсгийн код
(сүлжээний үйлчилгээ) сонго. Кодчлолууд: Бүрэн
буюу Хураангуй.
Шүүгдсэн дугаарын жагсаалтыг харах буюу
өөрчлөхийн тулд Дугаар шүүлт рүү ор.
Мессеж үүсгэх
Таны төхөөрөмж нэг мессежэд ногдох
тэмдэгтийн тооны хязгаараас илүү урт текст
мессеж илгээх чадвартай. Урт мессежүүдийг
хоёр буюу түүнээс олон цуврал мессеж болгон
илгээнэ. Танай үйлчилгээ үзүүлэгч үүний дагуу
төлбөр авч болно. Өргөлт буюу бусад тэмдэг
хэрэглэдэг тэмдэгтүүд болон хятад зэрэг зарим
хэлний тэмдэгтүүд илүү их зай эзэлдэг тул нэг
мессежээр илгээх тэмдэгтийн тоог багасгадаг.
Оруулах боломжтой тэмдэгтийн тоо, олон хэсэгт
мессежийн тухайн хэсгийн дугаар дэлгэцийн
баруун дээд буланд байдаг. Жишээ нь: 917/1.

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
1. Идэвхгүй режимд Цэс > Мессеж > Мессеж
үүсгэ гэдгийг сонго.
2. Мессежээ бич.
3. Мессежээ илгээхдээ Сонголт > Илгээ гэж
ороод, хүлээн авагчийнхаа утасны дугаарыг
оруулж, OK дар.
Тайлбар: Мессеж илгээх үед таны
төхөөрөмжийн дэлгэц дээр Мессеж
илгээв гарч ирж болно. Энэ нь таны
төхөөрөмжид программчлан оруулсан
мессежийн төвийн дугаар руу мессеж
илгээгдсэн гэсэн үг. Энэ нь мессеж
хүрэх ёстой газраа хүрсэн гэсэн үг
биш. Мессежийн үйлчилгээний талаар
нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ
үзүүлэгчдээ ханд.
30 31

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Текст мессежийг унших
Танд текст мессеж ирсэн үед идэвхгүй режимийн
дэлгэц дээр шинэ мессежийн тоо болон
тэмдэг гарч ирдэг.
Мессежүүдийг тэр даруй үзье гэвэл Үзүүл
гэснийг сонго. Харин сүүлд үзье гэвэл Гарах
гэснийг сонго. Ирсэн мессежүүд Цэс > Мессеж >
Ирсэн дотор байна.
Ноорог ба явсан
Ноорог дотор та Мсж хадгал функцээр
хадгалсан мессежүүдээ үзэж болно. Явсан
дотор, та илгээсэн мессежүүдийнхээ хуулбарыг
үзэж болно.
Зурагт мессеж (сүлжээний
үйлчилгээ)
Та зураг агуулсан мессеж хүлээн авч, илгээж
болно. Хүлээн авсан зурагт мессежүүд Ирсэн
дотор хадгалагдана. Зурагт мессеж бүр хэд

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
хэдэн текст мессежтэй тэнцдэг гэдгийг анхаар.
Тиймээс нэг зурагт мессеж илгээхэд нэгээс илүү
текст мессеж илгээсэнтэй тэнцүү үнэтэй байж
болно.
Тайлбар: Зурган мессежийн
функцийг танай сүлжээний оператор
буюу үйлчилгээ үзүүлэгч дэмждэг
тохиолдолд л ашиглаж болно. Зөвхөн
зурган мессежийн функц бүхий таарах
төхөөрөмжүүд л зурган мессеж
хүлээн авч, үзүүлж чадна. Мессежийн
гарч ирэх байдал хүлээн авагч
төхөөрөмжөөс хамааран өөр өөр байж
болно.
Мессеж устга
Уншсан бүх мессежийг устгах буюу нэг хавтсан
доторхи бүх мессежийг устгая гэвэл Цэс >
Мессеж > Мессеж устга > Бүгд уншсан гэснийг
буюу хүссэн хавтсаа сонгоно.
32 33

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Утасны жагсаалт
n
Та нэр, утасны дугааруудыг утасны
санах ойнд буюу SIM картны санах
ойнд хадгалж болно. Утасны дотоод
санах ойнд 200 хүртэл нэр хадгалж
болно.
Нэр, утасны дугаар хайх
Идэвхгүй режимд доош гүйлгэн, нэрний эхний
үсгүүдийг оруул. Хүссэн нэр хүртлээ гүйлгэ.
Утасны жагсаалт дотор байгаа дараах
сонголтуудыг ашиглаж болно:
Дугаар нэм — Утасны дэвтэрт нэр, утасны
дугаар хадгалах
Устга — Утасны дэвтрээс нэр, утсыг нэг нэгээр
нь буюу бүгдийг нь нэг мөсөн устгах
Хуул — Утасны санах ойноос SIM рүү эсвэл
SIM-ээс утас руу нэр, утсыг бүгдийг нь нэг мөсөн
буюу нэг нэгээр нь хуулах

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Утасны жагсаалтын тохиргоо
Цэс > Утасны жагсаалт > Тохиргоо гэж ороод
боломжит сонголтоос сонго:
Ашиглаж буй санах ой — Нэр, утасны дугаарыг
Утас эсвэл SIM карт-д хадгалахаа сонгох.
SIM картаа солиход SIM карт-ын санах ой
автоматаар сонгогддог.
Харагдах байдал — Нэр, утасны дугаар хэрхэн
харагдахыг сонгох. Нэрс буюу Зөвхөн нэр дээр
тохируулсан Харагдах байдал-аар нэр, утасны
Деталь-ийг харахад, SIM картын санах ойд
хадгалагдсан нэр буюу утасны дугаар
тэмдгээр, утасны санах ойд хадгалагдсан
нэр буюу утасны дугаар тэмдгээр тус
тэмдэглэгдсэн байна.
Санах ойн статус — Утасны дэвтэр бүрт хэдэн
нэр, утасны дугаар хадгалсан, хэдийг хадгалах
боломжтойг шалгах
34 35

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Дуудлагын бүртгэл
n
Энэ утас авахгүй өнгөрөөсөн, хүлээн
авсан, залгасан дуудлагын утасны
дугаарууд; үргэлжилсэн хугацаа;
илгээсэн, хүлээн авсан мессежийн тоог
бүртгэдэг.
Утас асаалттай, сүлжээний үйлчилгээний бүсэд
байгаа бөгөөд сүлжээ нь эдгээр функцийг
дэмждэг бол авахгүй өнгөрөөсөн болон хүлээн
авсан дуудлагуудыг бүртгэдэг.
Дуудлагын хугацаа
Сүүлийн дуудлага, хүлээн авсан бүх дуудлага,
залгасан бүх дуудлагын үргэлжилсэн хугацаа
буюу бүх дуудлагын үргэлжилсэн нийт хугацааг
харахын тулд Цэс > Дуудлагын бүртгэл >
Дуудлагын хугацаа-г сонго.
Хугацааг тэглэхдээ Хугацааг тэглэх гэдгийг
сонгож, хамгаалалтын код оруулаад OK дар.

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Тайлбар: Үйлчилгээ үзүүлэгчээсээ
авсан дуудлага, үйлчилгээний жинхэнэ
нэхэмжлэл нь сүлжээний функц,
нэхэмжлэл, татвар тооцоход бүхэлдэх
арга зэргээс хамааран өөр өөр байж
болно.
Тохиргоо
n
Энэ цэсээр та утасныхаа янз бүрийн
тохиргоог өөрчилж болно. Цэсийн
зарим тохиргоог үйлдвэрийн тохиргоон
дээр тавихын тулд Үйлдвэрийн
тохиргоог сэргээ гэдгийг сонго.
Аяын тохиргоо
Цэс > Тохиргоо > Аяын тохиргоо гэж ороод
боломжит сонголтоос сонго:
Ая — Ирэх дуудлагын аяыг тохируулах
Дууны хэмжээ — Дуудлага болон мессежийн
аяын дууны хэмжээг тохируулах. Хэрэв та Дууны
36 37

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
хэмжээ-г 2-оос дээр түвшинд тавибал, таны
утсанд дуудлага ирэхэд дууны хэмжээний 1-р
түвшнээс эхлэн таны тохируулсан түвшин хүртэл
дээшилж чангарна.
Чичиргээ — Дуудлага буюу текст мессеж хүлээн
авахдаа чичирдэг болгох
Мессежийн дуу — Текст мессеж авахад дуугарах
дууг тохируулах
Сануулах дуу — Зайн цэнэг дуусах гэх мэт
тохиолдолд сануулах дууг тохируулах
Дэлгэцийн тохиргоо
Цэс > Тохиргоо > Дэлгэцийн тохиргоо сонго.
Дижитал буюу уламжлалт цаг, дэлгэцийн гол
тэмдгүүдийг скрийнсэйвэр болгохдоо Тог хэмнэх
цаг гэдгийг сонго.

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Режим
Та утасны ая, скрийнсэйвэр зэрэг зарим функцийг
ашиглах режимүүдийг тохируулж болно.
Цэс > Тохиргоо > Режим гэж ороод өөрчлөхийг
хүссэн режимээ сонгож Тохируул гэдгийг сонго.
Цагийн тохиргоо
Цэс > Тохиргоо > Цагийн тохиргоо сонго.
Цаг нуух, ил гаргах, тааруулах, цагийн форматыг
өөрчлөхдөө Цаг-ийг сонго.
Утаснаас зайг нь авсан бол огноо, цагийг дахин
оруулах хэрэгтэй болж магадгүй.
Дуудлагын тохиргоо
Цэс > Тохиргоо > Дуудлагын тохиргоо гэж ороод
боломжит сонголтоос сонго:
Ирэх дуудлагыг дуут шуудангийн хайрцаг буюу
өөр утасны дугаар руу шилжүүлэхийн тулд
Дуудлага шилжүүлэх (сүлжээний үйлчилгээ)
38 39

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
гэдгийг сонго. Та хүссэн шилжүүлэх хувилбар
хүртлээ гүйлгэж, сонгосон шилжүүлэх
хувилбарыг идэвхжүүлэхийн тулд Идэвхжүүл
гэснийг сонгох ба идэвхгүй болгоё гэвэл Цуцал
гэснийг сонго; сонгосон хувилбар идэвхжсэн
эсэхийг шалгахын тулд Статус-ыг сонго;
зарим шилжүүлэлт идэвхжихэд тодорхой
хугацаа тавихын тулд Цаг тавь (шилжүүлэх
бүх хувилбарт ийм функц байдаггүй) гэснийг
сонго. Шилжүүлэх хэд хэдэн хувилбар нэг зэрэг
идэвхжсэн байж болно. Бүх дуудлагыг шилжүүл
гэснийг идэвхжүүлэхэд, идэвхгүй режимд дэлгэц
дээр харагдана. Бүх дуудлагыг шилжүүлэх
хувилбарыг идэвхгүй болгохын тулд Дуудлага
шилжүүлэхийг болъё гэснийг сонго.
Таны дуудлагыг хүлээн авч буй хүн утасны
дугаарыг тань харах эсэхийг тохируулахын тулд
Дугаараа харуул (сүлжээний үйлчилгээ) гэснийг
сонго.
Дуудлага хийх оролдлого амжилтгүй болсны
дараа дахин 10 хүртэл удаа автоматаар залгах

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
оролдлого хийх функцийг тохируулахын тулд
Автоматаар дахин залгах гэснийг сонго.
Таныг утсаар ярьж байх үед шинээр дуудлага
ирсэн талаар сүлжээнээсээ мэдэгдэл авч байхын
тулд Дуудлага хүлээлгэх үйлчилгээ (сүлжээний
үйлчилгээ)-г сонго.
Утасны тохиргоо
Цэс > Тохиргоо > Утасны тохиргоо сонго.
Дэлгэцийн текстийн хэлийг сонгохдоо Хэл рүү ор.
Зардлын тохиргоо
Тайлбар: Үйлчилгээ үзүүлэгчээсээ
авсан дуудлага, үйлчилгээний жинхэнэ
нэхэмжлэл нь сүлжээний функц,
нэхэмжлэл, татвар тооцоход бүхэлдэх
арга зэргээс хамааран өөр өөр байж
болно.
40 41

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Урьдчилсан төлбөрийн үлдэгдлийн талаархи
мэдээлэл харъя гэвэл Цэс > Тохиргоо > Зардлын
тохиргоо > Урьдчилсан төлбөр (сүлжээний
үйлчилгээ) гэдгийг сонго; дуудлагын хугацааг
харуулах буюу нууя гэвэл Дуудлагын хугацаа
руу ор; дуудлагын хугацааны барагцаалсан
тооцоог асаах буюу унтраая гэвэл Дууд хугац
задаргаа гэснийг сонго.
Тайлбар: Цэнэглэх нэгж буюу ярих нэгж
үлдээгүй үед зөвхөн төхөөрөмждөө
программчлан оруулсан албан ёсны
яаралтай тусламжийн дугаар руу залгах
боломжтой байж болно.
Нэмэлт хэрэгслийн тохиргоо
Цэс > Тохиргоо > Нэм/хэрэгс-лийн тохиргоо
руу ороод > Чихэвч буюу Сонс. аппарат-ын аль
нэгийг сонго.

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ирж буй дуудлагад 5 секундын дараа
автоматаар хариулдаг болгохын тулд Автомат
хариу гэдгийг сонго.
Утсандаа нэг дагалдах хэрэгсэл залгасны
дараа л дагалдах хэрэгслийн тохиргооны цэс
харагдана.
Зөв сонголтын товчны тохир.
Идэвхгүй режимд дөт зам руу орохын тулд
руу оч гэснийг сонгож болно. Дөт замуудаа
тодорхойлж, цэгцлэхийн тулд Цэс > Тохиргоо >
Зөв сонголтын товчны тохир. гэж орно.
Дөт зам хийж өгөх функцуудыг сонгохдоо
Сонго гэсэн рүү ор; дөт замын жагсаалт дахь
функцуудын дэс дарааллыг цэгцлэхийн тулд
Цэгцэл гэснийг сонго.
42 43

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Цаг
n
Идэвхгүй режимд сэрүүлгийн цаг
тавихын тулд Цэс > Цаг > Сэрүүлгийн
цаг гэж орно. Сэрүүлгийн аяыг сонгохын тулд
Сэрүүлгийн ая руу орно, долоо хоногийн
тодорхой өдрүүдэд нэг буюу олон удаа дуугарах
сэрүүлэг тавихын тулд Олон удаа гэснийг сонго,
утсыг цаг хэлдэг болгохын тулд Ярьдаг цаг
гэснийг сонго. Сэрүүлэг дуугарахад, сэрүүлгийг
зогсооё гэвэл Зогсоо гэснийг сонго; эсвэл
сэрүүлгийг зогсоогоод дахин 10 минутын дараа
дуугаргахын тулд Дахих гэснийг сонго.
Төхөөрөмж унтраастай байхад сэрүүлгийн цаг
болбол төхөөрөмж өөрөө асаж, сэрүүлгийн
ая дуугарч эхэлнэ. Хэрэв та Зогс, командыг
сонговол төхөөрөмж дуудлага хийхээр
идэвхжүүлэхийг хүсч байна уу гэж асууна.
Төхөөрөмжийг унтраахын тулд Үгүй командыг
сонго. Дуудлага хийх болон хүлээн авахдаа
Тийм командыг сонго. Утасгүй утас ашиглах нь

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу аюул учруулж
болзошгүй үед Тийм-ийг бүү сонго.
Санамжууд
n
Богино текст санамжийг хадгалахын
тулд, Цэс > Санамжууд > Шинэ санамж
гэснийг сонго. Санамжийн хугацаа болоход
сэрүүлгийг зогсооё гэвэл Гарах гэснийг сонго;
эсвэл сэрүүлгийг 10 минутын дараа дахин
дуугаргахын тулд Сүүлд гэснийг сонго.
Нэмэлт
n
Тооны машин
Тайлбар: Энэ тооны машины үнэн зөв
бодох чадвар хязгаарлагдмал бөгөөд
энгийн тооцоо хийхэд зориулсан.
Цэс > Нэмэлт > Тооны машин сонго.
44 45

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
1. Тоо оруулахын тулд 0-оос 9 хүртэлхи
тоонуудыг дарж, аравтын орны таслал
оруулахын тулд #-ийг дар. Оруулсан тооны
тэмдгийг өөрчлөхийн тулд * товчийг дар.
2. +, -, x, / зэргийг тодруулахын тулд дээш доош
нь гүйлгэ.
3. Шаардлагатай бол 1, 2-р үе шатыг давт.
4. Хариуг гаргаж авахын тулд Тэнцүү гэдгийг
сонго.
Хөрвүүлэгч
Та янз бүрийн хэмжилтийн нэгжүүдийг хөрвүүлж
болно.
Идэвхгүй режимд Цэс > Нэмэлт > Хөрвүүлэгч
гэдгийг сонго. Хамгийн сүүлд хийсэн таван
хөрвүүлэлтээ үзэхийн тулд, Сүүлийн 5 гэдгийг
сонго. Та урьдчилан тодорхойлсон зургаан
нэгжийн категориос сонгох боломжтой.
Та Хөрвүүлэлт-ийг ашиглан өөрийн
хөрвүүлэлтийг нэмж болно.

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Хөрвүүлэлт хийж байхдаа та хөрвүүлэлтийн
нэгжүүдийн байрлалыг солихын тулд дээш доош
нь гүйлгэж болно.
Ая зохиогч
Цэс > Нэмэлт > Ая зохиогч сонго.
Та өөрийн аяыг зохиохын тулд
ноот оруул. Жишээлбэл f ноот
оруулахын тулд 4-ийг дар. Ноотын
үргэлжлэх хугацааг богиносгохын
тулд (-) 8-ыг, уртасгах буюу зогсоц хийхийн
тулд (+) 9-ийг дар. Зогсоц оруулахын тулд 0,
октав тавихын тулд *, ноотын эгшгийн төвшинг
нэмэгдүүлэхийн тулд # (e, b ноотуудад байхгүй)
товчийг тус тус дар.
Аяаа зохиож дуусаад, Сонголт > руу ороод
Сонсох, Хадгалах, Темп, Илгээх, Цэвэрлэх буюу
Гарах гэдгийн аль нэгийг сонго.
Программыг цаана нь ажиллуулаад орхих
нь зайны хүчдэл их шаардах ба зайны насыг
багасгана.
46 47

Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
Ц эс ий н фу н к ц у у дЦ э с и й н ф у н к ц у у д
SIM үйлчилгээ
n
Таны SIM карт нэмэлт үйлчилгээ авах
боломж өгч болно. Таны SIM карт
дэмждэг байсан тохиолдолд л энэ цэсийг
харж болно. Цэсийн нэр, агуулга SIM картаас
хамаарна.
Мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ
хандана уу.

З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
5. Зайны тухай мэдээлэл
Цэнэглэх, цэнэггүй болгох
n
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай.
Шинэ зай нь хоёр, гурван удаа бүрэн цэнэггүй
болж бүтэн цэнэглэгдсэний дараа л бүрэн
хүчин чадлаараа ажиллана. Зайг хэдэн зуун
удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч
аажимдаа ашиглалтаас гарна. Ярианы хугацаа
болон идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино
байвал зайг соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн
зайг ашиглаж, энэ төхөөрөмжид зориулсан
Nokia-гийн зөвшөөрсөн цэнэглэгчээр зайгаа
цэнэглэ.
Сольсон зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу
зайг удаан хугацаагаар ашиглаагүй бол эхлээд
цэнэглэгчийг холбоод, дараа нь салгаад, дараа
нь зайгаа цэнэглэж эхлэхийн тулд дахин холбох
хэрэгтэй байж болно.
48 49

З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны
залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай.
Бүрэн цэнэглэгдсэн зайг цэнэглэгчид холбоотой
битгий орхи. Учир нь хэт цэнэглэх нь зайны
насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг
хэрэглэхгүй байвал аажмаар цэнэгээ алддаг.
Зай бүрэн цэнэггүй болсон бол дэлгэцэн дээр
цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага
хийх боломжтой болох хүртэл хэдэн минут
болно.
Зайнд богино холболт битгий үүсгэ. Зайны нэмэх
(+) хасах (-) туйлуудыг зоос, бичгийн хавчаар,
үзэг зэрэг метал объектоор шууд холбосноос
болж санамсаргүй богино холболт үүсч болно.
(Эдгээр нь зайн дээр метал тууз мэт харагдана.)
Тухайлбал та халаас буюу цүнхэндээ нөөц
зайгаа авч явах үед ийм санамсаргүй богино
холболт үүсч болно. Туйлуудыг хооронд нь
богино холболтоор холбосноор зай буюу холбогч
объектыг гэмтээж болно.
Зайг халуун буюу хүйтэн газар, тухайлбал зун
буюу өвөл битүү машинд орхих нь зайны чадал

З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
болон насыг багасгана. Зайг байнга 15°C-25°C
(59°F-77°F) хэмд байлгахыг хичээ. Бүрэн
цэнэгтэй боловч халуун буюу хүйтэн зайтай
төхөөрөмж түр ажиллахгүй болж болно. Хөлдөх
хэмээс доогуур хэмтэй хүйтэн үед зайны чадал
маш хязгаарлагдмал байдаг.
Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг
гэмтээвэл мөн тэсэрч болно. Зайг орон нутгийн
дүрэм журмын дагуу хая. Боломжтой үед дахин
ашигла. Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
50 51

З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
Оригинал Nokia зайг таних
n
зааварчилгаа
Өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлж
оригинал Nokia зай ашиглаж бай. Оригинал
Nokia зай авч байгаагаа шалгахын тулд
зайгаа Nokia-гийн албан ёсны борлуулагчаас
худалдан авч, баглаа боодол дээр Nokia Original
Enhancements эмблем байгаа эсэхийг үзэж,
дараах үе шаттайгаар голограм шошгыг шалга:
Дөрвөн үе шаттайгаар шошгыг амжилттай
шалгаснаар оригинал зай гэдгийг зуун хувь
батлахгүй. Таны зай Nokia-гийн оригинал зай
биш байж магадгүй гэх шалтгаан байвал түүнийг
хэрэглэлгүйгээр хамгийн ойр орших Nokia-гийн
албан ёсны засвар үйлчилгээний цэг буюу
борлуулагч дээр очиж тусламж хүс. Nokia-гийн
албан ёсны засвар үйлчилгээний цэг буюу
борлуулагч зайны оригинал эсэхийг шалгана.
Оригинал гэдгийг нь баталж чадахгүй бол зайг
худалдан авсан газартаа буцааж өг.

З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
Голограмыг шалга
1. Шошгон дээрх
голограмыг харвал нэг
өнцгөөс нь та Nokia-гийн
гар барьсан эмблем
харагдах бөгөөд өөр нэг
өнцгөөс харвал Nokia
Original Enhancements
эмблем харагдана.
2. Голограмыг зүүн,
баруун тийш, доош, дээш
өнцөгдүүлж харвал тал
тус бүрт 1, 2, 3, 4 цэг
харагдана.
52 53

З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
З ай ны т у х а й м эд э э лэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
3. Шошгын хажуу талыг
хусаж 20 оронтой
код, жишээлбэл
12345678919876543210
гэсэн код гаргаж ир. Тоо
урагшаа харсан байхаар
зайг эргүүл. 20 оронтой
кодны дээд талын эгнээний
тоо эхэлж уншигдах бөгөөд
дараа нь ёроолын эгнээний
тоо уншигдана.
4. www.nokia.com/
batterycheck вэб хуудсан
дээр байгаа зааврын дагуу
20 оронтой кодыг хүчинтэй
болохыг баталгаажуул.

Н эм э л т х э р эг сэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
Үндэсний болон олон улсын оператор төлбөр
ногдуулна.
Та код жинхэнэ эсэхийг заасан мессеж хүлээн
авна.
Таны зай оригинал биш бол яах вэ?
Та Nokia зайгаа шошгон дээрх голограмаар нь
оригинал гэдгийг нь баталж чадахгүй бол тухайн
зайг бүү ашигла. Түүнийгээ хамгийн ойр орших
Nokia-гийн албан ёсны засвар үйлчилгээний цэг
буюу борлуулагч дээр аваачиж тусламж хүс.
Үйлдвэрлэгчийн баталгаа өгөөгүй зай хэрэглэх
нь аюултай байж болох бөгөөд муу ажиллаж,
таны төхөөрөмж болон нэмэлт хэрэгсэлд
гэмтэл учруулж болно. Энэ нь мөн төхөөрөмжид
хамаарах зөвшөөрөл, баталгааг хүчингүй болгож
болно.
Nokia-гийн оригинал зайны тухай нэмж мэдэхийг
хүсвэл www.nokia.com/battery хаягаар орж үзнэ
үү.
54 55

Н эм э л т х э р эг сэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
Н эм э л т х э р эг сэ лЗ а й н ы ту х а й мэ дэ эл э л
6. Нэмэлт хэрэгсэл
Нэмэлт болон дагалдах хэрэгслийн тухай
хэдэн практик дүрэм:
• Бүх дагалдах болон нэмэлт хэрэгслийг бага
насны хүүхдээс хол байлга.
• Нэмэлт буюу дагалдах хэрэгслийн
цахилгааны утсыг салгахдаа цахилгааны
утаснаас бус харин залгуураас барьж тат.
• Машинд суулгасан нэмэлт хэрэгсэл зөв
суурилагдаж, зохих ёсоор ажиллаж байгаа
эсэхийг тогтмол шалга.
• Нарийн төвөгтэй машины нэмэлт хэрэгслийг
мэргэжлийн хүнээр л хийлгэх ёстой.

А рч и л г а а , ү й л ч и л г э эА р ч и л г а а , ү й лч ил гэ э
Арчилгаа, үйлчилгээ
Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн
бүтээгдхүүн тул нямбай эдлэх хэрэгтэй.
Төхөөрөмжийнхөө баталгаат хугацааг
хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
• Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас,
чийгшил, бүх төрлийн шингэн буюу чийг
электрон хэлхээг зэврүүлж болох эрдэс
агуулж болно. Таны төхөөрөмж норвол, зайг
аваад, солихынхоо өмнө төхөөрөмжийг бүрэн
хатаа.
• Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд
хэрэглэх буюу хадгалж болохгүй. Түүний
хөдөлдөг эд анги, электрон элементүүд
гэмтэж болно.
• Төхөөрөмжийг халуун газар бүү хадгал.
Өндөр хэм электрон төхөөрөмжийн насыг
богиносгож, зайг гэмтээх буюу зарим
хуванцарыг хайлуулах буюу матийлгаж болно.
56 57

А рч и л г а а , ү й л ч и л г э эА р ч и л г а а , ү й лч ил гэ э
А рч и л г а а , ү й л ч и л г э эА р ч и л г а а , ү й лч ил гэ э
• Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал.
Төхөөрөмжийг ердийн хэмд эргүүлэн
аваачихад төхөөрөмжийн дотор чийг
бүрэлдэж, электрон хэлхээний самбарыг
гэмтээж болно.
• Энэхүү гарын авлагад зааварлаагүй аргаар
төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
• Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч
болохгүй. Ширүүн харьцах нь дотоод
хэлхээний самбар, нарийн механикийг эвдэж
болно.
• Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу
бодис, угаагч бодис, угаалгын хатуу нунтаг
бүү хэрэглэ.
• Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд
ангийг гацааж, зөв ажиллахад нь саад болно.
• Зөвхөн нийлүүлсэн буюу баталгаатай
антенаар хуучин антенаа соль. Баталгаагүй
антен, өөрчлөлт, нэмэлт хэрэгсэл
төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элА рч и л г а а , ү й л ч и л г э э
төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг
зөрчиж болно.
• Цэнэглэгчийг дотор хэрэглэ.
• Төхөөрөмжөө засвар үйлчилгээний газарт
явуулахаасаа өмнө хадгалахыг хүссэн
мэдээллийнхээ (тухайлбал хүний хаяг утас,
хуанлийн тэмдэглэл зэргийн) нөөц хуулбарыг
үргэлж хийж бай.
Эдгээр бүх зөвлөмжийг төхөөрөмж, зай,
цэнэглэгч, бусад нэмэлт хэрэгсэлдээ нэгэн
адил хэрэглэ. Төхөөрөмж зүй ёсоор ажиллахгүй
байвал түүнийг хамгийн ойр орших албан ёсны
засвар үйлчилгээний газар аваачиж үйлчилгээ
хийлгэ.
58 59

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элА рч и л г а а , ү й л ч и л г э э
Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элА рч и л г а а , ү й л ч и л г э э
Аюулгүй байдлын тухай
нэмэлт мэдээлэл
Таны төхөөрөмж, түүний нэмэлт хэрэгсэлд жижиг
эд анги байж болно. Тэдгээрийг бага насны
хүүхдээс хол байлга.
Ажиллах орчин
n
Аливаа газар хүчин төгөлдөр тусгай дүрэм
журмыг мөрдөж, хориглосон тохиолдолд
буюу хөндлөнгийн шуугиан буюу аюул үүсгэж
болох үед төхөөрөмжөө унтраахаа мартуузай.
Төхөөрөмжийг зөвхөн ердийн ажиллах нөхцөлд
л ашигла. Энэхүү төхөөрөмжийг чихэндээ
наан ердийн байрлалаар буюу биеэс дор хаяж
1.5 сантиметр (5/8 инч) зайтай ашиглах үед
RF-ийн удирдамжид заасан шаардлагад нийцнэ.
Сав, бүсний хавчуурга, тогтоогчтойгоор биедээ

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
авч явбал энэ нь метал агуулж болохгүй бөгөөд
таны биеэс дээр заасан хэмжээнд байх ёстой.
Мэдээллийн файл, мессеж дамжуулахын тулд
тус төхөөрөмж сүлжээнд сайн холбогдсон байх
шаардлагатай. Зарим тохиолдолд холболт сайн
болох хүртэл мэдээллийн файл буюу мессеж
дамжуулалт хойшлогдож болно. Дамжуулалт
дуусах хүртэл дээр дурдсан зайн хязгаарлалтыг
баримтлах ёстой.
Төхөөрөмжийн эд анги соронзтой. Метал
материалууд төхөөрөмжид татагдаж болно.
Кредит карт буюу бусад соронзон мэдээлэл
бүхий хэрэгслийг төхөөрөмжийн ойр бүү байлга.
Учир нь тэдгээрт хадгалагдаж буй мэдээлэл
арчигдаж болно.
Эмнэлгийн төхөөрөмж
n
Радио дамжуулах төхөөрөмж, үүний дотор
утасгүй утас ажиллуулахад хангалтгүй
хамгаалалт бүхий эмнэлгийн төхөөрөмжийн
ажиллагаанд нөлөөлж болно. Тодорхой
60 61

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
эмнэлгийн төхөөрөмж гадны RF эрчим хүчнээс
хангалттай хамгаалагдсан эсэхийг мэдэхийн
тулд эсвэл асууж лавлах зүйл байвал түүний
үйлдвэрлэгч буюу эмчээс асуу. Эрүүл мэндийн
байгууллагын дотор төхөөрөмжөө унтраахыг
зааварласан байвал төхөөрөмжөө унтрааж бай.
Эмнэлгүүд буюу эрүүл мэндийн байгууллагууд
гадны RF эрчим хүчинд мэдрэмтгий төхөөрөмж
хэрэглэж байж болно.
Зүрхний аппарат
Утасгүй утсыг зүрхний аппаратад
нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд
дор хаяж 15.3 сантиметр (6 инч) зайтай
байлгахыг зүрхний аппарат үйлдвэрлэгчид
зөвлөж байна. Эдгээр зөвлөмж нь Wireless
Technology Research-ийн бие даасан судалгаа ба
зөвлөмжтэй нийцэж байна. Зүрхний аппараттай
хүмүүс дараах зүйлийг баримтлах хэрэгтэй:

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
• Төхөөрөмжийг зүрхний аппаратаас үргэлж
дор хаяж 15.3 сантиметр (6 инч) зайтай
байлга.
• Төхөөрөмжийг цээжний халаасандаа бүү
хийж яв
• Төхөөрөмжийг зүрхний аппаратны эсрэг
талын чихэнд нааж хэрэглэж бай. Ингэснээр
төхөөрөмжийн нөлөөллийг багасгана.
Та зүрхний аппаратад нөлөөлж байна гэж бодвол
төхөөрөмжийг унтраан, холдуул.
Сонсголын аппарат
Зарим дижитал утасгүй төхөөрөмж сонсголын
аппаратад нөлөөлж болно. Нөлөөлөл гарсан
тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчээсээ асууж
зөвлө.
62 63

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Тээврийн хэрэгсэл
n
RF дохио моторт тээврийн хэрэгслийн буруу
суурилуулсан буюу хангалтгүй хамгаалалттай
электрон систем, тухайлбал электрон шатахуун
шахах систем, шарвалтын эсрэг (цоожлогдохын
эсрэг) электрон тоормозны систем, хурд
хянах электрон систем, хийтэй уутны систем
зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл авъя
гэвэл тээврийн хэрэгсэл буюу нэмэлт тоног
төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгч буюу түүний
төлөөлөгчид хандана уу.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг
тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг зөвхөн
мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Суурилуулах
болон үйлчилгээний ажлыг дутагдалтай
хийж гүйцэтгэвэл аюултайгаас гадна тухайн
төхөөрөмжийн баталгааг хүчингүй болгож
болно. Таны тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх
төхөөрөмж зөв суурилагдсан эсэх, зохистой
ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалга.
Төхөөрөмж, түүний эд анги, нэмэлт хэрэгсэлтэй

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
нэг дор шатдаг шингэн, хий, бусад тэсрэх
материал хадгалах буюу авч явж болохгүй.
Хийтэй уут бүхий тээврийн хэрэгслийн
тухайд хийтэй уут нь их хүчээр хийлэгддэгийг
санаарай. Хийтэй уутны дээр буюу хийтэй уут
хийлэгдэх хэсэгт ямар нэгэн объект тухайлбал
суурилуулсан буюу зөөврийн утасгүй төхөөрөмж
байрлуулж болохгүй. Тээврийн хэрэгсэл доторхи
утасгүй төхөөрөмжийг буруу суурилуулсан үед
хийтэй уут хийлэгдвэл ноцтой гэмтэл учирч
болно.
Нисэх онгоцоор нисч байхдаа төхөөрөмжөө
хэрэглэхийг хориглоно. Нисэх онгоцонд
суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх
онгоцон дотор утасгүй теле төхөөрөмж
хэрэглэвэл нисэх онгоцны ажиллагаанд аюултай
бөгөөд утасгүй утасны сүлжээнд нөлөөлж болно.
Ингэх нь мөн хууль зөрчсөн хэрэг байж болно.
64 65

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Тэсэрч магадгүй орчин
n
Тэсэрч магадгүй орчинтой газарт төхөөрөмжөө
унтрааж, бүх тэмдэг, зааврыг мөрд. Тэсэрч
магадгүй орчинд тээврийн хэрэгслийн
хөдөлгүүрийг унтраа гэсэн заавар бүхий газрууд
орно. Ийм газар оч үсэргэхэд тэсрэлт буюу гал
түймэр үүсч биед гэмтэл учруулах буюу бүр амь
насыг хохироож ч болно. Үйлчилгээний станцууд
дээр шатахуун цэнэглэх цэгийн ойр төхөөрөмжийг
унтраа. Шатахууны депо, агуулах, түгээх цэг,
химийн үйлдвэр, тэслэх ажиллагаа явуулж буй
газар радио төхөөрөмжийн хэрэглээг хязгаарласан
байдгийг дагаж мөрд. Тэсэрч магадгүй агаар бүхий
газрыг ихэнх тохиолдолд тодорхой тэмдэглэсэн
байдаг. Тухайлбал усан онгоцны тавцангийн
доод хэсэг, химийн бодис дамжуулах, хадгалах
байгууламж, шингэрүүлсэн нефтийн хий (пропан,
бутан зэрэг) хэрэглэдэг тээврийн хэрэгсэл, агаарт
нь ширхэг, тоос, металын нунтаг зэрэг химийн
бодис, мөхлөг
агаар бүхий газарт тооцогдоно.
агуулагддаг газар тэсэрч магадгүй

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Яаралтай тусламжийн
n
дуудлага
Анхаарах зүйл: Утасгүй утас,
тухайлбал энэхүү төхөөрөмж радио
дохио, утасгүй сүлжээ, утас кабелийн
сүлжээ, хэрэглэгчийн программчилсан
функцүүдийг ашиглан ажилладаг.
Ийм учраас бүх нөхцөлд холболтыг
баталгаажуулж чадахгүй. Та эмнэлгийн
яаралтай тусламж зэрэг зайлшгүй
шаардлагатай дуудлага хийхдээ
утасгүй төхөөрөмжид хэзээ ч бүрэн
найдаж болохгүй.
Яаралтай тусламжийн дуудлага
хийхдээ:
1. Төхөөрөмж асаагүй байвал асаа. Дохионы
хүч хангалттай эсэхийг шалга.
Зарим сүлжээ төхөөрөмжид хүчинтэй SIM
картыг зөв суулгасан байхыг шаарддаг.
66 67

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
2. Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол
хэдэн ч удаа “дуусга” товчийг дарж болно.
Тэгээд утсыг дуудлага хийхэд бэлэн болго.
3. Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай
тусламжийн дугаарыг оруул. Яаралтай
тусламжийн дугаар өөр өөр байдаг.
4. Залга товчийг дар.
Зарим функцийг ашиглаж байвал та яаралтай
тусламжийн дуудлага хийхээсээ өмнө эдгээр
функцийг унтраах хэрэгтэй. Нэмэлт мэдээлэл
авъя гэвэл энэ гарын авлагыг үзэх буюу
үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.
Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ
шаардлагатай бүх мэдээллийг аль болох үнэн
зөв өг. Таны утасгүй төхөөрөмж осол болсон
газар байгаа цорын ганц холбооны хэрэгсэл
байж болно. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл
дуудлагаа бүү тасал.

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Гэрчилгээний мэдээлэл (SAR)
n
ЭНЭХҮҮ ХӨДӨЛГӨӨНТ ТӨХӨӨРӨМЖ РАДИО
ДОЛГИОНТОЙ ХОЛБООТОЙ УДИРДАМЖИЙН
ШААРДЛАГАД НИЙЦЭЖ БАЙНА.
Таны хөдөлгөөнт төхөөрөмж радио дамжуулагч
буюу хүлээн авагч юм. Энэ нь олон улсын
удирдамжид заасан радио долгионы хязгаараас
хэтрэхгүй байхаар бүтээгдсэн. Эдгээр
удирдамжийг бие даасан шинжлэх ухааны
ICNIRP байгууллагаас нас, эрүүл мэнд зэргийг
үл харгалзан бүх хүнийг хамгаалахад чиглэсэн
аюулгүй байдлын анхан шатны шаардлагыг
тусган боловсруулсан болно.
Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдамжид Тусгай
шингээлтийн хувь буюу SAR хэмээх хэмжилтийн
нэгжийг хэрэглэдэг. ICNIRP-ын удирдамжид
заасан SAR-ын хязгаар хэмжээ нь 10 грамм
эд эсэд дундажаар 2.0 ватт/килограмм (В/кг)
байна. SAR-ын сорилыг явуулахдаа бүх туршсан
давтамжийн долгион дээр төхөөрөмж хамгийн
дээд хүчний түвшнээр мэдээлэл дамжуулах
68 69

Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
Аюу лгүй б а йдл ын туха й нэм элт мэдээ л элАюу л гүй б а йдлы н т у хай нэмэл т мэ д ээл эл
үед стандарт ажиллагааны байршлыг ашиглан
явуулна. Ажиллаж буй төхөөрөмжийн SAR-ын
түвшин дээд түвшний утгаас доогуур байж
болно. Учир нь тус төхөөрөмж сүлжээнд
л хүрэхэд шаардлагатай хүч хэрэглэх
зориулалттай. Энэхүү хэмжээ нь та сүлжээний
суурь станцад хэр ойрхон байгаа зэрэг олон
хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. ICNIRP-ын
удирдамжийн дагуу төхөөрөмжийг чихэндээ наан
хэрэглэх үеийн SAR-ын хамгийн өндөр утга нь
0.78 В/кг байх ёстой.
Төхөөрөмжийн дагалдах болон нэмэлт
хэрэгслийг хэрэглэхэд SAR-ын утга өөрчлөгдөж
болно. SAR утга нь тухайн улсын тайлан болон
туршилтын шаардлага, сүлжээний долгионоос
хамааран өөр өөр байж болно. SAR-ын тухай
нэмэлт мэдээлэл авъя гэвэл www.nokia.com
вэбсайтад тухайн бүтээгдхүүний танилцуулгаас
үзэж болно.